Иргэд 1072 хувьцаагаа захиран зарцуулах эрхтэй болно

LiveИргэд 1072 хувьцаагаа захиран зарцуулах эрхтэй болно

Иргэд 1072 хувьцаагаа захиран зарцуулах эрхтэй болно

УИХ-ын чуулганы өнөөдөр /2024.01.17/-ийн хуралдаан эхэллээ. Намрын чуулган өнөөдөр хуралдаад хаалтаа хийж байна.


17 : 35
2024-1-17

ТАЗ-ийн гишүүнээр Л.Цэдэвсүрэн, Б.Пүрэвдагва нарыг томилов

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Олон нийтийн зөвлөлийн гишүүнээс Д.Жавзандоржийг чөлөөлж, түүний оронд Н.Нанзаддоржийг томилов. 

Мөн Төрийн албан зөвлөл (ТАЗ)-ийн гишүүнээр Л.Цэдэвсүрэн, Б.Пүрэвдагва нарыг томиллоо.  

Ийнхүү хэлэлцсэнээр УИХ-ын 2023-2024 оны намрын чуулган хаалтаа хийлээ. 

17 : 04
2024-1-17

Иргэд 1072 хувьцаагаа захиран зарцуулах эрхтэй болно

УИХ-ын гишүүн Ц.Анандбазар: 

-Хувьцааны ногдол ашгийг хэрхэн тооцож байгаа вэ. "Эрдэнэс Монгол" компанийн захирал ногдол ашиг тараавал дампуурна гэж хэлсэн байна билээ. Хувьцаат компани ногдол ашиг тараагаад дампуурсан түүх байхгүй. Хэрвээ хувьцаат компани юм бол жил бүр ногдол ашгаа өгдөг болмоор байна. Жилийн өмнө өргөн мэдүүлсэн хуулийн төслийг одоо ингээд хэлэлцэхээр сонгууль зориулсан шийдвэр болж харагдаад байна. Ногдол ашиг олгох зүйл заалт энэ тогтоолд яаж орж ирсэн бэ. 

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: 

-Эхний ээлжид тогтоолын төсөлд бидний санаачилсан хуулийн төслийн үзэл санаа ороод явж байгаа. Эхний ээлжид 2012 оны дөрөвдүгээр сарын 1-нээс хойш төрсөн 1 сая 5 мянган иргэн 1072 хувьцаа эзэмших эрхтэй болж байгаа. Ингэснээр Монгол Улсын 3.5 сая иргэн "Эрдэнэс Тавантолгой" компаниас эрх тэгш хувьцаа эзэмшиг нөхцөл бүрдэнэ. Ногдол ашиг тараах асуудал энэ тогтоолд байхгүй. Үндсэн хуульд Баялгийн сангаар дамжуулан ногдол ашиг олгох заалт бий. Тогтоол батлагдсанаар хувьцаа бүртгэлтэй болж байгаа. Иргэд хувьцаагаа захиран зарцуулах эрхтэй болно. 

"Эрдэнэс Монгол" компанийн гүйцэтгэх захирал С.Наранцогт: 

-Хэвлэлээр мушгиад явчихсан буруу мэдээлэл ярьж байна. Энэ компани 3 их наяд орчим төгрөг гарна. Үүнээс төрийн эзэмшлийн ногдол ашиг нь 2.2 их наяд төгрөг, иргэдэд ногдох нь 800 гаруй тэрбум төгрөг. Тэгэхээр иргэдийн ногдол ашгийг өгөх бололцоо байна. Харин төрийн эзэмшлийн хувьцаанд ногдох 2.2 их наяд төгрөгийг бэлэн мөнгөөр бололцоо байхгүй гэдгийг ярьсан. 2023 оны хувьд бүх цэвэр ашгаа хуваана гэж үзэхэд, 233 мянган төгрөгийн ногдол ашиг хуваарилагдах тооцоо гарч байгаа. Энэ шийдвэрийг Компанийн хуулиар эрх бүхий этгээд гаргана. УИХ дээр энэ шийдвэр гарахгүй. 2022 оны ногдол ашгийн тухай яригдах үед компани онцгой дэглэмд ажиллаж байсан учраас хойшлуулсан.    

16 : 39
2024-1-17

1072 хувьцааны ногдол ашгийг сонгуулийн өмнө өгөх нь МАН-д ашигтай

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны талаар авах арга хэмжээний тухай, Засгийн газар чиглэл өгөх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж эхэллээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлж байна. 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: 

-Би яг сарын өмнө Байнгын хорооны хурал дээр Монгол Улсын 3.5 сая иргэнд "Эрдэнэс Тавантолгой" компанийн нийт ашгаас 2 их наяд төгрөг хуваарилж өгөөд, нэг хүнд 580 мянган өг гэдэг шаардлага хэлж байсан. Үүнийг шийдвэрлэх тогтоолын төсөл орж риж байна. Намайг энэ асуудлыг хөндөж байхад, "Эрдэнэс Тавантолгой" компанийн 1072 хувьцааг 2.1 сая иргэн эзэмшиж байсан. Хүмүүсээ ялгаварлаж үлдээхгүйн тулд үлдсэн бүх хүнийг хувьцаа эзэмшигчээр бүртгэж байгаа нь зөв. Энэ тогтоол батлагдсан даруйд буюу Цагаан сарын өмнө 580 мянган төгрөг өгчих боломжтой. Гэвч сонгууль дөхүүлж байж өгөх нь МАН-д оноо авахад хэрэгтэй юм шиг байна. Тэгээд 580 мянган төгрөг өгөхгүй. Миний ойлгосноор 430 орчим мянган төгрөг өгөх байх. Үлдсэн мөнгийг нь өгөөрэй. Та нар Тавантолгойг хувааж идэж болдог. Коксжих нүүрсний үнэ 3 жилийн дунджаар 350 ам.доллар байхад, та нар аман дээрээс 60 ам.доллароор зарсан. Тэр их зөрүү мөнгийг угааж идсэн. Хулгайлаад идэж дуусгасан. 

УИХ-ын гишүүн Н.Ганибал: 

-"Эрдэнэс Тавантолгой" компанийн хувьцааг энгийн болгож, эргэлтэд оруулах боломжийг нээж өгөх гэж байна. Жил бүр ногдол ашиг өгөх асуудал шийдэгдэнэ. Жил бүр ногдол ашгаа өгдөг байх хэрэгтэй. Сонгуулийн дараа тогтоолоо өөрчилж болохгүй. "Эрдэнэс Тавантолгой" компанид маш их хулгай хийгдсэн. Тиймээс ард иргэдэд олгох ногдол ашгийг үнэн бодитоор тогтоох хэрэгтэй. Хэрвээ ногдол ашиг хуваарилбал, энэ компани дампуурна гэж ярьж байна билээ. Олон тэр олон хулгай гарч байхад дампуурна гэж хэлэхгүй ард иргэдэд өгөх болохоор ийм зүйл яриад байна вэ. 

15 : 53
2024-1-17

Улаанбаатар хот гадаад бонд гаргах нь эрсдэл

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Өрийн удирдлагын хуульд нэмэлт, өөрлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. 

УИХ-ын гишүүн Т.Доржханд: 

-Анхааруулах зайлшгүй зүйл байна. Засгийн газрын олон улсын зах зээл дээрх бондын үнэлгээ сайн биш байгаа. 7.2 хувийн хүүтэй байгаа. Хөрөнгө оруулалт байхгүй. Хойд хөрш дайнтай, урд хөрш цар тахлын нөхцөл байдлаас бүрэн ангижраагүй байгаа. Манай бүс нутагт хөрөнгө оруулалт муу байгаа. Ийм нөхцөлд Улаанбаатар хот гадаад бонд гаргах гэж байгаа нь эрсдэл. Үе үеийн хотын дарга үүнийг нээе, мөнгө хэрэгтэй байна гэдэг байсан. Гэхдээ бэлэн биш байсан. Ядаж дотоод зах зээлээ нээе гэхэд өгөөжийн муруй тогтоож, зах зээлийн сахилга бат үүснэ. Тэнд зээлжих зэрэглэл тогтоодог. Манай хотод тийм зүйл байхгүй. Гадаад битгий хэл дотоод бондын түүх байхгүй. Хэрвээ Улаанбаатар хот бонд гаргаад, түүнийгээ эргэн төлж чадахгүй бол Засгийн газрын бондууд эргэн дуудагдах нөхцөл үүсдэг шүү. Энэ бол бүх Засгийн газрын бондуудад нөлөөтэй. Дампуурал болбол нийтээрээ дампуурдаг систем байдаг. Хоёрдугаарт, ямар нөхцөлөөр авч, үүнийг юунд, ямар өгөөжтэй зарцуулна гэдэг маш чухал. 2012 онд бид мөнгөө босгочихсон. Мөнгө ороод ирсэн чинь төсөл байхгүй, ТЭЗҮ байхгүй. Бүтэн жил барьсан шүү дээ. Арга ядаад төгрөг рүү шилжүүлж арилжааны банкуудад байршуулсан. Баахан зам санхүүжүүлсэн. Өнөөдөр бид богино хугацаатай л бонд гаргах боломжтой. Дээд тал нь 5 жил. Хэрэв 3 жилээр бонд гаргалаа гэж бодъё. Энэ хугацаанд байшин бариад, буцаагаад зарж чадахгүй. Газрын чөлөөлт, дэд бүтэц, төсөл удирдах асуудлууд хөндөгдөнө. Улаанбаатар хотод төсөл удирдах чадвар байгаа юу. Энэ бүгдийг харгалзан үзэж шийдвэрээ гаргах ёстой. 

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: 

-Улаанбаатар хот бонд гаргах гэж байна. Бонд гэдэг бол өр гэсэн үг. Үүнд Засгийн газар баталгаа гаргаж байгаа. Засгийн газар баталгаа гаргаж байгаа учраас Засгийн газрын өрөнд тооцогдож явна. Хариуцлагатай хандаж ёстой. Бодит байдал мөнгө ороод ирдэг. Төсөл бэлэн байдаг бил үү. Энэ тал дээр үнэхээр том алдаанууд гаргасан. Сайн, муутай ч гэсэн Чингис бондыг ажил хийх гэж, авто замуудыг холбох гэж, эрчим хүчний системийн хүчин чадлыг өргөтгөх ажлын зорилгуудтай байсан. Түүнээс хойш бүх бондууд ямар зорилгогүй байсан.  

15 : 08
2024-1-17

Чуулган: Хөрөнгө оруулалтын хуулийг хойшлуулав

УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн: 

-Ч.Хүрэлбаатар сайд үнэн хэллээ. Энэ бол хоёр хүний асуудал биш. Хөгжлийн асуудал. Хөрөнгө оруулалт Монгол Улсын хөгжилд хэрэгтэй юу, хэрэгтэй. Гэхдээ энэ танхим хуулиа дээдлэх шаардлагатай. Хуулийг ягштал мөрдөх нь УИХ-ын өдөр тутмын шаардлага гэж үздэг. Тиймээс Хөрөнгө оруулалтын хуулийн төсөл нь Үндсэн хууль, Хууль тогтоомжийн хууль, УИХ-ын тухай хууль, Үндэсний аюулгүй байдлын баримт бичгүүдийг зөрчиж байна. Зарим нь танкны үлгэр гэж ярьдаг. Газрыг 10 жилээр өгөх гэж байна гэдэг. Тэгвэл бид хуулиа өөрчлөх гэж байгаа бол өөрчилсөн шиг өөрчилье. 2013 онд гаргасан алдаануудаа засъя л даа. Яагаад, Хөрөнгө оруулалтын хууль хөрөнгө оруулалтын босгыг аваад хаячихсан юм бэ. Хөрөнгөгүй гадаад хүмүүст газрыг ашиглуулах тухай ороод ирж байгаа. Яагаад, гадаадын төрийн өмчит хуулийн этгээд гэдэг зургадугаар бүлгийг аваад хаячихсан юм бэ. Гадаадын төрийн өмчит компаниуд Монголд орж ирээд гадаадын төрийн бодлогыг явуулах юм уу. Маш олон зөрчилтэй, булхайтай, хуулийн хулгай явагдаж байна шүү дээ. Энэ хуулийг буцаан, дахин боловсруулах санал гаргаж байна.   

УИХ-ын дарга Г.Занданшатар: 

-УИХ бол ард түмний төлөөллийн байгууллага. Нийт 156 байгууллагаас маш олон хүний гарын үсэгтэй Хөрөнгө оруулалтын хуулийн хэлэлцүүлгийг хойшлуулах бичиг ирсэн. Ард иргэд эсэргүүцэж байгаа учраас Хөрөнгө оруулалтын хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хойшлуулж байна.

14 : 36
2024-1-17

Танкны үлгэрээс болж Монголын хөгжил 10 жилээр ухарсан

УИХ-ын чуулганы өнөөдөр (2024.01.17) нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Төрийн хэмнэлтийн тухай, Өрийн удирдлагын тухай олон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. Мөн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны талаар авах арга хэмжээний тухай, Засгийн газар чиглэл өгөх тухай УИХ-ын тогтоолын төсөл, Төрийн албаны зөвлөл (ТАЗ)-ийн орон тооны гишүүдийг томилох зэрэг асуудлыг хэлэлцэнэ. Эцэст нь УИХ-ын 2023-2024 оны намрын чуулганы хаалт болох юм. Хэлэлцэж буй асуудлуудтай хоблогдуулан УИХ-ын гишүүд үг хэлж байна. 

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа:  

-УИХ-ын чуулган өндөрлөх болж байна. Өчигдөр нүүрсний сонсголын зохион байгуулсан Түр хороо УИХ-д тайлангаа тавьж, тогтоолын төсөл оруулсан. Тогтоолын төсөлд Өмнөговь аймгийн ард иргэдийн өмч хөрөнгө болсон жижиг Тавантолгойг төрд буцаан авах тухай заалт орж ирсэн. Үүнийг бид эсэргүүцэж байгаа. Энэ нь Үндсэн хууль зөрчсөн асуудал. Нөгөөтэйгүүр Түр хороо зорилгоосоо хазайсан. Б.Энхбаяр гишүүн чинь юу болчихоод байгаа юм бэ. Би зүгээр байхгүй. Үндсэн хуулийн Цэцэд өгнө. Шүүхэд өгнө. Тэр Г.Дэнзэн, Я.Батсуурь гэдэг хүмүүсийг би шоронд явуулсан юм ярьсан. Ийм зүйл ярьж болдог юм уу. Нүүрсний сонсгол болохоос хов жив ярьж болдог юм уу. Үүнд харамсаж байна. 

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар:  

-Хөрөнгө оруулалтын хуулийн одоо явж байгаа үйл явц бол хоёр хүний хоорон дахь маргаан, мэтгэлцээн, толхилцоон биш юм. Энэ бол Монгол Улсын хөгжлийн асуудал. Монгол Улсын хөгжлийн зүтгүүр болсон хөрөнгө оруулалтын тухай асуудал юм. Энэ асуудлыг улстөржүүлж, үүнийг тойрсон олон гүтгэлэг хий хоосноор зохиосон үлгэрүүд явж байгаа. Арваад жилийн өмнө манайх экспортын зах зээлээ дэмжихээр дэлхийн ихэнх оронд ашигладаг царигаар төмөр зам тавих гэхэд "Танк дүүрэн хятадууд орж ирнэ" үлгэр явж, тухайн үеийн олон улстөрчийг айлгасан. Ард иргэд ч тэр үлгэрт итгэсэн. Эцэст нь Монгол Улсын хөгжил 10 жилээр ухарсан. Монголын эдийн засагт олон тэрбум ам.долларын хохирол учирсан. Одоо яг Хөрөнгө оруулалтын хуулийн асуудлыг танкны үлгэрийн хэлбэр рүү оруулах гэж байна. Суртал ухуулгууд явуулж байгаа нь хариуцлагагүй зүйл. Монгол Улс хувийн хэвшил, хөрөнгө оруулалтыг дэмждэг ардчилсан улс. Бид хоёр танкны үлгэрийг давтах ёсгүй. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

22 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

сонгогч 2024-01-17 202.9.47.12

8 жил төр барьж байхдаа ганц хууль батлаж чаддаггүй УИХ- р яах юм бэ ???

Avatar

Нэргүй 2024-01-17 158.59.146.30

kurelbaat chimdiig bvv song, ter bol tsadahaa medehgui bolson hariinhnii gar hul unjuurga bolson hulhaach bolson bna

Avatar

MONGOL 2024-01-17 202.55.188.105

Нийслэл бонд гэж байхаар том төслүүдээ ЗГ баталгаа гаргаж хүүгүй зээлээр хийлгэх гадаад улсуудад нээлттэй тендер зарлаач одоо Монголын том компаниуд ч төсөлд хамтраад оролцож чадахаар л байгаа. Төр мөнгөө төлөөд хийлгэнэ гэвэл Лөөлөө болноо!

Avatar

Zochin 2024-01-17 59.153.112.92

1072 ногдол ашиг, Хөрөнгө оруулалтын хуулийн бужигнаанаар нүүрсний шүүх хурлыг мартуулж байгаад чимээгүйхэн дуусгах нь дээ. ккк

Avatar

Зочин 2024-01-17 103.57.92.44

Сонгууль хаяанд ирсэн. АН-ын Пүрэвдорж мэт дугаар нэг попчин-хулгайч УИХ-ын индэр ашиглаж гүтгэлгийн ээлжит дайралтаа хийлээ. Зүүдээ ярих гээд хулгайгаа гэж энэ. Улсаар нь удаа дараа идсэн луйварчдын төлөөлөл нэг ийм дүр эсгэх. Дээр нь Занданшатар гэж бас нэг дүр эсгэгч тодорлоо. Хөрөнгө оруулалтын хуулийг боомиллоо. Жонхуу найзыгаа дэмжиж байгаа ухаантай. Энэ этгээд ер нь сүүлийн нэг сар даргын суудал ашиглаж уурлаж алх цохих буюу янз бүрийн ааш гаргаж зарим сайдуудыг дарамталж даврах боллоо.

Avatar

Зочин 2024-01-17 59.153.87.54

хүн ам 12 жилд 1 саяар нэмэгддэг болсон юм уу

Avatar

Нэргүй 2024-01-17 124.158.69.166

Хүрэлбаатар Доржханд ……. нарын зөвөө. Хөрөнгө оруулалт орж ирэхгүй бол улс ядуурна. Ядуурхаар охид 20К -аар биеэ үнэлж эрчүүд нь бүгд архидан тэнэгрэж бусдын боол болно.

Avatar

Нэргүй 2024-01-17 124.158.69.166

Гадаадын хөрөнгө оруулалтын хуулийг ард түмнээр хэлэлцүүлнэ гэдэг бол тэнэг хэрэг. Сайд гишүүд Адьяасүрэн банхар
батэрдэнэ даваасүрэн нтрнь ойлгохгүй байхад шүү. Мэрэгжлийн хүмүүсийн , санхүүчдын хийдэг ажил.

Avatar

Нэргүй 2024-01-17 122.201.23.83

1072 чинь хувьцаа биш сонгуулийн авилгал

Avatar

Нэргүй 2024-01-17 126.77.116.185

10 бишдээ Жэнкогийн хорлон сүйтгэх хорийг Монголын ард түмэн олон үеэрээ эдэлнэ.

Avatar

Нэргүй 2024-01-17 202.21.107.93

Хотгор шанагын уурхайг зарсаны төлөө энэ цагаан захтай их мэдэгч царайлсан луйварчинг шалгах ёстой .Тэгээд ч энэ магадгүй гадныханаас мөнгө авсан ч байх магадлалтай иргэд хардах эрхтэй тэгээгүй юм бол яагаад чичрээд дайраад байгаа нь сонирхолтой

Avatar

иргэн 2024-01-17 202.9.40.141

УБ бонд гаргана гэдэг Монголыг өрөнд оруулна шүү: Орон сууц барьчихаад доллараар худалдаж чадахгүй тул ингэж хий мөрөөдөхөө больцгооёь монголчуудаа

Avatar

Зочин 2024-01-17 66.181.160.69

хувиа бодсон гэнэн хонгоруудаа хойт хөрш Тува буриад 2 ыг урд хөрш өвөр монголыг бодлогоор эзэлсэн шүү санаж яваарай

Avatar

Монгол хүү 2024-01-17 64.119.29.63

МОНГОЛ ХҮНИЙ ЭРХ ГАЗАР АШИГЛАЖ, ЭЗЭМШИХЭД 15 ЖИЛ БАЙНА. ҮҮНЭЭС ХЭТЭРСЭН ЭРХИЙГ ГАДААДЫН ИРГЭНД 60+40=100ЖИЛ МОНГОЛЫН ГАЗАР НУТГИЙГ АШИГЛУУЛЖ БОЛОХГҮЙ!!! ИЙМД НААД ХУУЛИАСАА ЭНЭ ЗААЛТЫГ ШУУД ХАСАХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА!!! МОНГОЛ ХҮНИЙ ЭДЭЛДЭГ ЭРХЭЭС ХЭТРҮҮЛЭХИЙГ ШУУД ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙНА!!!
МАНАЙ УЛСАД ТИЙМ ИХ ХӨРӨНГӨ ОРУУЛЖ АШИГ ОЛОХ ГЭЖ БАЙГАА ЮМ БОЛ ХӨРӨНГӨӨ ОРУУЛАХАД НЬ ТАТВАРААР Л ДЭМЖ ӨӨР АСУУДАЛ БАЙХГҮЙ!!! ЭНЭ ГАЗАР НУТГАА БИД ХОЙЧИЙН МОНГОЛД 1 МЕТР ХАВТГАЙ ГАЗАРЧ ДУТААЛГҮЙ ӨВЛҮҮЛЭХ ЁСТОЙ!

Avatar

Нэргүй 2024-01-17 43.228.129.131

100 мянган долларгүй хүн бол хөрөнгө оруулагч биш харин цагаачлагч юм.

Avatar

Нэргүй 2024-01-17 66.181.176.91

Занданшатар яагаад гуйвж дайваад шальчиганаад байгаа юм бэ?? Улс орны том эрх ашиг, ирээдүйг тодорхойлох онц чухал хуулин дээр УИХ-ын дарга ингэж болохгүй шүү дээ!!! "Ард иргэд эсэргүүцлээ" гэж хэдэн хүнийг хэлээд байна вэ?! Ард түмэн та нарыг сонгож, өөрийнхөө өмнөөс бүхий л асуудлыг мэдэж шийдвэрлэх эрх мэдэл өгчихөөд байхад ингэж нялцганаж болохгүй ээ!!!

Avatar

Нэргүй 2024-01-17 66.181.182.109

Женкотойгоо хол очиж хэрэлд Увсын хятад аа. Хоёулаа хөтлөлцөөд зайлж эх орондоо буян болж хайрлаач

Avatar

Бат инженер 2024-01-17 202.9.40.251

Хүрэлбаатар бүү үлгэр ярь даа. Царигийн асуудлыг чинь Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлогын УИХ-ын шийдвэрийн дагуу та нар өөрсдөө өргөн царигаар бариулаа биз дээ.

Avatar

Нэргүй 2024-01-17 202.21.108.4

Хэрэв 10 жилийн өмнө нарийн цариг Монголд орж ирсэн бол өнөөдөр Хятадууд Монголын Э/З ийгээд атгаж байх байлаа, тэгээд гасалсандаа Хүрэлбаатар,Нямдорж нарыг хараахаас өөрөөр яаж ч чадахаа байсан байх байлаа.

Avatar

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ГЭДЭГ ЧИНЬ ДОЛЛАР ОРЖ ИРНЭ НОУХАУ ОРЖ ИРЭХИЙГ ХЭЛДЭГ ЮМАА МОЯА НАРАА 2024-01-17 202.179.21.207

ЭРГҮҮ АЦАААААА ОДОО НААД ЦАГИРАГ ЧИНЬ ОРОС БАРИАД ХОЛБОЧИХСОН БАЙГАА НАРИЙН ЦАГИРАГ ЧИНЬ ОЛОН УЛСЫН СТАНДАРТ ЦАРИГАГ ШДЭЭ ЯДАЖ ГҮҮГЛЭЭС ХАЙГАА УНШААЧ ЮУ УНШИХГҮЙ ТАРХИНЫ ТУРААЛУУД МИНЬ

Avatar

Нэргүй 2024-01-17 66.181.188.13

Битгий хуцаач,Женкогийн тролл, тархины тураал минь.
Адьяасүрэн г***й Луусангийн жонхуугаа очиж долоодоо, чамайг хэн ч ахиж соннохгүй !

Avatar

Нэргүй 2024-01-17 202.131.238.26

ёо ямар тэнэг байдаг юм бэ энэ Мояанууд чинь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж