PC mall-д Samsung Galaxy S24 ухаалаг гар утасны урьдчилсан захиалга эхэллээ! 

PC mall-д Samsung Galaxy S24 ухаалаг гар утасны урьдчилсан захиалга эхэллээ! 

PC mall-д Samsung Galaxy S24 ухаалаг гар утасны урьдчилсан захиалга эхэллээ! 

Дэлхий даяар таамаглал, хүлээлт үүсгэдэг Galaxy Unpacked арга хэмжээ жил бүр ухаалаг гар утасны зах зээлд шинэ жишиг тогтоож, ухаалаг утас үйлдвэрлэгчдийн дүрмийг өөрчилдөг билээ. Тэгвэл энэхүү арга хэмжээ өнгөрсөн шөнө буюу 17-18-ны шилжих шөнийн 02.00 цагт болж өнгөрлөө. Энэхүү арга хэмжээгээр хиймэл оюун ухааны гайхамшиг болсон Samsung Galaxy S24 ухаалаг утсыг танилцуулав. 

Samsung Galaxy S24УРЬДЧИЛСАН ЗАХИАЛГА Samsung брэндийн Монгол дахь албан ёсны эрхтэй борлуулагч PC mall-д эхэллээ. Та захиалгаа баталгаажуулахдаа ямар ч урьдчилгаа төлбөр төлөх шаардлагагүй гэдгээрээ хамгийн том давуу талтай юм.  

Захиалга өгөх линк: https://docs.google.com/forms/d/1PUKcvODvOPlEyEXOtUpS-tyyR5GBTtwJXjMWVRzJMHE/edit 

Samsung Galaxy S24 загвар нь Galaxy S24, Galaxy S24 Plus, Galaxy S24 Ultra гэсэн 3 загвараас бүрдэж байгаа бөгөөд загвар тус бүр 4 өнгөний сонголттой.  

PC mall-оос Galaxy S24 загварыг захиалах давуу тал:  

  • Galaxy S24 болон Galaxy S24 Plus загваруудын бэлэг: Watch 6 ухаалаг цаг + Clear Gadget Case 
  • Galaxy S24 Ultra загварын бэлэг: Watch 6 Classic ухаалаг цаг + Clear Gadget Case 

 

Galaxy S24 онцлох үзүүлэлтүүд 

Live Translate үйлчилгээтэй анхны утас 

Энэ нь дуу хоолой болон текстийг шууд орчуулдаг систем юм. Бусад аппликейшн болон програмаар энэхүү хэрэглээг зохицуулж болох ч Samsung Galaxy S24 ухаалаг утас нь цаг хугацааны хоцрогдолгүйгээр шууд орчуулдгаараа илүү давуу талтай. Жишээ нь та хятад хүнтэй харилцах болоход заавал хятад хэл мэддэг байх шаардлагагүй. Учир нь Galaxy AI таны өмнөөс орчуулга хийн харилцагчид тань хүргэх болно. Одоогоор 13 хэл хооронд шууд орчуулга хийгдэхээр байна.  

Хялбар тэмдэглэгээ 

Бид ямар нэг лекц семинарыг яаж богино дүгнэлт болгох, багшийн лекцээс зөв оновчтой санааг нь бичих зэрэг асуудлуудтай тулгардаг. Тэгвэл Samsung Galaxy S24 ухаалаг утас дээр энэхүү асуудлыг хиймэл оюун ухааны тусламжтайгаар шийдсэн байна. Аудиог бичиглэл рүү хөрвүүлэх мөн тухайн хөрвүүлсэн бичиглэлийн гол санааг дүгнэн бичих зэрэг ажлыг таны өмнөөс хиймэл оюун ухаан хийх болно.  

Note Assist  

Таны notes хэсэг дээрээ бичсэн зүйлсийг эмх замбараатай зөв дараалалтай болгож, таны өмнөөс маш олон янзын дизайнаар тэмдэглэлийг тань хөтлөх хиймэл оюун ухаан. 

Samsung & Google-ийн сайжруулалт 

Хиймэл оюун ухаан дээр суурилсан хайлтын системийн шинэ эрин үе. Энэхүү хайлтын шинэчлэл нь Samsung Galaxy S24 ухаалаг утсан дээр эхлээд хийгдэх ба удахгүй бүхий л android үйлдлийн системтэй утсанд идэвхжих юм. Энэхүү шийдэл нь Circle to Search нэртэй ба та аппликейшнээ солихгүйгээр юу хайхыг хүсч байна тэр хайлтаа шууд хийж болох юм. Энэ нь Home Button товчоо та удаан дараад л тухайн хайхыг хүссэн зүйлээ дугуйлах, доогуур нь зурах, идэвхжүүлэх байдлаар шууд хайлт хийгдэнэ гэсэн үг юм.  

 

Pro Visual Engine камер 

Samsung Galaxy S24 загварын камерт нь өмнөх оны Galaxy S23 загвараас 1.6 дахин pixel нэмэгдсэн ба үүнийгээ дагаад бичлэгийн тогтвортой байдал нэмэгдсэн. Мөн 5х оптикал линзтэй учир та хүссэн зураг бичлэгээ чанарын хамгийн дээд түвшинд хийх боломжтой. Түүнчлэн авсан зураг болон бичлэгээ хиймэл оюун ухаан ашиглан засах, өөрчлөх боломжтой.  

Дэлхийгээр аялах, хэлний бэрхшээлийг даван туулах, контент бүтээх, түүнийгээ хуваалцах гээд амьдралын хэв маягийг урьд өмнө хэзээ ч байгаагүйгээр өөрчлөх хиймэл оюун ухааны гайхамшиг болсон Samsung Galaxy S24 гар утсаа УРЬДЧИЛГААГҮЙ нөхцөлөөр PC mall-оос урьдчилсан захиалга хийх боломжтой.    

Захиалга өгөх линк: https://docs.google.com/forms/d/1PUKcvODvOPlEyEXOtUpS-tyyR5GBTtwJXjMWVRzJMHE/edit 

Захиалга утсаар өгөх бол: 7575-3535, 9335-35359595-3535 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-01-18 139.5.219.140

ямар үнэтэй вэ?үнийг нь мэдмээр байна.

Avatar

Нэргүй 2024-01-18 122.201.23.84

Samsung 24 гавьтай юм өөрчлөхгүй нээх их үнэтэй зараад наах юм.

Avatar

Б 2024-01-18 139.5.218.196

S23-тай гар атаархаад үхэх нь л дээ.

Avatar

Нэргүй 2024-01-18 66.181.182.78

хөөе зарагдаагшй биз дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж