Цагаан сараар авсан бэлгийн 64 хувь хэрэгцээгүй байдаг 

Цагаан сараар авсан бэлгийн 64 хувь хэрэгцээгүй байдаг 

Цагаан сараар авсан бэлгийн 64 хувь хэрэгцээгүй байдаг 

Сар шинийн баяр бол Монголчуудын уламжлалт баяр бөгөөд цаг улирлын буюу өвлийг өнтэй давж, хавартай золголоо хэмээн бэлгэддэг.  

Цагаан сарын баяраа Монголчууд жилээс жилд өргөн дэлгэр тэмдэглэдэг болжээ. Улаанбаатар хотын өрхийн 80 хувь нь, хөдөө орон нутгийн өрхийн 94 хувь нь цагаан сарын баярыг тэмдэглэдэг гэсэн судалгааг Монголын тэргүүлэгч судалгааны компани MMCG буюу  Mongolian Marketing Consulting Group гаргажээ. Баярын нийт төсвийн 60 гаруй хувийг зочдын гарыг цайлгах бэлгэнд зарцуулдаг байна. Харин цагаан сараар авсан бэлэг нь хэр хэрэгцээтэй байдаг талаар тодруулахад 64 хувь нь хэрэгцээгүй гэж хариулсан байна. Тэгвэл бид та бүхэндээ ирсэн зочдодоо хэрхэн хэрэгцээт, таалагдах бэлгийг бэлтгэх талаар бяцхан санааг дэвшүүлж байна.   

Сар шинийн бэлэг нь хувь хүртээхтэй холбоотой бөгөөд бэлгэдлийн шинжтэй зүйл юм. Өөрөөр хэлбэл, өөрийн хишиг буянаас, эсвэл өөрийн сайн сайхнаас хамаатан садандаа хувь хүртээж буй хэлбэр хэмээн түүх судлаач С.Бямбадорж ярилцлагадаа дурдсан байдаг. Тэгвэл гэр бүлийн хүн тус бүрд бэлэг бэлтгэх нь эдийн засаг, цаг хугацааг ихээхэн зарцуулах юм. Үүнийхээ оронд бид шинэ хандлага, хэв маягт уриалж айл өрх бүрд нь хэмээн гэр бүлд дунд нь хэрэгцээт бэлэг бэлэглэдэг болцгооё.  

Жишээлбэл, гэр бүлээрээ хэн бүхэн нь хэрэглэж болохуйц махны машин, холигч, уурын индүү, үс арчилгааны бүтээгдэхүүн, массажны аппарат гэх мэт хэн бүхэнд таалагдах, хэрэглэгдэхүйц үлдэцтэй бэлэг бэлтгэхийг санал болгож байна.   

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
6
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-01-18 202.126.89.60

Ene xudalch sudalgaanii company xudlaa sudalgaa xiixee bolioch. Mungu zarj demii sudalgaa xiixee bolioch. Orson ailuud bugd xeregtei yum l ugdug.

Avatar

Нэргүй 2024-01-18 202.9.46.150

ХАМГИЙН ЗӨВ БЭЛЭГ БОЛ … МӨНГӨН ТЭМДЭГТ МӨНГӨ Л ЮМ ДАА .

Avatar

Нэргүй 2024-01-18 103.212.119.220

Хэт ёсорхуу бөгөөд нэрэлхүү ард түмний тэнэглэл!!! Өөрөө өөрийгөө сүйтгэгч!!

Avatar

Нэргүй 2024-01-18 66.181.181.10

Beleg belgiim deed belen mungu nastan buurluud, huuhduuddee belegle. Dal 4-n undur chanaad, aaruul tsagaan ideegeer idee zaschih. 3 honood umhiireh uuts, hog deer hayadag boovoor yahnuu.

Avatar

Монгол Ардын Нам Урагшаа!! 2024-01-18 59.153.113.160

Бэлэг бэлгийн дээд
Бэлэн мөнгөө л бэлэглсэн нь зөв дөө

Avatar

иргэн 2024-01-18 202.9.47.12

Хамагийн цэвэрхэн бэлэг бол мөнгө шүү дээ. х*******н хог авч хятадуудыг тэтгэхээ зогсоо…

Avatar

Нэргүй 2024-01-18 202.9.46.162

Ядуу юм байж хөнжлийнхөө хэрээр хөлөө жийж сурах хэрэгтэй. Боодолтой жижигхэн хүнсний зүйл (амттан, цагаан идээ гм), мөнгөн дэвсгэрт өгөхөд л болно. Монголчууд нэрлэхүү хуурамч зангаа хаяж шударга шулуун болох цаг нь болж. Баян чинээлэг барууны орнуудад ингэж тэнэглэдэггүй. Тиймдээ ч хангалуун амьдарч байна.

Avatar

Нэргүй 2024-01-18 202.131.238.26

энэ аяга, халуун сав бол ёстой хэрэггүй хог

Avatar

Igor 2024-01-18 202.131.225.197

Stop giving Socks please !!

Avatar

Нэргүй 2024-01-18 202.131.238.26

Пошел вон отсюда, фашист русский.

Avatar

зочин 2024-01-18 74.96.165.66

Өө чааваас, хэрэгтэй санаа хэлэх нь гэж бодоод уншсан чинь хятадын цахилгаан бараа худалдагчийн сурталчилгаа байж, хог чинь. Хятадын ямар ч бараа хүнд битгий бэлэглэх гэж аваарай, ахмадууддаа хятад бараа бэлгэнд битгий бэлтгэж өгөөрэй. Золгохоор очсон нь төгрөгөө бариарай. Аав, ээждээ, ах, эгчдээ, ахмад хүмүүсийнхээ эрүүл энх, сайн сайхан явахыг бэлэглэсэн дахин олдошгүй сэтгэлийн ерөөлийг нь авах шиг үнэтэй бэлэг байхгүй шүү.

Avatar

Нэргүй 2024-01-18 202.21.108.4

Хэнд ч хэрэггүй хог өгч авалцаж байхаар мөнгө л өгч сурцгаая. Хаа хаанаа тустай.

Avatar

zochin 2024-01-18 103.11.195.2

zugeer l haydag, ternii 1000 tug bsan ch deer.

Avatar

Нэргүй 2024-01-18 103.57.92.139

нэг хүнд 60000 төгрөгийг бэлэг ю солиороод бгм

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж