Соёлын яамнаас соёл, урлагийн салбарыг хөгжүүлэх, олон талт хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх тэр дундаа Монголын соёлын өвийг дэлхий дахинаа сурталчлан таниулах чиглэлд олон улстай хамтран ажиллаж байна.
Энэ хүрээнд Монгол Улсын музейн хөгжилд анхаарах, гадаад улсын музейтэй хамтын ажиллагааг хөгжүүлэх, харилцан туршлага судлах, хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэн ажиллаж байна.
Эдгээрийн нэгэн тод жишээ нь өдгөө Бүгд Найрамдах Франц Улсын Нант хотод дэлгэгдэж буй “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэн юм.
Уг үзэсгэлэнг энэ онд эх орондоо болон АНУ-д дэлгэхээр төлөвлөж байгаа юм.
Нант хотод дэлгэж буй үзэсгэлэнд одоогийн байдлаар 200 мянга гаруй хүн зочилсон бөгөөд энэ үзэсгэлэнг үргэлжлүүлэн 2025 онд Швейцарь улсад гаргах асуудал болоод музейн салбарын хамтын ажиллагааны талаар Ритбергийн музейн дэд захирал ноён Йоханнес Белцтэй Соёлын сайд уулзлаа.
Энэ хүрээнд хамтран музейн хөтөч, дэглээч, уран бүтээлчдийг чадавхжуулах, Монгол, Швейцарын хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх боломжтойг дурдлаа. Мөн түүхэн олдворуудаас гадна урлаг, монгол үндэсний хувцас, загварын салбарт хамтарч үзэсгэлэн гаргах асуудал болоод цаашид урт хугацаанд хамтран ажиллах асуудлаар ярилцлаа.
НЭР 2024-01-17 59.153.115.207
Үнэхээр гайхалтай…
Монгол орон Монгол үндэстэнийг дэлхийд таниулж тусгаар тогтнолыг Ардын дипломатаар ингэж л баталгаажуулах учиртай. Улам олон оронд гаргаарай… Попууд тагнуулууд яаж ийгээд гаргуулахгүй байхыг хичээх болно. Бүү тоо бидэнд эх орон эх монгол шиг үнэт юм үгүй…
Попууд сөнөтүгэй
Тагнуулууд устсугай
Монгол орон мандтугай
Монгол үнэдэстэн бадартугай