Түмнээс хулгайлсан төрийн нууц…

Түмнээс хулгайлсан төрийн нууц…

Түмнээс хулгайлсан төрийн нууц…

С.Зоригийн амь насыг хөнөөсөн этгээдийг гурван шатны шүүхээр тогтоон ялласан ч буцаагаар хэрэгсэхгүй болгов. Төрийн нууцад хамаарах хэрэг учраас гэмгүй хүнийг ялласан уу, гэмтнийг ял завшуулсан уу гэдгийг энгийн иргэн мэдэх боломжгүй болов. Захиалагч бүдгэрэв. Өчигдөр алуурчин гэж зүхүүлж эмэгтэй өнөөдөр сошиал орчинд агсамнаж байна. Насаараа бизнес хийгээд олдоггүй мөнгийг төрийн албаны хурган даргын шүүгээнээс олдог болжээ. Татвараа төлөх гэж зовдог байсан бизнесийнхэн аль болох төрийн албанд шургалах эс бөгөөс түүний тендерийг авахыг чармайдаг болов. Монголд хамгийн том худалдан авагч төр болов. Төрийн өмчит компаниудын зээлээр бий болгосон хөрөнгө ДНБ-нээс даруй 10 их наядаар давжээ. Улсын төсөвтэй дүйх хэмжээний хөрөнгө хулгайлсан гэх нүүрсний хэрэг мандав. “Шүүх хурлыг нийтэд нээлттэй явуулчих, нүүрсний хулгайг хэн хийснийг хэлээд өгье” гэж байсан этгээдийг шүүх хурлыг өмгөөлөгчид  хаалттай явуулах санал гаргасны дагуу хаалттай болов. “Муу нуухаар сайн илчил” гээч болох нь горьдсон иргэдэд үнэнийг өөрийнхөөжрөө дүгнэх, цэгнэх боломж бас л олдсонгүй. Нүүрсний сонсгол гээч өмнөх Хөгжлийн банкны сонсголоосоо давж гарсангүй. Тоохоо больсон тавилт, онцлох оройлгүй гэрчүүд. Энэ сонсголоос тодорхой болсон зүйл гэвэл ирэх сонгуульд тойргийг нь булаах гишүүдийг гэрчээр дуудах л байв. БНХАУ-аас нэрс авч, нухацтай шалгаад байна гэсэн эл хэрэг ачааны машины оочер дарааллыг урдуур, хойгуур оруулж өгөөд гараа хүндрүүлсэн хэдэн “жараахайнууд”-аар нь туг тахиад өнгөрөх нь тодорхой болов. БНХАУ-ын тусгай албанаас ирүүлсэн нүүрсний хулгайчдын нэрс бүхий бичиг нууц болон үлдэв. Нуух болсон шалтгаан нь “А”-гаар эхлээд “н”-ээр төгссөн том даргын нэрс тэргүүн эгнээнд ирсэн тухай шивэр авир хийж буй ч нууцын бичгийг болхи мань мэт нь байтугай, бүрэн, дархан эрхтэй сөрөг хүчнийхэнд олдохгүй болохоор “тийм” гэх тэмдэг алга. Гэхдээ тодорхой зүйл гэвэл нүүрсний хулгайд эрх баригчид хамгийн их хамааралтай нь ойлгомжтой бөгөөд жоомоо устгах гэвэл гэрээ шатаах учраас төрийн хр авдарт хав дараад өнгөрөх бололтой.

ИРГЭДЭЭ ХУЛГАНА БОЛГОЖ ТУРШСАН ТӨСВИЙН ТАЙЛАН ЯАВ?

Хүн төрөлхтөнд үзүүлэх Ковидын тэмцлийг харуулсан баримтат кинонд Монгол үлгэр жишээ болон үлдэх талаар бишгүй шуугисан.  Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах талаар чиглэл өгөх тухай" хууль гээчийг батлан, амташсан хэрээ арван гурав эргэх гэгч болж дахин дахин сунгав. Ингэснээр төсвийн захиран зарцуулалтыг хянах ямар ч боломжгүй болсон бөгөөд УИХ өөрийн үндсэн эрхээ Засгийн газарт шилжүүлж байгаа төсвийн мөнгийг идэцгээсэн. Гадны зээл тусламжаар орж ирсэн хэдэн их наядыг хэн, юунд, хэрхэн зарцуулсан нь одоо хэр нь тодорхойгүй байна. Гэтэл гадныхнын гаргасан үр дүн бүрэн туршигдаагүй вакцин болгоныг иргэддээ үнэгүй шахаж, түүнийгээ гавъяа болгон гайхуулж байсан эрх баригчид вакцины нөлөөгөө бий болсон цус өтгөрөлт, элдэв сөрөг үр дагаврыг огт тоосон шинжгүй явна. Өндөр хөгжилтэй орнууд вакцинжуулалтын цаана ямар их хэмжээний лобби, мөнгө эргэлдэж байсан талаар өдгөө мэдээлж байна. Гэтэл иргэдээ туршилтын туулай болгож, халдвар авсан хүний тоогоор сая саяар нь төсвөөс цөлмөж, хөл хорио, оношлогоо, үзлэг, амны хаалт, ариутгалын бодисоор хэрхэн бизнес хийсэн тухай баримтыг одоо хэр нь гаргасангүй. Хэрэвзээ энэ тайланг үнэн мөнөөр нь дэлгэсэн нүүрсний хулгайнаас дутахгүй луйвар, шившиг дэлгэгдэх болохоор эрх баригчид эцсийн мөч хүртлээ нууцалсаар байна.

ХУУЛЬ ЁСНЫ ХУЛГАЙ  

Цар тахлын гэгддэг хуулиар хулгайгаа бүрэн нууцалж, ямар ч тендергүйгээр төсвийн мөнгийг захиран зарцуулж ирсэн тэд эл хуулийн үйлчлэл дуусаад ирэхээр Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34.1.5-д тусгасан “гамшгийн онц нөхцөл байдал зарласан, гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн гэнэтийн болон давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас нээлттэй буюу хязгаарлагдмал тендер шалгаруулалтын журмын дагуу тендер хүлээн авах доод хугацааг мөрдөх боломжгүй бол” гэх заалтаар луйвраа нууцад оруулдаг болов. Төрийн бүхий л худалдан авалтыг энгийн иргэд үзэх боломжгүй болсон нь энэ заалтад бүгдийг оруулдаг болжээ. Энэ хуулийн заалтаар “ногоон автобусны хулгай”-г хийсэн бөгөөд тэрхүү хулгайг намынхаа ерөнхий нарийн бичгийн даргын өрөөнд тохиролцсон талаар “хулгайн хамсаатнууд” хэлээд буусан. Монголчуудын хэрэглэх төмөр замыг төрийн нууцад оруулахын тулд цэргийг татан оролцуулж, монголчуудаас нуусан шалтгаан нь мөнгө тэрхүү бүтээн байгуулалтаас хулгайлах мөнгөө нуухад оршиж байсан нь одоо илүү тодорхой болов. Аргаа барсан хүүхэд аавын толгойгоор оролдов гэгчээр хулгайгаа илрээд ирмэгц барьсан компанид бүх булхайг чихэх гэж оролдсон ч Цэцээр шийдвэр гаргуулж, шийдвэрийг хүлээн авсан хүмүүс нь өөрсдөө байж бүр булайгаа дэлгээд өнгөрсөн. Ногоон автобусны хэрэг нохойн замаар орсон нь нэгэнт тодорхой болов. Олон нийтийн мунхруулахаар УИХ-ын чуулганаар Ногоон автобусны хэргийг шалгах түр хороо байгуулах тогтоол батлав.

Татвар төлөгчдийн мөнгийг хэрхэн хулгайлах тухай бодол л эрх баригчдад эргэлдэж байна. Үгүйсэн бол төсвөөс хулгай хийх, худалдан авалтыг шударгаар явуулах хуулийг тэд боловсруулахгүй юм гэхэд хуулийн цоорхойгоо засах байлаа. Түмнээс хулгайлсан болгон төрийн нууцад орж байна. Түүнийг зогсоох ганц л зам бий. Тэр нь төрийн эрх мэдлийг хумих…

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
ЗөвЗөв
4
БурууБуруу
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

26 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ахмад 2024-01-18 202.9.40.231

худлаа ялласан болж худаг мануулж , тусгай хоол Баярт өгдаг шиг ЖСүхбаатарыг1-/жил /Худаг мануулаад л гаргана биз дээ !!! идэж ханаж цаддаггүй хар Лаларуудыг ЦААЗЛАХ – л хэрэгтэй юм даа !!!!!!!!!!!!!!

Avatar

Зочин 2024-01-18 66.181.161.43

Иргэдийн гарт буй ганц арга МАН-г огт сонгохгүй байх л арга ұлдсэн.

Avatar

Иргэн 2024-01-18 203.91.115.40

Бирдийн ''ШУЛАМСИЗМ'' галзуурлын зэргээр эрчээ аваад улангасчихсан байнашдээ !!! бүгдийг нь ганцхан өдрийн дотор даршлахсан!!!!!!!!!

Avatar

Нэргүй 2024-01-18 202.55.188.39

Хүзүүгүй Ээбээ л энэ бүхэнд буруутай. дандаа хор найруулнаа бүтэхгүй гар

Avatar

Нэргүй 2024-01-18 202.55.191.130

өө лайтай

Avatar

Нэргүй 2024-01-18 43.242.243.186

Хулгайч монголд хулгайгаас өөр юм алга даа за тэгээд битгий хулгайн хэрэг сөхөөд бай л даа хулгайлж чадаагүй ард түмэн чинь боож үхэх гээд байна ш дээ

Avatar

Харьцуулагч 2024-01-18 49.0.139.188

Идсэн эрүү хувхайрч, идүүлсэн бут угана аа.

Avatar

Ingehgeed baisan ni ehneesee tsuhuisaan 2024-01-18 103.57.95.200

Ene ue chini yag Huuk,Danh 2-iin terguulsan zasgiin ued baina oo. Shudraga dureer gudamjnaas garch turiin ordond huiten mes nuuj orj balmadaar ulairanch umnuh bugshsan muu muuhaig arilgaj turuu tsever ariun bolgono geh 2 kkk sahil abaad shal dordov gecheer heden sayaar yarigdag hulgaig terbumaar,bur heden arvan ih nayad bolj jilees jild baritsaa ahiulsan baina sh dee.Bur turiin nuutsad oruulj baigaad husdag hariin har tehnologiig nevtruulj nutagshuulsan 2 nuhuriig Odoo yaah ve?!

Avatar

S 2024-01-18 103.212.116.110

SEKSEER80955877

Avatar

зочин 2024-01-18 202.131.227.179

Эх орон газар , тусгаар тогтнол хойч үеэ бодохоос элэг эмтэрч байна.Яах юу хийххээ мэдэхгүй байна.

Avatar

Иргэн 2024-01-18 119.94.238.240

Тэрбум, их наядаар идсэн ганц ч хүн аавын хаалга татсангүй. Энэ бол төрийн ялзрал мөн!!!! 2024 онд эх оронч, шударга, компани пүүсийн эздийг биш, инженер, багш, мэргэжлийн хүмүүсийг парлиаментад сонгохгүй бол бид эсвэл Орос эсвэл Хятадын өгөөш болох нь дамжиггүй.

Avatar

http://share.hiub.mn/download.htm?id=26nds3s57vvvujv8tso520e3ck 2024-01-18 124.158.95.139

http://share.hiub.mn/download.htm?id=26nds3s57vvvujv8tso520e3ck

Avatar

Зочин 2024-01-18 71.198.176.103

Болоод өнгөрснийг бодьтой дүгнэж бичсэн байна. Ганц нэг товч андуурч дараа л биз. Зүгээр хө, энэ яахав.
Харин бид цаашдаа яах вэ ? Ард түмнээсээ юуг нь нуугаад байгаа болж байна ? Хууль шүүхгүй хувааж идсэн
хулгайгаа тас нууж байх шиг байнаа даа ? Тийм үү ?

Avatar

Оюунаа 2024-01-18 139.5.218.213

хууль, шүүх, прокурорынхон ч мөн адил., авилгач ,худалч,хулгайч, хуйвалдагчид шүү дээ

Avatar

Нэргүй 2024-01-18 203.23.49.69

1993 оны хуулиар хичнээн гадны компани хувь хүнд газар эзэмшүүлж ашиглуулж байна вэ Гаргаад танилцуулаач.. Авдагаа аваад идчихсэн бга даа Үлдсэн дээр нь одоогийнхон нь зодолдоод байх шиг

Avatar

Нэргүй 2024-01-18 43.228.130.188

Улс орноо дампууруулж хаяаад буруугаа гадаадын хөрөнгө оруулалт, гадныхан рүү чиглүүлж, гөлөг төөрүүлээд, диктатурт шилжсэн Болив, Венесуэл, африкийн орнуудын араас л яваад байгаа шүү.

Avatar

Нэргүй 2024-01-18 202.21.104.2

ЯРИА БАЙХГҮЙ ЧУХАЛ ЧУХАЛ АСУУДЛЫГ ХӨНДЖЭЭ. ХАРИН ӨГҮҮЛБЭР БОЛГОНД ҮГ, ҮСГИЙН АЛДАА, УТГА НАЙРУУЛГА ГЭЖ АВАХ ЮМ АЛГА. САЙН ХЯНАЖ ХИЙНЭ ҮҮ.

Avatar

Зочин 2024-01-18 202.126.89.122

Дээрээс нь баруун солгойгүй наймаалсан газар, гадныханы мэдэлд байгаа томоохон ордууд орно.

Avatar

Нэргүй 2024-01-18 43.228.130.188

Улс орноо дампууруулж хаяаад буруугаа гадаадын хөрөнгө оруулалт, гадныхан рүү чиглүүлж, гөлөг төөрүүлээд, диктатурт шилжсэн Болив, Венесуэл, африкийн орнуудын араас л яваад байгаа шүү.

Avatar

Зочин 2024-01-18 82.144.201.2

"А"-аар эхлээд "Н" -ээр төгссөн хулгайч бол АМАРБАЯСГАЛАН мөн биз дээ. тийм ч учраас энэ нүүрсний асуудал замрах шинжтэй бгаа шүү дээ, МАН-ын ГЕНСЕК.

Avatar

Нэргүй 2024-01-18 66.181.182.83

Их алдаатайн улмаас уншихад төвөгтэй болохоор чухал сэдэв хөндсөн ч уншилгүй орхив.

Avatar

Нэргүй 2024-01-18 103.57.92.139

ямар их алдаатай нийтлэл вэ

Avatar

Нэргүй 2024-01-18 188.162.254.108

Х элбэгдорж шоронд орвол л монгол улс яг зов замаар явж магадгуй !!!!!!!

Avatar

Нэргүй 2024-01-18 66.181.161.68

Төөрцөн тэнэцэн пязда вэ чи

Avatar

Хотын унаган залуу 2024-01-18 59.153.113.53

маны бегсний суултуур дуугай

Avatar

Нэргүй 2024-01-18 188.162.254.108

Уих гээч худалч хулгайч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая !!!!!!!!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж