"Berkshire Hathaway Travel Protection" компани аялахад хамгийн аюулгүй орнуудын жагсаалтыг гаргадаг. Жилийн өмнө зургадугаар байрт бичигдэж байсан Канад улс энэ онд аялахад хамгийн аюулгүй орноор тодорчээ. Швейцарь, Норвеги улсууд Канадтай үзүүр түрүү булаалдав.
Канад хамгийн аюулгүй газраар шалгарсан тэргүүлэх шалтгаан нь хүйтэн цаг агаар, хүн амын нягтрал багатай байдал аж. Мөн хүчирхийлэл, буутай холбоотой гэмт хэргийн гаралт, өвчний дэгдэлт, ялгаварлан гадуурхалт бага газар гэж "Berkshire Hathaway Travel Protection" компани мэдэгджээ.
Өнөөдөр аюулгүй байлаа гээд үргэлж аюулгүй гэсэн үг биш болохыг ч бас анхааруулж байна. Торонтод байх, ой хээрийн түймэр дэгдсэн Квебекийн хойд хэсэгт байх хоёр хоорондоо ялгаатай. Яг одоогоор ой хээрийн түймрийн улирал биш ч гэлээ хавар, зундаа нөхцөл байдал өөр болдог гэв.
Аялахад хамгийн аюулгүй эхний найман улсыг жагсаавал:
- Канад
- Швейцарь
- Норвеги
- Ирланд
- Нидерланд
- Их Британи
- Португал
- Дани
Эх сурвалж: COMPLEX
0 сэтгэгдэл