“Сонгуулийн тойргуудад эдийн засгийн форум зохион байгуулна”

“Сонгуулийн тойргуудад эдийн засгийн форум зохион байгуулна”

“Сонгуулийн тойргуудад эдийн засгийн форум зохион байгуулна”

УИХ-ын тогтоолын дагуу Засгийн газраас сонгуулийн тойргуудад “Бүсчилсэн хөгжлийн форум-2024” зохион байгуулах болсон талаар төр, хувийн хэвшлийн төлөөлөл мэдээлэл өглөө. 


Ард” санхүүгийн нэгдлийн захирал Ч.Ганхуяг: 

УИХ-ын тогтоол гарч, холбогдох газруудад үүрэг чиглэл өгсөн. Монгол Улсад бүгчилсэн хөгжлийн үзэл баримтлал гэж яригдаад хориод жил болсон. Гэхдээ бүсчлэн хөгжүүлэх талаар бодлого газар дээрээ хэрэгжсэн зүйл туйлын бага байсан. Бид төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны үр дүнд олон жил яригдсан асуудлыг нэг газраас хөдөлгөнө. Бүсчилсэн хөгжлийн зөвлөгөөнийг сонгуулийн тойргуудаа дагуулаад, хийхээр болж байна. Монгол Улс Баруун, Зүүн, Төв, Хангай, Говийн бүсэд хуваагдсан. Улаанбаатар хот бол өөрөө Үндсэн хуульд заасан нийслэлийн статустай учраас дөрвөн бүсэд хуваан сонгууль явагдана. Өмнө нь улс төрийн намууд нэг аймгийн хүрээнд шийдэл дэвшүүлдэг байсан бол өнөөдөр бүх асуудлыг томоор харах зайлшгүй шаардлага үүсэж байгаа.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалангийн ахлах зөвлөх Ү.Амарбат:

-УИХ-ын 2024 сонгуулиар 21 аймгийг долоон тойрогт хувааж байгаа. Монгол Улс цаашдаа зургаан бүсчлэлээр хөгжих нь зүйтэй үзсэн. Үүнийгээ сонгуулийн тойрогтой уяж буйтай холбогдуулаад, улс төрийн намуудын сонгуульд дэвшүүлж буй мөрийн хөтөлбөр илүүтэй бүсчилсэн хөгжил рүү чиглэнэ. Парламетын гишүүд аль нэг аймгийн гэхээс илүүтэй бүсчилсэн хөгжлийн бодлого барьж, бодлого шийдвэр гаргах ийм агуулга руу явж байна. Бүсчилсэн хөгжлийн бодлогыг илүү тодорхой болгох, түүний төрийн бодлого, шийдвэрүүдэд бодитой тусгаж явах үндсэн суурь арванхоёрдугаар сард батлагдсан зургаан бүсийн дүр зургаар бүтэн гарч ирлээ. Засгийн газар, “Монголын эдийн засгийн форум” ТББ-тай хамтраад, 2024 оны хоёрдугаар сарын 1, 2-нд өвлийн эдийн засгийн форумыг бүсчилсэн хөгжил сэдвээр зохион байгуулахаар боллоо гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-01-17 66.181.189.125

Бага хурал, форум, фестиваль зэрэг нь онгоцны билетийн эрэлтийг бий болгох, улмаар онгоцны үйлдвэрлэлийг дэмжих гэж зохиогддог юм.

Avatar

dvyyggf 2024-01-17 202.9.40.12

Муу үг модон улаатай
Улс төр юм чинь гэсэн сэтгэхүйгэр аливаад ханддаг улс төрд гарч бвал юу болсн яаахав эсхүл буруу муу юм хийчээд улс төр ийм бдаг гэдэг солиотой бдлоо болиул таарна. Ямар хог нь ийм үг гаргацийн хулгай зэлгээч шоронд явнаа. Мууго мэдкү хулгай хийж олон улс ардын боломж хулгайлж мултардагүйнн.

Avatar

Нэргүй 2024-01-17 118.221.242.42

бүх юм удирдлагандаа байдаг гэдгийг хойт өмнөд 2 солонгосыг хараад ойлгочих тэнэгүүд ээ. солонгост анхнаасаа онгоц машин компютер байгаагүй хийсэн юмшдээ малууд аа

Avatar

ECONOMY 2024-01-17 203.98.76.4

Монголын ДНБ 2012 онд 4760 доллар хүрсэн бол 2024 онд “анх удаа” 5000 доллар хүрчээ.Тэгвэл МАН маань завсаргүй засагласан 10 гаруй жилд эдийн засаг ердөө 240-хөн Доллар-аар “ӨСЧЭЭЭ”

Avatar

Нэргүй 2024-01-17 66.181.182.83

Худлаа попроогүй гэдгээ нотлохын тулд форумаас гарсан үр дүнг ард түмэнд эргэж тайлагнаарай.

Avatar

Нэргүй 2024-01-17 202.126.88.205

МАН СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААГАА ФОРУМ ГЭЖ ХИЙХ НЬ ДЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж