Орос, Хятадыг холбох гүүр Төв Ази

Орос, Хятадыг холбох гүүр Төв Ази

Орос, Хятадыг холбох гүүр Төв Ази

Украин дахь дайн эхэлсний дараа АНУ, Европын холбоо болон дэлхийн бусад улс орон Оросын эсрэг өргөн цар хүрээтэй хориг арга хэмжээ авсан. Багц хориг арга хэмжээний цуваа тасралтгүй үргэлжилсээр л байна. Тухайлбал, Европын холбоо оны өмнө Оросын эсрэг 12 дахь багц хоригийг зарлаж, эрчим хүчний салбар, банк, очир эрдэнийн үйлдвэрүүдийг онилсон.

Тиймээс ОХУ нь Турк болон Төв Азийн орнуудыг хориг арга хэмжээг тойрох гарц болгон ашиглаж байна.

Оросын эсрэг хориг арга хэмжээнд шууд нэгдээгүй олон орон бий. Гэсэн ч тэдгээр улс нь хоёрдогч хориг арга хэмжээний эрсдэлээс зайлсхийхийг хүсч байна. Ялангуяа Хятад улс. Тус улс нь Оростой нягт харилцаагаа хадгалахын сацуу хоёрдогч хориг арга хэмжээний эрсдэлийг аль болох бууруулахыг эрмэлзэж байна.

Хятадаас Төв Азиар дамжин Орос руу экспортолж буй бараа бүтээгдэхүүн нь зөвхөн зэвсэг байх албагүй.

Хятад улс нь Төв Азийн орнуудын гадаад худалдааны хамгийн чухал түншүүдийн нэг. Сүүлийн таван жилийн хугацаанд Хятадаас Төв Ази руу импортлох бараа бүтээгдэхүүний хэмжээ бараг хоёр дахин өссөн. Гэтэл Орос, Украины дайны дараа энэ үзүүлэлт улам л өссөн үү гэхээс буураагүй аж. Мөн хугацаанд Төв Азийн орнуудаас Орос руу экспортлох бараа бүтээгдэхүүний хэмжээ ч мэдэгдэхүйц өсчээ.

Төв Ази дахь Хятадын импорт 2018-2019 онд 17 хувиар өссөн байсан. Энэ нь цар тахлын улмаас буурсан боловч 2021 онд тахлын өмнөх түвшиндээ эргээд хүрчээ. Дараа нь 2022 онд 44 хувиар нэмэгдэв. Тэр дундаа Кыргызстаны эзлэх хувь илэрхий өсчээ.

Карнеги Оросын Евразийн төвийн судлаач Темүр Умаровын хэлснээр Төв Азийн орнууд болон Хятад хоорондын худалдааны эргэлт өнгөрсөн онд дээд амжилт тогтоосон байна. Дэлхийн нийт экспорт тийм ч их өсөөгүй байхад Төв Азийн эдийн засгийн өсөлтийн хурд дайн дажингүй, өвчин тахалгүй үеэсээ ялгарах зүйлгүй байна.

Тэгвэл нөгөө талд Төв Азийн орнуудаас Орос руу экспортлох бараа бүтээгдэхүүний хэмжээ 2022 онд бараг 30 хувиар нэмэгджээ. Кыргызстан, Узбекистан, Казахстанаас Орос руу экспортлох хэмжээ өсөлттэй гарсан бол Тажикистаных буурсангүй, өмнөх үзүүлэлтээ барьж байна.

Эндээс дүгнэвэл Хятадын бараа бүтээгдэхүүнийг Төв Азиар дамжуулан Орос руу экспортолж байна.

Илүү нарийвчлан судлахын тулд Төв Азийн орнуудын гадаад худалдааг судалж, бараа бүтээгдэхүүний ангиллыг харьцуулжээ. Туркменистаны талаар мэдээлэл байгаагүй учир графикт оруулаагүй аж. Эндээс чухам ямар нэр төрлийн бараа бүтээгдэхүүний худалдаа өсөлттэй гарсныг харж болно.

Узбекистаны хувьд 2022 онд Хятадаас импортолж, Орост экспортолсон гол бараа бүтээгдэхүүн нь “цөмийн реактор, бойлер, машин механизм”, “цахилгаан машин, тоног төхөөрөмж” гэсэн хоёр ангилалтай байна. Узбекистанаас ОХУ-д нийлүүлэх “цөмийн реактор, бойлер, машин механизм”-ын нийлүүлэлт энэ хугацаанд 264 хувиар, “цахилгаан машин, тоног төхөөрөмж” 150 хувиар өсчээ. Үүний зэрэгцээ Хятадаас Узбекистан руу дээрх бараа бүтээгдэхүүний импортын хэмжээ 134, 124 хувиар тус тус өссөн байна.

Киргизийн тухайд "цөмийн реактор, бойлер, машин механизм", “сүлжмэл даавуу”, “гутал эдлэл”, “үндсэн металлын төрөл зүйл” гэсэн дөрвөн ангиллаар экспорт, импорт хийжээ. Эндээс хамгийн анхаарал татахуйц нь "цөмийн реактор, бойлер, машин механизм"-ын экспорт 41105 хувиар өссөн байна. Харин хөвөнгийн экспорт нь өнгөрсөн онд Орост нийлүүлсэн нийт бараа бүтээгдэхүүний өсөлтийн дөрөвний нэг хувийг эзлэв. Хөвөнгийн эскпорт энэ хугацаанд 7564 хувиар өсчээ. “Үндсэн металлын төрөл зүйл” ангиллын бүтээгдэхүүний өсөлт онцгой өндөр буюу Орос руу экспорт нь 1245 дахин өсчээ.

Даавууны экспорт өссөн нь Оросын компаниудын захиалга нэмэгдсэнтэй холбоотой. Эдгээр нь дэлхийн брэндүүд Оросын зах зээлээс гарах шийдвэр гаргасантай холбоотой байж магадгүй. Мөн цэргийн дүрэмт хувцасны эрэлттэй холбоотой гэж үзэж байна.

Казахстаны хувьд "цөмийн реактор, бойлер, машин механизм", “цахилгаан машин, тоног төхөөрөмж” ангиллын бараа бүтээгдэхүүнийг хамгийн ихээр экспортолж, импортолжээ. 2021 онд ч мөн бусад ангилал дотроо өндөр үзүүлэлттэй байсан тул энэ нь цоо шинэ зүйл биш юм. 2022 онд “төмөр ба ган”, “органик бус химийн бодисууд” гэсэн ангиллын үзүүлэлт ч мэдэгдэхүйц өсчээ. Эдгээр ангиллыг харвал хориг арга хэмжээгээр хязгаарлагдсан, Оросын цэрэг аж үйлдвэрийн салбарт ашиглагддаг бараа бүтээгдэхүүн гэдэг нь харагдаж байна.

Тэгвэл Тажикистан дээрх гурван улсаас ялгаатай байна. Тодруулбал, 2022 онд Хятадаас импортлох болон Орос руу экспортлох бараа бүтээгдэхүүний жагсаалтад нэгэн зэрэг багтсан бүлэг бараа байгаагүй. Энэ нь хориг арга хэмжээг тойрон гарах оролдлогод Тажикистан илүү хязгаарлагдмал үүрэг гүйцэтгэдэгийг илэрхийлнэ.

Эх сурвалж: THE DIPLOMAT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-01-18 202.21.109.4

Энэ сайтыг хаалгахаар гарын үсэг цуглуулж эхэллээ

Avatar

Нэргүй 2024-01-18 172.59.184.112

Thailand Laos veitnam geed tz hurdnii Galt tereg tabisanaar usa tai hiij baisan 600terbumiig dabsan oros hyadadiin hudaldaa 70%usuj 350terbumd hurch ruble yuan hereglej dollars horig budaa bolj ba usa uursdu orosiig tsuluj dollars erhend oruulah gej Ukraine dain hiij uursduu balarch ba

Avatar

Tov aziin oronuud kavkaziin oronuud mongiig hiij bna. tun zov bodolgo ybuulij bna.. 2024-01-18 66.181.184.203

Ene jil tov aziin oronuud bolon armen gvrjuud bvgd 3-6 hubiin ediin zasagiin osolttoi baijee. ted baruun bolon amerik busad oronoos orosd hudaldahgui bgaa bvh tonog tohooromj mashin tehnik material abch ugj asar ih mongo hiij bna. iimees barag ediin zasag ni orosoos irdeg tsagaachidiin munguur amidardag kirgez tadjikuud orostoi asar ih zvilsiin hudaldaa hiijee .ted baidaliig tun sain ashiglaj bgaa bol mongoliih lebiraliud horig oron gej tenegteed hooson bna.mungun

Avatar

U xuixgyi baixc; 2024-01-18 216.38.195.74

opasni gadniy

Avatar

Нэргүй 2024-01-18 59.153.112.28

Монгол энэ байдлыг ашиглах хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2024-01-18 202.21.108.8

Тажикстан зөв бодлготой бна

Дайнаар мөнгө олдог хүмүүс цаад учраа ойлгодоггүй юм бх даа
Одоо орос царай муухай харагдаад бдаг болсоон

Avatar

Нэргүй 2024-01-18 202.131.238.26

орос харахаар фашист, биднийг яаж а**х байсан бол гэж хардаг болсон

Avatar

medehgui baij soliorood baih yumaa. 2024-01-18 66.181.184.203

orosd tadjikiin 1.2 say tsagaachid ajillaj orosoos irsen mungu dotoodiin niit bvteegdhvvnii 40 hubi boldog yum za. tadjikstan bol yduu buurai hamgiin hogjilgui tov aziiin oron l doo. orosuud tadjikiig hiliig afganii tailvan hodolgoonoos hamgaalj 30 jil bolj bna. orosgui bol tadjikuud nutagaa hujaad aldan za.. odoo hyatadiin or nid orj nutagiinhaa 12 hubiig uguud bgaa ch de. iim bhad yun zuv bodolgo geh shig erguuteed bnaa..

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж