Холанд дахиад л Мессид дээрэмдүүлчихлээ гэв

Холанд дахиад л Мессид дээрэмдүүлчихлээ гэв

Холанд дахиад л Мессид дээрэмдүүлчихлээ гэв

FIFA буюу Олон улсын хөлбөмбөгийн холбоо саяхан 2023 оны шилдгүүдээ тодруулсан билээ. Улмаар өнгөрсөн оны шилдэг хөлбөмбөгчнөөр Лионель Месси тодорсон ч хэл ам дагуулав. Зарим мэргэжилтнүүд, нэрт зүтгэлтнүүд тус шагналыг Месси бус Холанд хүртэх ёстой байсан гэв. Тэдний нэг болох Германы алдарт хөлбөмбөгчин Лотар Маттеус “Месси энэ удаад ялагч байх боломжгүй ээ. Тэр сүүлийн 20 жилийн шилдэг нь байж болох ч Парис, Майамид хүлээлт үүсгэж, томоохон цомд түрүүлээгүй” гэв.

Тэрбээр үргэлжлүүлэн “Хэрэв амжилт харж байгаа бол Манчестер Ситиг өнгөрч болохгүй. Тэгэхээр Эрлин Холанд бол шилдэг тамирчин. Тэр Сититэй олон чухал тэмцээнүүдэд түрүүлж, өөрийнхөө ур чадварыг гайхуулсан. Энэ бол шилдгийг тодруулахад гол үзүүлэлт болох ёстой. Тиймээс шилдэг хөлбөмбөгчин бол Холанд байсан” гэжээ.

Норвеги залуугийн тухайд 2023 онд Манчестер Ситигийн хамтаар Премьер лиг, ФА кап, УЕФА Аваргуудын лиг гэсэн гурван том тэмцээнд түрүүлж, гайхалтай амжилтыг үзүүлсэн. Харин Месси ПСЖ-ийн хамтаар Францын дээд лигт түрүүлж, улмаар Интер Майамитай нэгдэн лигүүдийн цомд түрүүлсэн амжилттай.

Олон нийтийн сүлжээнд ч Мессид шагнал өгсөн FIFA-г шүүмжилсээр байна. Тухайлбал, “Месси 2023 онд яг ямар амжилт үзүүлсэн юм бэ? Хөлбөмбөг ч өөрчлөгджээ”, “2022 онд дэлхийн аваргад түрүүлсэн амжилтаараа Месси 2050 он хүртэл алтан бөмбөг хүртэх юм байна”, “Хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн том хулгайн гэрч бид боллоо” гэх мэтээр сэтгэгдэл үлдээсэн нь олны анхаарлыг татав.

Өнгөрсөн жил мөн Холандыг алтан бөмбөгийн эзэн болох эрхтэй гэж олон хүн үзэж байсан ч эцэст нь Месси найм дахь алтан бөмбөгөө хүртэж, түүх бүтээсэн.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
9
ХахаХаха
9
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ж 2024-01-17 202.9.46.235

Холанд бүх финал хагас финалдаа фэйлдсэн болхоор л тэр

Avatar

Hen n yahwe 2024-01-17 202.126.91.79

Fifa best umnuh ony uliralyg ehnes daraa ony uliralyn ehen hurtel amjiltyg tootsdg tiimc uciraas delhiin awarga awsn n nuluulsn deerem ghes iluu van djik modric nar ygd ugsn talar sain bodod uzehq u ahlagc nar bugd l messid ugsn talbai deer nuur tulsan bolhor shude

Avatar

Зочин 2024-01-17 103.212.118.153

Тэр шар жаал арай болоогүй ээ, зүгээр л сайн төгсгөгч, сайн багт л галзуурч байгаа юм, Месси шиг бүтээлч тоглогч бол биш

Avatar

Нэргүй 2024-01-17 126.216.169.93

s*** s*** l****a

Avatar

Нэргүй 2024-01-17 202.55.191.194

шилдэг бол шилдэг л бдаг илүү юм бүү донгос ,,,,МЕССИ МЕССИИИИИИ

Avatar

mongoliin od 2024-01-17 203.23.199.221

pele maradona messi domoguud mateus busad n oduud xeden zuun jil bolsond ner n duursagdax bolno

Avatar

Нэргүй 2024-01-17 107.77.230.230

Messi is Greatest !

Avatar

Месси 2024-01-17 107.77.230.230

Месси бол Пеле, Марадона гийн Зиндааны
Агуу тамирчин!
Домог!
Наад тэнэг шар мангар бацаан чинь юу вэ?
Хол очиж моор!

Avatar

Зочин 2024-01-17 103.212.116.134

2-3 зуун хүний саналыг/бүх шигшээ багын ахлах дасгалжуулагч, багийн ахлагчууд гэх мэтээр/ аваад тодруулж байгаа шүү дээ.
Ямар ч асуудал байхгүй.

Avatar

Зочин 2024-01-17 93.23.17.145

Тэнэг луйварчин масси ха ха нэрийг нь хүртэл зөв бичихээс татгалзав (жинхэнэ хор найруулагч гэж)

Avatar

Нэргүй 2024-01-17 5.64.145.39

мөн ч тэнэгдэх юм даа , Холандад одоогоор Миссигийн амжилтанд хүрэх хугацаа бий . Мисси бол үнэхээр сайн найруулагч нь үнээн гэхдээ өөр юуны ч биш хөл бөмбөгийнх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж