“Угаарын хийн хордлогоор 57 хүн нас барсан”

“Угаарын хийн хордлогоор 57 хүн нас барсан”

“Угаарын хийн хордлогоор 57 хүн нас барсан”

Хүний их эмч, анагаах ухааны доктор Г.Ууганцэцэг, анагаах ухааны эрхзүйч, доктор Э.Ганбат нар өнөөдөр /2024.01.17/ агаарын бохирдлын талаар мэдээлэл хийлээ. Тэдний зүгээс нийслэлчүүдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдсөөр байхад холбогдох төрийн байгууллагууд нь эс үйлдэл хийж байгааг эсэргүүцэж, Засгийн газрыг шүүхэд өгч, нөхөн олговор шаардаж байна гэв.


Хүний их эмч, анагаах ухааны доктор Г.Ууганцэцэг:

-Угаарын хийн хордлогоор нас барсан хүмүүсийн тоог шүүх шинжилгээний статистикаар сүүлийн долоон жилийн хугацаанд 745 хүн агаарын хийн хордлогод өртөж нас барсан байна. Энэ зөвхөн нас барсан хүний тоон үзүүлэлт. Өнгөрсөн 2023 онд 2679 хүн угаарын хийн хордлогод өртөж, 57 хүн нас барсан байна. Үлдсэн 2622 хүн нь ямар нэгэн байдлаар хордлого тайлах, нөхөн сэргээх эмчилгээ хийлгэсэн гэсэн үг. Харин нас барсан иргэдэд нөхөн төлбөр олгоогүй.

Хүүхдийн өвчлөл, эндэгдлийн тэргүүлэх шалтгааныг ч дээрх шалтгаан эзэлж байна. Зөвхөн 2023 оны сүүлээр 0-5 насны 961 хүүхэд эндсэн бол 0-1 насны 793 хүүхэд бүртгэгдсэн. Эдгээр хүүхдүүдийн нас баралтын тэргүүлэх шалтгааныг мөн л амьсгалын замын өвчлөл эзэлж байна. Энэ бол зөвхөн нэг жилийн хугацаанд төрийн эс үйлдлийн уршгаар нас барсан хүүхдийн тоо. Сургууль, цэцэрлэг эхэлсэн цагаас ханиад тусч, эрүүл мэнд, санхүүгээр хохирсон тоог тооцвол явж өгнө. Тэдний ирээдүйд учрах эрүүл мэндийн эрсдэлд бүр ч их анхаарал татаж байна. Тиймээс өнөөдөр Засгийн газарт дараах шаардлагыг хүргүүлж байгаа юм.

Анагаах ухааны эрхзүйч, доктор Э.Ганбат:

-Утааны улиралд хүүхэд бүр жилд 4-5 удаа ханиад хүрдэг. Нэг удаагийн ханиаданд нэг хүүхдэд 200-300 мянган төгрөг зарцуулдаг дундаж тооцоолол бий. Тэгвэл эцэг эхчүүд нэг хүүхдэд жилд 1-1.2 сая төгрөг зарцуулдаг байна. Энэ мөнгөн дүнтэй дүйцэхүйц нөхөн олговрыг 0-5 насны Монголын бүх хүүхдэд олгохыг шаардаж байна. Уг нөхөн олговрыг олголоо гэж тооцоход 440 тэрбум төгрөг болно. Энэ мөнгө хүүхдийн эрүүл мэндийг нөхөхгүй ч эрүүл амьдрах орчныг нь бүрдүүлж өгч чадаагүйн төлөөст төлөх ёстой. Нүүрсний хулгайн 40 их наядаас 100 дахин бага мөнгө. Мөн төр засаг 10 жилийн хугацаанд утааг бууруулахад нэг их наяд төгрөгийг зарцуулсан. Гэвч ямар ч үр дүн гарсангүй. Хариуцлага хүлээсэнгүй гэв.

Гэрэл зургийг О.Болорсувд

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-01-17 202.21.108.4

Шахмал түлшний угаарын улмаас хэчнээн хүн амиа алдаж байгааг, хичнээн хүн эрүүл мэндээрээ хохирч байгааг хамгийн сайн мэдэж байгаа хүмүүс бол ЭМЧ нар. Эмч нар одоо иргэдээсээ нуулгүй үнэнийг ил тавих ёстой.

Avatar

Нэргүй 2024-01-17 202.21.108.4

Энэ бол хүссэн хүсээгүй, эрт орой нэг л өдөр амь насаа алдсан хүмүүсийн ойр дотныхон, хорт хавдраар өвчилсөн, эрүүл мэндээ нөхөхийн аргагүй алдсан мянга мянган хүмүүс зад татан босох биз.

Avatar

зочин 2024-01-17 139.5.216.9

Сонгууль дөхөхөөр цагаан сарын бэлтгэлээ хангаж эрэлт үүсгэсэн хөлсөний ДОКТОРУУД хүртэл ажлаа олчихсон байх шив дээ…яасан жаахан ашигтай гарлаа гэхээр нөгөө намынхаа даалгавраар хуримтлагдсан хэдээс нь зулгаах санаачлага гаргаад ирэв үүДОКТОРУУДАА.

Avatar

Нэргүй 2024-01-17 103.80.211.42

erguu malaa chinii huuhed bas l hordoj baigaashdee,yadaj ooriinhoo ur huuhdiig bodooch,ene bol yamarch uls tor bish emch nar harinch zuv medeelel hiilee

Avatar

Нэргүй 2024-01-17 202.126.92.98

ядаж та нар минь сэтгэцийн өөрчлөлтөд орж болохгүй шүү, эмч нараа…

Avatar

ХООСОН ЧАЛЧИГЧИД 2024-01-17 103.111.68.3

ЗА ИНГЭЖ ХУДЛАА СЭВЭЭД ЯАХАВ ДЭЭ,АМЬДРАЛД ОЙР ЮМ ЯРЬ МЭДЭЭЖ УТААГ ХЭН ХҮСЭХЭВ ДЭЭР ДОРГҮЙ Л ЧАДЛААРАА Л АЖИЛЛАЖ БАЙНА.ХОТЫН ХЭТ ТӨВЛӨРӨЛ 4 УУЛЫН ДУНД БАЙГАА ЦАГТ УТАА ХҮССЭНЭЭРЭЭ АРИЛАХГҮЙ ШҮҮ ДЭЭ.ИЙМ ХООСОН ЮМ ЯРИАД ЯАХАВ ДЭЭ.

Avatar

Нэргүй 2024-01-17 103.80.211.42

ERGUU MALAA YUN ULS TOR VE,CHINII HUUHED BAS HORDOJ BAIGAA SHUU

Avatar

Zochin 2024-01-17 202.21.111.170

Аль нам, хэн гэдэг улс төрчийн даалгавраар " бас нэгэн халамжийн мөнгө" яриад эхлэв ээ. Сонгууль дөхөөд санал худалдан авахаар янз бүрийн халамж өргөн дэлгэр яригдаад эхэллээ.

Avatar

Нэргүй 2024-01-17 103.80.211.42

CHI UR HUUHEDGUI BAIHAA MALAA

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж