Эрэн сурвалжлагдаж байсан гадаадын иргэнийг илрүүлэн албадан гаргалаа

Эрэн сурвалжлагдаж байсан гадаадын иргэнийг илрүүлэн албадан гаргалаа

Эрэн сурвалжлагдаж байсан гадаадын иргэнийг илрүүлэн албадан гаргалаа

Монгол Улсад 2013 оноос хойш хууль бусаар орогнож, эрэн сурвалжлагдаж байсан БНХАУ-ын иргэн Zhou Jian-ыг Гадаадын иргэн, харьяатын газраас илрүүлж, албадан гаргалаа. Тодруулбал, Уг иргэн нь 2010 онд БНХАУ-д онц хүнд гэмт хэрэгт холбогдон эрэн сурвалжлагдсан байсан бөгөөд 2013 онд бусдын баримт бичгийг ашиглан Монгол Улсад хууль бусаар нэвтэрч, өнөөдрийг хүртэлх хугацаанд оргон зугтаж, орогнож байсныг хяналт шалгалтыг ажиллагааг тасралтгүй явуулсны үр дүнд ийнхүү илрүүлээд байна.

Мөн БНХАУ-ын иргэн Zhou Jian нь хууль бусаар орогнож байх хугацаандаа Монгол Улсад ажиллаж, амьдарч байсан гадаадын иргэдийг удаа дараа залилан мэхэлж, их хэмжээний хохирол учруулсан нь хяналт шалгалтаар тогтоогдоод байна. Иймд Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль, Зөрчлийн тухай хуулийн дагуу торгох шийтгэл ногдуулан Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргаж, харьяалах улсынх нь хууль, хяналтын байгууллагад шилжүүллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-01-17 202.9.46.247

а******н п***а бүтэн 12 жил Монголд баригдахгүй амьдарсан байна шдээ. Яаж яваад хүн амьтан алчаагүй юм, сайн шалгаж байгаад нутаг буцаа наадах чинь шууд цаазлуулна

Avatar

Хахаха 2024-01-17 217.178.225.126

хахаха, 10 жил тасралтгүй эрэн сурвалжилж гэнээ чааваас

Avatar

Нэргүй 2024-01-17 66.181.161.154

тэшээд олоод авсан л байна өөр яах гэсэн ютролл оо❗❗❗

Avatar

Зочин 2024-01-17 202.9.40.120

ХИЛЭЭР ОРЖ ИРЖ БАЙГАА ГАДААДЫН ИРГЭДИЙН ХУРУУНЫ ХЭЭГ АВАХ ХЭРЭГТЭЙ. ИНГЭВЭЛ ЭНЭ МЭТ ОРОГОДОЛ БОСОО ЭТГЭЭДИЙГ 10 ЖИЛ ХАЙХ ХЭРЭГГҮЙ БОЛНО.

Avatar

Нэргүй 2024-01-17 66.181.161.156

13 оноос хойш хайгаад энэ үү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж