Хятадын шигшээ Ливаны эсрэг Монголын амжилтыг давтав

Хятадын шигшээ Ливаны эсрэг Монголын амжилтыг давтав

Хятадын шигшээ Ливаны эсрэг Монголын амжилтыг давтав

Азийн хөлбөмбөгийн цомын тэмцээн Катар улсад үргэлжилж байна. Өчигдөр/2024.01.17/ тивийн аваргын хоёрдугаар тойргийн тоглолтууд эхэллээ. Энэ өдрийн онцлох тоглолт Хятад болон Ливан улсуудын хооронд өрнөв. Эхний тойрогтоо хожил авч чадаагүй тус хоёр багийн хожсон нь цааш шалгарах боломжоо ахиулах байсан учир тоглолтын эхнээс нямбай тоглолт үзүүлэхийг зорилоо.

Гэхдээ чансаа доогуур Ливаны довтолгоо илүү аюул тарьж, хоёр ч удаа хаалганы хөндлөвч оносон. Харин Хятадын шигшээ довтлох учраа ололгүй, олдсон боломжуудаа салхинд хийсгэсэн. Энэ өдөр Ливаны хаалгач Мостафа Матар онцгой тоглолт үзүүлж, Хятадын цөөн аюултай довтолгоог зогсоож чадсан. Өнөө цагийн Хятадын шилдэг хөлбөмбөгчин, цагтаа Испанийн Эспаниоль клубд тоглож явсан Вү Лэй өөрт олдсон гоолын боломжийг алдсан. Түүний хоосон хаалга руу цохисон сулхан бөмбөгийг Хасан Срур шугам давахаас нь өмнө зайлуулж, багтаа том тус хүргэв. Улмаар тоглолт 0-0 гэсэн харьцаатай өндөрлөж, Ливан чухал оноо авлаа. Харин Хятадын хувьд энэ бол ялагдал гэж болно. Тэд эхний тоглолтдоо Тажикстантай мөн хуурай тэнцсэн. Удахгүй хэсгийн сүүлийн тоглолтоо эзэн орон, аваргаа хамгаалагч Катарын эсрэг хийнэ. Тэр тоглолтоос зайлшгүй хожил авах шаардлагатай. Эс бөгөөс Ливан, Тажикстаны хоорондох тоглолтод аль хожсон нь цааш шалгарна.

Хятадын шигшээ баг чансаа доогуур Тажикстан, Ливаны эсрэг нэг ч гоол оруулж чадсангүй. Энэ ч утгаар нь тэднийг "Шүдгүй хятад"хэмээн гаднын хэвлэлүүд цолложээ.

Тоглолтын дараа Хятадын ахлах дасгалжуулагч, серби мэргэжилтэн Александр Янкович "Үнэхээр хүнд тоглолт боллоо. Залуус минь үүнээс илүүг хүртэх эрхтэй гэж бодож байна. Эцэст нь бид ялж чадаагүй, сайн тоглолт, эерэг хандлага, том тулааныг харууллаа. Биднийг урт зам хүлээж байна. Зорилго бол хэвээрээ. Хасагдах шатанд шалгарах. Одоо бүх зүйл биднээс шалтгаална. Би ийм нөхцөл байдалд дуртай" гэжээ.

Харин Ливаны дасгалжуулагч Миодраг Радулович "Чухал оноо авч чадлаа. Бид гоол оруулж чадсангүй. Гэхдээ сүүлийн тоглолтоос бүх зүйл  шалтгаалах учир би сэтгэл хангалуун байна. Зүгээр л гүйцэтгэлээ сайжруулмаар байна. Хэрэв бид гүйцэтгэлээ сайжруулж чадвал хожиж чадна" гэв.

Дашрамд дурдахад, Монголын шигшээ баг өнгөрсөн онд болсон Интерконтинентал цомын хүрээнд Ливаны шигшээтэй учраа тааран тоглож, 0-0 гэсэн харьцаатай тэнцэж байлаа.

Хятадын хөлбөмбөг тэр дундаа эрэгтэйчүүдийн хөлбөмбөг учраа олохгүй л байна. Өнгөрсөн онд авлигал, хээл хахуулын хэргээр Хятадын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчөөс эхлээд шигшээ багийнх нь ахлах дасгалжуулагч хүртэл арав гаруй хүн шалгагдаж, ажилгүй болсон. Мөн дотоодын клубууд нь санхүүгийн хямралд орж, хуучин цаг шиг Европоос нэртэй, зүстэй тамирчдыг мөнгөөр зодож, авчрахаа болив.

Хятадын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчөөр өнгөрсөн оны аравдугаар сард сонгогдсон Сүн Кай Хятадын хөлбөмбөгийг сэргээнэ гэж амлалт өгсөн. Тэрбээр "Бид ирээдүйд илүү эв нэгдэлтэй, илүү хөдөлмөрч, илүү нээлттэй, илүү ил тод, илүү зоригтой Хятадын хөлбөмбөгийг бүтээхийн тулд чадах бүхнээ хичээх болно" гэжээ. Хятадын хөлбөмбөгийн эмэгтэй тамирчид хэдийнэ Европд зам мөрөө гаргаж, түвшин ахиж буй. Харин эрэгтэй хөлбөмбөгчдөө багаас нь бэлдэж байгаа гэнэ. Тухайлбал, 16 хүртэлх насны шигшээ багийн тамирчид нь Германы Бундеслигийн гурван ч багтай хамтарсан бэлтгэл хийхээр гэрээ байгуулжээ.

Хятадын шигшээ баг дэлхийн чансааны 79 дүгээр байрт бичигдэж байна. Тэд түүхэндээ ганцхан удаа 2002 оны дэлхийн аваргад оролцож байв. Тухайн үед Өмнөд Солонгос, Япон гэсэн тивийн хоёр том төлөөлөл нь зохион байгуулагч орон гэдэг утгаараа шууд эрхээ авч, Хятадад оролцох боломж гарч ирч байсан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-01-18 202.126.89.37

Хятадууд үхэр монгол биш л юмсан.Тэдэнд мөнгө бна ухаан бна Адилхан цагаан будааны хүүхдүүд солонгос японы шигшээ амжилттай оролцоод бхад эд нар х***а царайлаад л байрандаа бгаад бдаг

Avatar

Нэргүй 2024-01-18 103.212.117.191

Инээдтэй гарчиг өгөх юм даа.

Avatar

soccer 2024-01-18 202.21.104.178

Shaolin Soccer багаа явуулаач МАНгарууд вэ?

Avatar

Дорж 2024-01-18 203.91.115.37

Хятадын засгийн газар “бид мундаг” гэсэн байсан юм уу? Үгүй бол энэ хэрэггүй мэдээлэл байна. Бусдыг муулахаар манайхан сайжирчих бол ч бүр илүү муул!

Avatar

Нэргүй 2024-01-18 66.181.183.169

Монголын шигшээ одоо энэ япон дасгалжуулагчаа сольж Хорват эсвэл Серб дасгалжуулагч авах хэрэгтэй. Хятад, Ливаны дасгалжуулагч нар хоеулаа тэр зүгийн хүмүүс байна

Avatar

олзбаяр 2024-01-18 139.5.216.32

Энэ тийм сонин мэдээ баримт уу. эсвэл Монголын э****з сэтгүүлч сэтгээ юу

Avatar

Нэргүй 2024-01-18 66.181.190.145

Ливантай манайхиай адил тогллоо л гэж байна

Avatar

Нэргүй 2024-01-18 139.5.216.32

Энэ тийм сонин мэдээ баримт уу. эсвэл Монголын э****з сэтгүүлч сэтгээ юу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж