ОХУ: Украины эзлэгдсэн бүс нутгийн иргэдийг Африк руу илгээж байна

ОХУ: Украины эзлэгдсэн бүс нутгийн иргэдийг Африк руу илгээж байна

ОХУ: Украины эзлэгдсэн бүс нутгийн иргэдийг Африк руу илгээж байна

ОХУ-ын эрх баригчид Украины эзлэгдсэн нутаг дэвсгэрт цэрэг татлагын кампанит ажил явуулж байна. Цэргийн сургагч нэрээр элсүүлж буй энэ хүмүүсээ Африкт байршуулах зорилготой байгааг Украины Батлан хамгаалахын тагнуулын алба Лхагва гаригт мэдээллээ. Энэхүү кампанит ажил эзлэгдсэн бүс нутаг дундаа Крымд идэвхтэй үргэлжилж байгаа гэнэ.

Цэргийн нөөцөд бүртгэлтэй хүмүүсийг элсүүлэхийн тулд урт хугацааны, өндөр цалинтай гэрээ санал болгож байна. Хамгийн гол нь Украин дахь дайнд оролцохгүй гэдэг нь бүртгүүлэх чухал хөшүүрэг болж байгаа аж. Гэхдээ Африкт дайчин элсүүлэх хөтөлбөр нэрээр Украины эсрэг дайнд оролцох цэргүүдийг бүрдүүлж байгаа гэж Украины үндэсний эсэргүүцлийн төв өнгөрсөн сард мэдэгдэж байв.

Нөөцөд бүртгэлтэй хүчийг Африк руу илгээж байгаа нь Оросын нөлөөгөө тэлэх нэг алхам юм.

Түүнчлэн тус улсын эрх баригчид Финландад орогнол хүссэн цагаачдыг тагнуулчаар элсүүлэхийг оролдож байна. Финландын албаныхны мэдээлснээр сүүлийн саруудад 1000 гаруй цагаач тус улсын зүүн хилээр нэвтэрчээ. Энэ хүмүүсийн дунд гэмт хэрэгтнүүд, гэмт хэргийн байгууллагын гишүүд, энгийн иргэний дүрд хувирсан цэргүүд болон үндэсний аюулгүй байдалд заналхийлж болзошгүй бусад хүн багтсан гэж үзэж байна. Гэвч цагаачид олон байгаа нь тэднийг таних ажлыг хүндрүүлж байгаа аж.

Өнгөрсөн долоо хоногт л гэхэд Афганистан, Кени, Марокко, Пакистан, Сомали, Сири, Йемен зэрэг орноос 800 гаруй цагаач Оросоор дамжин Финланд руу нэвтэрсэн байна.

Эх сурвалж: THE NEW VOICE OF UKRAINE

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХахаХаха
4
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-01-18 202.55.188.33

шааныш

Avatar

Нэргүй 2024-01-18 95.179.222.117

yargachin putler fashist orozuudaas garahgui sanaa algaa

Avatar

Нэргүй 2024-01-18 157.90.18.205

за даа энэ улс ч бурангуй дэглэмээрээ хойд солонгосоо бараг давж гарах нь дээ

Avatar

Нэргүй 2024-01-18 155.138.130.6

хэлмэгдүүлэлтийн үе санаанд оров ингэж л геноцит хийдэг

Avatar

Нэргүй 2024-01-18 5.161.81.151

фашист нацист оркуудаа гэж

Avatar

Нэргүй 2024-01-18 192.248.157.196

ороz сөнөөсөй

Avatar

Нэргүй 2024-01-18 103.212.117.52

Иш чааваас даа. эх сурвалж нь ккккк

Avatar

Нэргүй 2024-01-18 59.153.115.53

Энэ сэтгүүлч чинь харин жинхэнэ voice of ukraine юм биш үү

Avatar

Нэргүй 2024-01-18 202.9.46.210

Дэлхийн хамгийн панаалтай сонин бол Украйны үнэн сонин болой. Украйны үнэн гэж байвал шал худлаа гэж ойлгоход яг болно.

Avatar

Нэргүй 2024-01-18 66.181.164.211

Украины мэдээ тавиал, ард түмнээ хордуулаад байхуу? ээбийгийн сайт арай утгагуй шүүүү

Avatar

Нэргүй 2024-01-18 66.181.164.211

хогийн сайт

Avatar

Нэргүй 2024-01-18 202.126.90.118

өмхий орос минь донгосоо

Avatar

хооо 2024-01-18 202.21.107.22

Кирим-н Татарчуудыг Казахстанру нутаг зааж нүүлгэдэг шиг юм болж бх шивдэ зивүүн хулгайчууд

Avatar

Нэргүй 2024-01-18 185.220.101.19

ха ха ха, нөгөө л улигт хов жив Эх сурвалж: THE NEW VOICE OF UKRAINE
Наранжаргал Мандах гэгчийн ажил үүрэг нь бололтой Укр шар сонины хов базах

Avatar

Нэргүй 2024-01-18 139.5.219.140

хохолын мэдээний сайт уу?

Avatar

Нэргүй 2024-01-18 66.181.161.154

Үмхий нaциcт хохлуудад ямар хамаа байна аа? 😂😂😂

Avatar

Нэргүй 2024-01-18 66.181.161.154

Эх сурвалж: THE NEW VOICE OF UKRAINE 😂😂😂

Avatar

Нэргүй 2024-01-18 202.131.225.197

tgd

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж