Тойрог олдоогүй учир З.Мэндсайхан Ерөнхийлөгчийг "түшив"

Тойрог олдоогүй учир З.Мэндсайхан Ерөнхийлөгчийг "түшив"

Тойрог олдоогүй учир З.Мэндсайхан Ерөнхийлөгчийг "түшив"

У.Хүрэлсүхийн Засгийн газраас Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт дамнан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан З.Мэндсайхан сонгуульд өрсөлдөхөөр бэлтгэлээ хангаж, Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаж байсан. 2024 оны сонгуульд нэр дэвшихээр тэрбээр Ховд аймгийг ч хэрэндээ тойглож, тойрог руугаа гүйдэлтэй болж, "Өвлийг мэнд сайхан давцгаая" гэх аяныг хүртэл Ховд аймагт зохион байгуулж байв.

Гэвч 2024 оны сонгуулийг томсгосон тойргоор зохион байгуулахаар болж, Ховд аймгийн Увс, Завхан, Говь-Алтай аймагтай нэгтгэж, нэг тойрог болгосон. Энэ тойрог 10 мандаттай байх юм. Тиймээс З.Мэндсайханы хувьд зөвхөн Ховд аймгаа тойглож байсан учраас томсгосон тойрогт нэр дэвших боломжгүй болсон юм. Ийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд зөвлөж, сонгуульд нэр дэвшихээр горилж байсан тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил хариуцсан орон тооны зөвлөх болжээ.

Түүний хувьд, 2015 оноос төрд тасралтгүй ажилласан. Сангийн яамны Төсвийн хөрөнгө оруулалтын газрын дарга, Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга, Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байсан Зам тээврийн сайд С.Бямбацогтын тун ойрын хүн гэж улс төрийн хүрээнд ярилцдаг.

А.ШАРХҮҮ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ХахаХаха
7
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ЗОЧИН 2024-01-17 122.201.23.84

Дахиал нөгөө цус ойртолт уу, Хэдэн юмнууд нь өв залгамжлаа л явах арга хэрэглэх юм даа,, Томсгосон тойрогт нь мөнгө их орно, нөгөө л мөнгтэй хүн нь л гарна, Гоё зүйл мөрөөдөөч хэрэггүй сонгуулиас

Avatar

Нэргүй 2024-01-17 59.153.113.150

Huduu aj ahuin hamgiin muu said bsan daa

Avatar

н**ш 2024-01-17 202.126.88.176

Үл бүтэх новшийн амьтан, ийм хүнээр сайд, дарга хийлгэхээр улс орон яаж хөгжих вэ дээ. Цагаан будаа тарьж ургац хураасан гэж шал худлаа хуцаад байсан хүний адаг.

Avatar

Нэргүй 2024-01-17 139.5.217.133

ИЙМ ХӨГИЙН НӨХӨД ИХ ХУРАЛД ДЭВШВЭЛ МОНГОЛ УЛС СҮЙРЛИЙН ЗАМРУУГАА ОРНО. ОВОО ХУЛГАЙЧ ДАА

Avatar

Нэргүй 2024-01-17 203.98.76.69

Би энэ хүнийг юм ярьж байхыг огт сонсож, хараагүй. Уул нь хэлтэй л болоод сайд хийдэг байлгүй дээ.

Avatar

иргэн 2024-01-17 103.57.95.118

Төрд хэрэггүй дамшиг орох байхаа орж ядан яваа бололтой. Төрд бас Ховдод бүү үзэгд олигтой хийж гийгүүлсэн зүйлгүй намчин цүнх баригч суганы үс хэрэггүй. Эсгий хийх газар юу хэрэггүй гэдэг билээ.

Avatar

Нэргүй 2024-01-17 126.77.116.185

Ёстой нэг төрд хэрэггүй зайран мөн

Avatar

зочин 2024-01-17 202.126.89.116

АН-ынхны хувьд өөрсдөөс нь бусад хүмүүс төрд хэрэггүй зайран.

Avatar

Зочин 2024-01-17 139.5.216.186

төрд хэрэггүй хүн гэдгээ ойлго тэгээд болоо

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж