Хойд Солонгосын Гадаад хэргийн сайд Чой Сон Хуй ОХУ-д гурван өдрийн айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд тэрбээр Мягмар гаригт ерөнхийлөгч Путинтэй уулзлаа. Мөн өдрийн өглөө нь Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой уулзжээ. Хоёр улсын цэргийн хамтын ажиллагаа гүнзгийрч буй үед энэхүү айлчлал тохиолоо.
Сергей Лавров уулзалтын үеэр Украин дахь цэргийн тусгай ажиллагаанд Пёньяны зүгээс дэмжлэг үзүүлсэнд талархаж буйгаа Чой Сон Хуйд илэрхийлжээ. Харин Чой Сон Хуй есдүгээр сард удирдагч нарын дээд хэмжээний уулзалтын үеэр тохирсон тохиролцоог Умард тал чандлан биелүүлнэ гэжээ.
Кремль Даваа гаригт Хойд Солонгостой бүх талын хамтын ажиллагаагаа хөгжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлж, тус улсыг хамгийн ойрын хөршөө гэж нэрлэсэн байна. Мөн Путиныг ойрын хугацаанд Хойд Солонгост айлчлана гэж найдаж буйгаа Кремлийн хэвлэлийн төлөөлөгч хэллээ.
Эх сурвалж: YONHAP
Холбоотой мэдээ