Л.Энх-Амгалан: УИХ-ын гишүүн бол ард түмний зарц шүү, Г.Дамдинням аа!

Л.Энх-Амгалан: УИХ-ын гишүүн бол ард түмний зарц шүү, Г.Дамдинням аа!

Л.Энх-Амгалан: УИХ-ын гишүүн бол ард түмний зарц шүү, Г.Дамдинням аа!

УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаан өчигдөр /2024.01.16/ хуралдсан. Хуралдаанаар ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолд өөрчлөлт оруулах, мөн тогтоолын төслийг хэлэлцэж, төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн стандарт, шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих ажлын явц, үр дүнгийн талаар Боловсрол, шинжлэх ухааны сайдын мэдээллийг сонссон юм. Энэ үеэр Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан УИХ-ын гишүүн Г.Дамдиннямыг зэмлэв.

УИХ-ын гишүүн Г.Дамдинням “Хууль хэрэгжихгүй бол бид хэчнээн сайхан хууль батлаад нэмэргүй. Үүний нэг илрэл нь Баян-Өлгий аймагт суулт зарласан багшийн жишээ юм. Салбарын хууль тогтоомжийг дагалдан гарах журмуудыг батлах ёстой. Боловсролын чанарыг сайжруулах, ёс зүйгүй хүмүүст хариуцлага тооцох, үүссэн асуудалд анхаараач гэхээр манай журам батлагдаагүй байна гэсэн хариу ирүүлэх юм. Улс орны асуудлыг хувийн асуудал мэт үзэж, ярих юм. Журам батлагдаагүй байна гээд хүнд хариуцлага тооцож чадахгүй бол шившиг хэмээн байр сууриа илэрхийлсэн. Түүний хариуд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан үг хэлэхдээ “УИХ-ын гишүүн гэдэг бол дарга хийх ажил биш. Бүгдийг нь загнаж, бүхнийг мэднэ, бүгдийг томилно, бүгдэд хариуцлага тооцно. Миний үгэнд орсон улсууд нь ёс зүйтэй, миний үгэнд ороогүй нь ёс зүйгүй гэдэг ийм авир УИХ-ын гишүүнээс гарч хэрхэвч болохгүй.Залуу гишүүний хувьд өөрт чинь захья. Ярьвал олон юм ярьж болно. Надад үг хэлэх бүрэн эрх байгаа. Тойргийн ганц нэг асуудлаас болж үл ойлголцож, бүхэл бүтэн салбарыг харлуулах гэж байгаа бол хүлээн зөвшөөрөхгүй шүү. Өнөөдөр ёс зүйтэй олон зуун мянган багш бий. Боловсролын салбарынхныг бүгдийг нь ёс зүйгүй болчихлоо гэж дайрч байгаа бол харин би өмөөрнө. Хэний ч өмнө өмөөрнө.

Яамныхныгаа ч өмөөрнө. Ёс зүйн журам батлагдаагүй гэж юу яриад байгаа юм бэ. Ёс зүйн журамгүй байгууллага гэж хаана байдаг юм бэ. Бид 2022, 2023 оны ёс зүйн жил болгож, салбарынхаа хэмжээнд зарласан. Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино гэдэг шиг асуудал байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ өөрийнхөө үл ойлголцлоос болсон зүйлийг дөвийлгөж, бүхэл бүтэн нойр хоолгүй зүтгэж байгаа салбарыг үнэгүйдүүлэх гэж байгаа бол явууртай асуудал биш шүү. Бид дахиад хэлье. УИХ-ын гишүүн дарга биш, ард түмний зарц, төлөөлөл. Ард түмэн тойргийг төлөөл гэж сонгосноос биш дарга болоорой гэж сонгоогүй шүү. Энэ үгийг хатуу хэлье. Албан бичгийн хариуг бүтэн уншиж сур” гэж зэмлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
7
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

26 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

сонгогч 2024-01-17 202.9.47.12

76 зарц гадаа гарч хотын бүх мөсийг цэвэрлэцгээ, хогийг түү,,,

Avatar

Зочин 2024-01-17 202.179.27.227

Дамдинням ямар их хэл амтэй хүн ыэ. Та парламентэч болоогүй бололвсроогүй түүхийгээрээ байгаа шүү. Уур хилэн хэл ам, доромжлолоо боль. Дахин сонгууль орохч хэрэггүй. Дуртай юм бол, чадах юм бол хөөрхөн хүүхдүүдэд хичээл заа. Чадахгүй дээ. Чадвар, уур хилэн хоёр нь тохироо бүрдээлдд инээдтэй юм болно байн.

Avatar

Зочин 2024-01-17 202.179.27.227

Энэ Дадинням гэдэг хүн ихээхэн уур хилэнтэй хүн байх юм. Гэв гэнэт гарч ирсэн хийсэн зүйл байгааг үгүйсгэхгүй ч харагдах үзэгдэх , ач тус нь гарсан юм байхгүй байхдаа. Та залуу байна. Одоо улс төр гэж явах хэрэггүй. Зүгээр л бидэнтэй зэрэгцээд ардын хүүхдүүдэд хийчээл заагааад явбаа. Боловсролын сайд бол үнэхээр боловсрол өндөр, харин ч ёсзүйтэй дарламентэч шүү.

Avatar

Нэргүй 2024-01-17 203.23.49.69

ЭНэ парламентын тоотой цөөхөн мэдлэгтэй боловсролтой туршлагатай гишүүдийн нэг нь Л.Энх Амгалан бга юм Ленинградад сайн боловсрол эзэмшисэн товарищ л даа.. Зөв зүйтэй л юм хэлсэн бна Гишүүд дарга биш ард түмний зарц шүү дээ

Avatar

zochin 2024-01-17 202.179.15.71

enkhamgalan ch gesen dee. uuruu gariin useg zurj bichig yavuulchihaad terniihee tuhai hariulahgui shal uuruur mushgiad baisan. ineedtei 2 bnalee.jujigleed ch baigaa yum shig

Avatar

Нэргүй 2024-01-17 66.181.184.182

энэ дамдинням гэж хөөрсөн гар ковидын үеээр журам сахиулж буй бага тушаалын цагдааг чуулганы үеээр матаж ирээд л сүржигнээд байсан үнэн хөгийн жижиг гар даа

Avatar

Зочин 2024-01-17 202.126.94.99

Тамиртан нараа б** емеер, ес зуйгуйгээр барах уу, салбар самарч дууслаа!!! Баталсан хуулиа сайн гэжээ, уншаад узээ, ойлгогдох егуулбэр тун цеен!

Avatar

Нэргүй 2024-01-17 139.5.219.140

зарцтай хүнийг сонгогч гэнэ.

Avatar

Иргэн 2024-01-17 202.9.40.111

Сонгууль дөхөөд бидэнд грё гоё үг хэлээд л… доромжлуулж2 байснаа мартахгүй шиг сонголтоо хийнээ

Avatar

Б 2024-01-17 139.5.216.127

Ё Отгонбаярын сугны үс үс байсан үсээрээ дуусах юмдаа

Avatar

Б 2024-01-17 103.57.93.168

энэ Дамдинням гээд алиа салбадай хаанаас сонгогдсон юм бэ? Дахин сонгохгүй тэр хөгжлийн банкны хэргээр нь явуулбал таарна.

Avatar

Нэргүй 2024-01-17 139.5.219.140

шөнийн ээлжинд гарч нойргүй хонодог юм уу?юун зарц вэ?сонгогчид бид зарцлах зарцаа сонгодог болж байна уу? надад зарц хэрэггүй

Avatar

Нэргүй 2024-01-17 103.57.93.202

гоё хариулт өгчээ

Avatar

Нэргүй 2024-01-17 203.98.76.69

Дамдинням гэгч бол Энх-Амгалан сайдын хажууд хэн ч биш шүүдээ. Хэрээ мэдэж балайрч бай Дамдиннямаа. Бид чамайг дахиж сонгохгүй ээ.

Avatar

Зочин 2024-01-17 103.57.92.175

Өө муу зарцаа манайд ирээд аяга угаагаад жорлон цэвэрлээд өг. Дахин зарцаар срнгоно шүү.

Avatar

ХУУЛЬЧ 2024-01-17 202.9.46.55

АРД ТҮМНИЙ ЗАРЦЫН ОЙГОЛТООЙ ХҮН,,,, ТӨРД АРД ТҮМНИЙГ ТӨЛӨӨЛӨХ ГЭЖ ЮУГ ОЙЛГОДОГЫГ ЯАЖ УХААРАХ ВЭ ДЭЭ,,,.ЁСТОЙ АЙЛЫН ГЭР ОРНООР ОЧООД АЯГА ТАВАГЫГ УГААСАН НЬ ДЭЭР ДЭЭ.,,,

Avatar

Нэргүй 2024-01-17 203.17.23.197

Энх Амгалангийн дэргэд харин ч шудрага залуу шүү. Энх Амгалан бол боловсролын салбарыг самарч байгаа өөдгүй этгээд. Боловсролын салбараар шоу хийж ашиг хонжоо харж байгаа энэ лаларыг бүү сонгоорой.

Avatar

Нэргүй 2024-01-17 66.181.160.29

Хоёр хар хэрээ сэгэн дээр хон – хон …

Avatar

Нэргүй 2024-01-17 202.72.245.121

Дамдинням, Л.Энх-Амгалан 2 бол газар тэнгэр шиг ялгаатай. Дамдинням залуу хүн байж засаршгүй улаан коммунист. Ардчилсан үзэл ханхлуулдаг Энхамгалангийн бие нь арзайдаг байх. Дамдинням бол МАН-ын улаан туг юм. Ёстой сэжгийн

Avatar

Зочин 2024-01-17 139.5.216.186

хэрээ хэрээнийхээ харыг гайхжээ Энх-Амгалан сайд бзсангаа л цэцэлчих самарчаад явахгүй шүү хулгайчаа

Avatar

Нэргүй 2024-01-17 66.181.182.109

Энэ Дамдинням гэж угаасаа их балай фсда байлаа

Avatar

Зочин 2024-01-17 103.57.93.61

Дамдинням өөрийгөө дахин сонгогдоно гэж бодоод байна уу. Битгий горьд. Одоо чамайг хэнч тоохгүй за юу далдагануураа. Оюутны холбоонд нэг далдлагдсан юм байсан байх шүү

Avatar

Нэргүй 2024-01-17 202.126.88.205

"Хүүхэд ийм дээрээ хөөрхөн" гэгчээр Дамдинням гэж хоолой шахаж хүн загнасан буруу сэхэж байгаа хуухнаганы арьсыг намдарж шоронд хатаа.

Avatar

зочин 2024-01-17 202.21.120.66

маш зөв наад Дамдинням чинь яаж хүмүүст тал засья гэсэн аятай долоо хоног болгон Дарханд далдагнаад яваад байгаа. ер нь болих болгоомжгүй бодолгүй ярьдаг нөхөр юм байнлээ зэмлэл хүртэх юуч биш

Avatar

Нэргүй 2024-01-17 202.21.102.50

show show

Avatar

ПАААА ... 2024-01-17 202.179.25.203

ПААА …. АРД ТҮМНИЙ ЗАРЦ НАР АЙХТАР МУУДАЛЦАЖ….МУУСАЙН ЗАРЦ НАРЫГ НЭГ НЭГ САЙН ГӨВШИХСӨН….

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж