Гадаад харилцааны яамнаас Бүгд найрамдах Куба улс руу зорчиж байгаа иргэдэд анхааруулга зөвлөмж мэдээллийг гаргасан байна. Сүүлийн үед Монгол Улсын иргэд тус улсаар дамжин Америкийн Нэгдсэн улсад хууль бусаар нэвтрэх гэсэн оролдлого хэд хэдэн удаа гарч, Куба улсын хилийн албаныханд саатуулагдсан тохиолдол бүртгэгдээд байгаа аж. Тухайлбал, монгол иргэд Улаанбаатар-Истанбул-Хавана чиглэлийн нислэгээр Кубад очиж, АНУ руу завиар гаргана гэх хууль бусаар хүн зөөвөрлөдөг куба иргэдэд хууртагдаж хил давах гэж байгаад баригдсан тохиолдол гарсан бөгөөд Куба улсын холбогдох хуулийн дагуу гадаадын иргэдийг түр саатуулах газарт саатуулагдаж улмаар дараагаар албадан буцаагдсан байна. Мөн 2024 оны нэгдүгээр сарын 10-нд Улаанбаатар-Москва-Хавана чиглэлийн нислэгээр Куба улсад ирсэн иргэд нэг талын онгоцны тийзтэй, аялалын зорилгоо тодорхойлж чадахгүй байсан зэргээс шалтгаалан тус улсын хил дээр саатуулагдаж, албадан буцаагдсан байна.
Иймд, Куба улс руу болон тус улсаар дамжин бусад улсад зорчихоор төлөвлөж буй иргэд буцах нислэгийн тийзтэй байхыг анхаарууллаа.
Мөн зочид буудлын захиалга хийж баталгаажуулсан эсхүл тодорхой хаягтай байх, аяллын зорилгоо сайтар тодорхойлох зэрэгт анхаарахыг зөвлөсөн байна. Куба улсаар дамжин АНУ руу хууль бусаар хил давахад зуучилна, тусална гэсэн хуурамч мэдээлэл, ийм сэдэлтэй хувь хүмүүст хууртахгүй, хууль бус үйл ажиллагаанд өртөхгүй байх, анхаарал болгоомжтой зорчихыг ГХЯ-наас мэдээллээ.
Нэргүй 2024-01-17 158.59.146.30
irged ni eh oron shig eh oroad amidardag balsan bol, irged hudulmuriin muljlugt urtuj, tatvariin daramtand ordogguisen bol, irgediin tsalin. ni hool hutsende heregleendee hangalttai huurder baisan bol Inge zovohgui l baih baisan,