"Асуудлаа шийдүүлчихмээр байдаг, гэрч зугтаад байна"

"Асуудлаа шийдүүлчихмээр байдаг, гэрч зугтаад байна"

"Асуудлаа шийдүүлчихмээр байдаг, гэрч зугтаад байна"

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалангаас дараах тодруулгыг хийлээ.


-Шүүх хурлыг хойшлууллаа. Хэзээ дахин хуралдахаар болов?

-Таван гэрчээс гурван гэрч ирээгүй. Тэд голдуу мэргэжлийн чиглэлийн хүмүүс. Гурав дахиа ирсэнгүй. Асуудлаа шийдүүлчих гээд яваад байдаг гэрч нь зугтаагаад ирдэггүй. Шүүхээс тэд нарыг албадан ирүүлэх ёстой. Маргааш нэг ирүүлэх байлгүй дээ. Гэрчүүд ирвэл маргааш 13:30 цагааас шүүх хурал хуралдахаар болж байна.

-Д.Доржхандыг шүүх хуралд зайлшгүй оролцуулах шаардлага байна гэдэг асуудлыг та тавьсан?

-Д.Доржханд Зам тээврийн яамны Авто замын бодлогыг хэрэгжүүлэх газрын дарга байсан. Энэ асуудлыг маш сайн мэдэж байгаа хүн байхгүй юу.

Миний хувьд бүх асуудлууд дээрээ мэдүүлгээ өгөөд дууссан. Прокурорын яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ хэлсэн, нотлох баримтуудаа гаргаад өгсөн.

ШҮҮХ ХУРЛЫГ ХОЙШЛУУЛАВ

НЭМЭЛТ:

УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд нарт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр /2024.01.18/ 10.00 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн ч шүүх хуралдаан хойшлов.

Шүүгч нарын бүрэлдэхүүн хэлэлцэж, шүүх хурлыг нэгдүгээр сарын 19-н буюу маргаашийн 13.30 цагт товлов.


Б.ЭНХ-АМГАЛАН, З.ЭНХБОЛД НАРЫГ ШҮҮХ ХУРАЛ ЭХЭЛЛЭЭ

УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд нарт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр /2024.01.18/ 10.00 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэллээ. Дээрх хэрэгт яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан, мөн шүүгдэгч нарын өмгөөлөгч энэхүү шүүх хуралд Зам тээврийн хөгжлийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар ажиллаж байсан Д.Доржхандыг гэрчээр оролцуулах шаардлагатай гэдэг асуудлыг шүүгч нарт тавилаа.

Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан “Д.Доржхандыг шүүх хуралд оролцуулах зайлшгүй шаардлагатай. Яагаад гэвэл тэр тухайн үед Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга нь байсан. Энэ хүн өгсөн мэдүүлэгтээ зарим нэг эргэлзээтэй зүйл ярьсан тул энд тодруулах шаардлагатай. н.Батболд төрийн нарийн ирсэн байна. Хоёр мэргэжилтнээс тодруулчихад ерөнхий юм гараад ирнэ. Мэргэжлийн юм нь Д.Доржхандаас гараад ирнэ, Тушаал шийдвэртэй холбоотой юм нь Батболдоос гараад ирнэ. Тийм учраас энэ хүнийг ирүүлээч ээ гэж хүсч байгаа юм” гэлээ.

Харин Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболдоос тавих хүсэлт байна уу гэдгийг шүүгч тодруулахад “Байхгүй” гэж хариуллаа.

УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгаланг 2019-2020 онд Зам тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдтой холбоотой гэх “Страто” ХХК-д давуу байдал бий болгосон гэх хэрэгт буруутган, яллагдагчаар татсан байдаг. Харин З.Энхболдыг төрийн өндөр дээд албан тушаал хашиж байхдаа эрх мэдлээ ашиглан тухайн үеийн Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгаланд нөлөөлж, бусдад давуу байдал олгуулсан гэх хэрэгт яллагдагчаар татагдсан юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-01-18 66.181.186.147

Доржханд Бангладеш руугаа зугтсан бхаа

Avatar

Нэргүй 2024-01-18 202.126.92.98

УИХ-ын гишүүн Т.Доржханд биш шүү дээ, нягталж байж, хүн доромжилж, дураа хангаж байгаарай…

Avatar

Нэргүй 2024-01-18 202.179.25.203

САЙХАН САЙХАН ТАЙЛБАРУУД ГАРЧ ИРНЭЭ..

Avatar

Нэргүй 2024-01-18 124.158.69.166

Энхамгалан Зи.Энхболд хоёр бол МАНАН яаж ажилладагийн тод жишээ. Хулгай хийх болохоороо яаж нийлж хамтардгийн яруу тод жишээ. Баригдахаараа бие биенээ танихгүй шахам болж жүжиглэнээ. Мухар төмөр замын гол хэрэгтэн нь Энхболд шдээ, нарийндаа. Энэ хулгайг хийх гэж нүүрсний төмөр замыг мухарласан атигар н**ш. Үүнээс болж монгол улс асар их хохирол амсаж байна.

Avatar

Зочин 2024-01-18 139.5.216.186

тэр Доржханд цаанаа маш нотой хулгайч байна сонгууль дөхсөн учраас гэрчлэхээс зугтаж бгаа нь бүүр их хар дагуулж бна Доржханд нэр дэвших гээд завгүй яваа

Avatar

Нэргүй 2024-01-18 66.181.180.113

Зочин та маш тэнэг лүд юмаа, УИХ-ын гишүүн Доржханд бишшүү дээ !

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж