Тойрог олдоогүй учир З.Мэндсайхан Ерөнхийлөгчийг "түшив"

Хуучирсан мэдээ: 2024.01.17-нд нийтлэгдсэн

Тойрог олдоогүй учир З.Мэндсайхан Ерөнхийлөгчийг "түшив"

Тойрог олдоогүй учир З.Мэндсайхан Ерөнхийлөгчийг "түшив"

У.Хүрэлсүхийн Засгийн газраас Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт дамнан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан З.Мэндсайхан сонгуульд өрсөлдөхөөр бэлтгэлээ хангаж, Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаж байсан. 2024 оны сонгуульд нэр дэвшихээр тэрбээр Ховд аймгийг ч хэрэндээ тойглож, тойрог руугаа гүйдэлтэй болж, "Өвлийг мэнд сайхан давцгаая" гэх аяныг хүртэл Ховд аймагт зохион байгуулж байв.

Гэвч 2024 оны сонгуулийг томсгосон тойргоор зохион байгуулахаар болж, Ховд аймгийн Увс, Завхан, Говь-Алтай аймагтай нэгтгэж, нэг тойрог болгосон. Энэ тойрог 10 мандаттай байх юм. Тиймээс З.Мэндсайханы хувьд зөвхөн Ховд аймгаа тойглож байсан учраас томсгосон тойрогт нэр дэвших боломжгүй болсон юм. Ийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд зөвлөж, сонгуульд нэр дэвшихээр горилж байсан тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил хариуцсан орон тооны зөвлөх болжээ.

Түүний хувьд, 2015 оноос төрд тасралтгүй ажилласан. Сангийн яамны Төсвийн хөрөнгө оруулалтын газрын дарга, Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга, Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байсан Зам тээврийн сайд С.Бямбацогтын тун ойрын хүн гэж улс төрийн хүрээнд ярилцдаг.

А.ШАРХҮҮ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ХахаХаха
7
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж