"BTS"-ийн 2 гишүүн элит дадлагажигчийн шагнал авчээ

"BTS"-ийн 2 гишүүн элит дадлагажигчийн шагнал авчээ

"BTS"-ийн 2 гишүүн элит дадлагажигчийн шагнал авчээ

"BTS"-ийн гишүүн "RM", "V" нар өнгөрсөн оны сүүлээр цэргийн алба хаах үүрэг хүлээсэн. Тэдний таван долоо хоногийн бэлтгэл сургуулилалт Мягмар гаригт дуусав. Хоёр гишүүн Сөүлээс өмнө зүгт 152 км зайд орших Нонсан дахь Солонгосын армийн сургалтын төвд сургалтад хамрагдан жирийн цэрэг цол хүртэж байна. Уг сургалтын үеэр байлдааны болон хими, биологи, цацрагийн хамгаалалтын анхан шатны сургуулилалтыг хийдэг.

Сургалтын төгсөлтийн ёслолын үеэр "RM", "V" нар элит дадлагажигчийн шагнал авчээ. Уг шагналыг 200 орчим хүнээс өндөр оноотой таван хүнд олгожээ.

Хамтлагийн гишүүн "RM" цэргийн амьдралд сэтгэл ханамжтай байгаагаа ярьжээ. "Сэтгэлзүйн хүчний хичээлээр дамжуулан би Өмнөд Солонгос улсад цэргийн болон анхан шатны цэргийн сургуулилалт хэрэгтэйг сайн ойлгосон. Өнөөдөр мэргэн буудлагад суралцах шаардлага байхгүй ч би үүргээ биелүүлэхийн тулд чадах бүхнээ хийх болно. Өмнөд Солонгос улс сүүлийн 70 гаруй жилийн хугацаанд энх тайван байсан нь өвөг дээдсийн ач, олон хүний золиослол, хичээл зүтгэл гэдгийг би эргэцүүлэн бодож байна.

Солонгосын дайн эвлэрлийн гэрээгээр дууссан ч техникийн хувьд хоёр Солонгос дайтсан хэвээр байна. Хойд Солонгосын талаас байнга заналхийлэлтэй тулгарч буй тус улсын хөдөлмөрийн чадвартай бүх эрчүүд дор хаяж 18 сар цэргийн алба хаах ёстой. "BTS" хамтлагийн хувьд бүх долоон гишүүн цэргийн албаа хаахаар болсон.

Эх сурвалж: YONHAP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-01-17 139.5.216.253

Ёстой үлгэр жишээ авмаар юм өчнөөн л сонслоо. Хоёр айдолынхоо буянаар зөндөө олон юм мэдэж авлаа. Хөөрхий эх орныхоо цэргүүдийг их өрөвддөг болсон шүү. Бас хоёр хөөрхөн алдартннаар бахархаж байна.

Avatar

Иргэн 2024-01-17 66.181.183.156

Цэргийн сургалт ном , хувцас хангалт гэж хөгжилтэй орон гэж өөр юм аа . Манайх суралцмаар юм , хөгжилтэй оронд төгссөн залуустаа хуучин цэргийн дарга нар байраа тавьж өгмөөр юм . Эрт тэтгэвэрт гардаг байж эртхэн зайгаа тавьж өгөх хэрэгтэй . Залуустаа дэглэлт дормжлол биш , орчин үеийн цэргийн эрдэм , дрон, орчин үеийн техникийн сургалт явуулах хэрэгтэй байнаа . Монголын хоцрогдсон армийн удирдлагууд аа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж