"Автобусны жолооч нар 3.4 сая төгрөгийн цалин авна"

"Автобусны жолооч нар 3.4 сая төгрөгийн цалин авна"

"Автобусны жолооч нар 3.4 сая төгрөгийн цалин авна"

 Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга, сайд Б.Дэлгэрсайхан өчигдөр/2024.01.16/ хэвлэлийнхэнд мэдээлэл өгөхдөө "Автобусны жолооч нар санаа зовох зүйлгүй болсон. Өмнө нь жолооч нарыг 1000 ам.долларын цалинтай болгоно гэж хэлж байсан.

Нийслэлийн Засаг даргатай жолооч нарын цалингийн асуудлыг тохиролцсон. Ингэснээр, автобусны жолооч нар 3.4 сая төгрөгийн цалин авна.

Жолооч нар тамхи татахгүй, шүлсээ хаяхгүй, гар утсаараа ярихгүй, хянана. Цаашлаад жолооч цагаан бээлийтэй, малгайтай байх зэргээр жигд байдлаар хувцаслана. Ингээд микрофоноор зорчигчдод буудлыг зарлан хэлэх, багтахгүй бол дараагийн автобусыг хүлээхийг зөвлөх зэргээр ажиллана. Соёлтой харилцаанд сургах ажил ч хийж байгаа” гэжээ.

Мөн тэрбээр өмнө нь энэ талаар мэдээлэл өгөхдөө "Юун түрүүнд нийслэлтэй хамтран автобус худалдан авах тухай асуудлыг аль болох хурдан хугацаанд шийдвэрлэхээр зорьсон. Нэгдүгээр сарын 30-нд гэхэд нийт 600 автобусаа хүлээж авна. Нийтийн тээврийн хүртээмжтэй холбоотой асуудал ийнхүү шийдвэрлэгдсэн гэхэд болно. Нийслэлд тулгамдаад буй дараагийн чухал асуудал нь түгжрэл. Түгжрэлийг бууруулах талаар Улаанбаатар хотын Засаг даргатай хамтран төлөвлөгөө боловсруулж, Үндэсний хороогоор хуралдуулсан. Түгжрэл үүсгэх гол шалтгаан нь автобусны маршрутаа давхцуулах явдал. Тэгэхээр автобусны маршрутаа өөрчилж, төлөвлөлтөө шинээр хийх шаардлагатай. Тухайлбал, төв урсгал буюу Энхтайваны өргөн чөлөөг нэг урсгалаар явуулж, нэг зогсоол дээр нэг чиглэл автобус явах байдлаар зохион байгуулалт хийх жишээний. Офицеруудын ордноос Таван шар хүртэл нэг урсгалаар, гурван минутын зайтай урсгана гэсэн үг. Ялангуяа ид ачааллын үеэр хоёр буюу хосоор нь явуулахаар төлөвлөсөн. Ингэснээр иргэд удаан хугацаанд автобус хүлээх шаардлагагүй болно. Хэдэн ч автобус дамжин суусан өдөрт 1000 төгрөгөөр зорчих боломжтой. Эл зохицуулалтыг нэгдүгээр сарын 20-ноос хэрэгжүүлж эхэлнэ" гэдгийг онцолж байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
13
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

43 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-01-17 202.179.26.2

Билетний үнээс гаргах уу ард түмний халааснаас гаргах уу, эсвэл нүүрс зарсан мөнгөнөөс гаргах уу

Avatar

ЗОЧИН 2024-01-17 122.201.23.84

1000 доллар яг өгөх үү,,,

Avatar

Нэргүй 2024-01-17 66.181.186.244

Chi huviasaa uguhnuu kk

Avatar

Нэргүй 2024-01-17 202.126.89.50

Энэ этгээд хувийн хэвшлийн цалинг мэддэг гэж өөриыгөө бодоод байх шиг бна

Avatar

Тэнэг мал 2024-01-17 202.126.88.176

Энэ тэнэг новшийн сайд гэж юу байхав дээ? Төрөөс зайлуулах хэрэгтэй. Байх газар нь 461, гүйцээ өөр хаана ч биш.

Avatar

Нэргүй 2024-01-17 202.126.88.102

yg I'm tsalun ug haragdaach

Avatar

Иргэн 2024-01-17 66.181.187.230

Монголын баялгийг өдөр шөнөгүй зөөж байгаа энэ цадсан этгээд мөнгөний үнэ цэнийг мэдэхгүй Авилгыг л мэднэ Хувийнхан 1 сая төгрөг ажилтандаа өгч чадахгүй байгаа Цалин их байхыг хэн ч хүснэ Гэхдээ энэ этгээд цалин нэмэхээр түгжрэл багасгана гэж бодоо юу

Avatar

Ээж 2024-01-17 66.181.180.240

баярлалаа

Avatar

Зочин 2024-01-17 172.56.166.146

УБн автобусны жолооч нар зорчигдоос авилгал -мөнгө авдгийг хуулиар хориглож,ийм үйлдэл гаргасан бол ажлаас халж арга хэмжээ авах хэрэгтэй

Avatar

Нэргүй 2024-01-17 202.126.88.102

Avii geed avaad baiga bishdee ymar

Avatar

Нэргүй 2024-01-17 103.10.22.189

Автобусны Жолоочын хүмүүсийн өгсөн мөнгийг нь тооцвол; тоо нь цалингаас нь 2 ба 3 хувь илүү байгаа шүү. Хяналтын камерыг нэмж, жолоочыг торгож, иргэдийг карттай болгож картгүй бол торгож далд эдийн засгийг таслан зогсоох зайлшгүй шаардлагатай.

Avatar

Зочин 2024-01-17 103.57.92.50

Зөв шүү,цалинг нь сайн өгөөд өндөр шаардлага тавих хэрэгтэй,жолооч нар бүдүүлэг шүү,загнана зандарна,хараана,утсаар ярина,тамхи татна,жолооч нар бэлэн мөнгө их авдаг,нэг буудалд гэхэд 3-5 түүнээс дээш хүн бэлэн мөнгө өгдөг юм билээ автобусанд үнэгүй суудаг хүн ховор юм билээ,,автобусанд өндөр настан,оюутан,хүүхдүүд голдуу суудаг юм билээ,автобусны жолооч нар ажлын хувцастай байх нь зөв,Солонгост цагаан бээлийтэй жоллоч нар автобуснууд зөрөхдөө бие биетэйгээ ёсолдог юм билээ.

Avatar

Нэргүй 2024-01-17 66.181.182.83

Жолооч нар ажлынхаа хүндрэл бэрхшээлийг дарга нарын сонорт хүргэсэн байна билээ. Хүндрэл бэрхшээлгүй ажил энэ дэлхий дээр байхгүй байх шүү. Ажил бүр л өөр өөрийн гэсэн давуу болон сул талтай, хүн бүр тэр талаараа гоншгоновол ажил хийх хүн дэлхий дээр олдохгүй, харь гарагийнхныг авчирж л ажил хийлгүүлдэггүй юм бол.. Гэхдээ ч тун удахгүй хиймэл оюун ухаан нэвтрэхээр ажлын байр хомстож хүмүүс ажил хийе гээд гуйх болноо.

Avatar

Нэргүй 2024-01-17 103.57.95.207

orkuudiig shalgaruulj jolooch bolgodog yumuu gemeer l baidag shuudee

Avatar

Зочин 2024-01-17 66.181.180.137

жолоочыг.сайн бэлдэх хэрэгтэй заваан бүдүүлэг замаа мэддэггүй гэртээ байгаа юм шиг тамхи татна их заваан хэрүүлч орнууд байдаг

Avatar

ХУД-ийн иргэн Ш.Раднаа: Иргэдэд чиглэсэн автобусны шмнэ, хуучин чиглэлүүдийн талаар сайтар мэдээлэх хэрэгтэй 2024-01-17 66.181.178.241

Шинэ чиглэлүүд, хуучин чиглэлүүдээс аль нь өөрчдөгдсөн, аль нь хуучнаараа байхыг мэдээлэх.Автобусны чиглэл өөрчлөгдөх үед байтугай өөрчлөгдөөгүй олон жил болсон чиглэлүүдээ ч андуурдаг, будилдаг явдал их бий.Автобусны эхний болон эцсийн буудлаар нь автобусны чиглэлийг нэрлэвэл будилах нь гайгүй байж мэднэ. Автобусан дээрх чиглэлүүдийн нэрийг томоор тод харагдахаар бичих г.м. иргэд рүү чиглэсэн ажлууд хийх. Жолооч нар юм асуухаар дуугардаггүй, гадаах бичгийг хар г.м.-ээр бүдүүлэг харьцаатайдаа

Avatar

Нэргүй 2024-01-17 59.153.112.28

Болж бн. өндөр цалин бн. их сургуулийн профессор 2 сая л авч байгаа байх.

Avatar

Нэргүй 2024-01-17 139.5.218.73

гол нь сахилга хариуцлага ш дээ. Орк жолооч нарт ямар ч соёл алга. Наадуул чинь 10 саяын цалин авсан ч бэлэн мөнгө авсаар байвал нийтийн тээвэр дампуурна. Нийтийн тээврийн хөгжлийн хамгийн том дайсан бол автобусны жолооч нар. Автобус дотор яах гэж хөгжим сууриулуулж өгөөд бдаг юм бэ? Бусад оронд хамгийн нам гүм бдаг орчин бол нийтийн тээвэр ш дээ. Манай орк жолооч нар хөгжим орилуулаад суухын эцэс алга!!!!!!!!

Avatar

Иргэн 2024-01-17 202.9.41.25

Болоошдээ…хөөрхий дүрэмт хувцасаа гоё цэвэрхэн өмсөөд харилцааны соёл өндөртэй бвал гоё шүү…

Avatar

Зочин 2024-01-17 139.5.216.186

цалин нэмэх зөв жолооч нар хариуцлага нэмэгдэж бгааг ойлгох боловуу бараг 100хувь тамхичид

Avatar

1 2024-01-17 202.21.102.222

татвараа хасаад хариугүй л юм авах юм байна. франц шиг дундаж орлоготой иргэдийн татварыг багасгах хэрэгтэй

Avatar

Нэргүй 2024-01-17 202.179.15.130

1000-аар явуулж байхаар 500-аа л хүн бүрээс толгой дараалан авчаач.

Avatar

Нэргүй 2024-01-17 202.21.117.178

ЗОРЧИГЧДООС БЭЛНЭЭР МӨНГӨ АВДАГИЙГ НЬ ЯАЖ БОЛИУЛАХ ВЭ, 10 ХҮНИЙ 4 НЬ ҮНЭГҮЙ ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗОРЧИЖ, 3-4 НЬ БЭЛНЭЭР ӨГЧ ХАРАГДДАГ, ЦААНА НЬ ОРЛОГО ХЭД БАЙХ БИЛЭЭ

Avatar

Нэргүй 2024-01-17 202.9.46.125

татвар аваад 2 сая л авна.

Avatar

Иргэн 2024-01-17 66.181.189.178

Тэрслүү санал хэлье. Төрийнхөн та нар юм болгонд оролцдогоо болиоч. Хувийн компани ажилтан болох жолоочдоо ямар цалин өгөхийг та нар заахгүй. Та нар оролцоод ирэхээр бүх юм болохоо бдаг. Зах зээлийн хуулиар зохицуулагдаад жамаар нь явуул. нийтийн тээврийн компанид тавих нийтлэг шаарлагаа өндөрсгө, хяналт тавь. Харин дотоод ажилд нь бүү оролц

Avatar

Нэргүй 2024-01-17 5.64.145.39

тэгж болох л байх ! Гэвч сая яалаа . Төр зохион байгуулалттай зохицуулж нэг ёсондоо ард түмэнд үйлчлэх үүргээ биелүүлэхгүй бол болохгүй нь харагдсан бус уу ? Төр орлцож зохицуулахгүй бол хувь хувиараа автобусны буудлуудтай тэгээд 1000 төгрөгөөр өдөржин зорчиж харагдаач !!! хувийн болохоор ямар автобустай байхаа тэд нь мэдээд саяны акталсан 403 автобус хар утаагаа савсуулаад гараад ирэх байх даа

Avatar

Нэргүй 2024-01-17 124.158.69.166

Ямарч нам ялаад эхний ээлжинд ядаж нийтийн тээврээ хөгжүүлчих хэрэгтэй. Бөглөрөхгүй чөлөөтэй зорчиж явмаар байна. Буудлын хайрцаганд жижиг тэрэг зогсчихоод автобусанд саад болдгийг тас зогсоох ёстой. Бичлэг үзээд л тэр жижиг тэргийг торгодог бол сайн, Ингэхгүй болохоор л заваардаг. Жижиг хэрэг жижиг дүрэм зөрчил гэж байж болохгүй юм гэдгийг ойлгох ёстой.

Avatar

Нэргүй 2024-01-17 203.98.76.4

ТЭГШ СОНДГОЙ ХЯЗГААРЛАЛТАА ЦААШИД ХОТЫН ТӨВ ХЭСГЭЭР БАЙНГА ХЭВШҮҮЛЭЕ. ҮР ДҮНТЭЙ АРГА БАЙНА. УБ ХОТЫН ЗАМ ДЭЭР 600К МАШИН ЯАГААД Ч БАГТАХГҮЙ ЮМ БНА. БОДИТ БАГТААМЖИНДАА ТУЛГУУРЛААД ЗОХИЦОХООС ӨӨР АРГАГҮЙ БОЛЛОО.

Avatar

Нэргүй 2024-01-17 202.179.15.71

хэдхээн сарын дараа үр дүнгүй болно гэдгийг ойлгохгүй бнуу. Айл бүр 2 машинтай болоод зам нь ч түгжрээд, байрны гадаах зогсоолуудад төмөр сэгүүд нь багтахаа болих л байхдаа. тэр үед яах бол?

Avatar

Нэргүй 2024-01-17 5.64.145.39

машин гэдэг хэн дуртай нь хоёр гураваар нь авчихдаг гэр хороололын усны тэрэг шиг эд гэж үү

Avatar

Нэргүй 2024-01-17 66.181.182.83

Нийтийн тээвэр удаан хүлээлгэдэггүй, буудал хоорондын зайг багасган үйлчилгээг сайжруулвал,.мөн зогсоолын төлбөрийг дорвитой сайн нэмээд өгвөл машин унах нь эрс багасна.

Avatar

Нэргүй 2024-01-17 124.158.126.132

Лондонгийн автобусны жолооч бүр зангиа зүүдэгшд , бас малгай заавал өмсдөг

Avatar

Төртэй ард түмэн байх юмсан 2024-01-17 59.153.85.132

Гуйх зүйл байна… Автобус Та заавал буудлын хармаанд орж зогсоно уу, Бид таныг хамраанаас гарахад бүгд зам тавьж өгье… гуйж байна, Та ч би ч бид ч ийм соёлд суралцмаар байна.

Avatar

зорчигч 2024-01-17 66.181.191.183

Автобусны жолооч нарын үйлчилгээнд явж байх үедээ тамхи татах, утсаар чанга ярих, хөдөлгөөн эхлэхдээ хүчтэй хаазлах, зогсохдоо чанга тормоз гишгэдэг зохисгүй үйлдлийг л таслан зогсоох, жолооч нарт шалгуур үзүүлэлт болгох хэрэгтэй. Ажиглаад байхад автобусны хэдхэн эмэгтэй жолооч нар л дүрмийн дагуу явж харагддаг шүү.

Avatar

Нэргүй 2024-01-17 66.181.176.91

Эмэгтэйчүүд угаас хариуцлагатай, аливаа юманд зөөлөн ханддаг онцлогтой. Болж өгвөо автобусны жолооч нарыг эмэгтэй хүнээр бүрдүүлэх нь зүйтэй!!

Avatar

Нэргүй 2024-01-17 66.181.189.251

Японы автобус, таксины жолооч нарын соёлыг монголд түгээх хэрэгтэй шүү.

Avatar

Нэргүй 2024-01-17 202.126.89.77

beelii malgaigaar yahnav dee. Luxembourg bish esvel hoid solongos bish

Avatar

Нэргүй 2024-01-17 202.131.225.53

сайн байна дорвитой ажил болгоод хянаад хэвшүүлчихмээр байна
амжилт хүсье

Avatar

Зочин 2024-01-17 103.57.92.175

Зорчигчдоос авдаг бэлэн мөнгөө нэмбэл арван сая. Хамгийн их орлоготой ажил.

Avatar

зочин 2024-01-17 103.212.116.36

…ЗОРЧИГСАД Л ӨГӨХГҮЙ БАЙВАЛ БОЛНО ШҮҮ ДЭЭ..ЗОРЧИГСОД ЦАГ ЗАВАА ТОХИРУУЛЖ БИЛЕТ, ТАСАЛБАРАА АВДАГ БАЙХ ЁСТОЙ…ОЛОН ХҮНТЭЙГ ДАЛИМДУУЛАХ ХЭРЭГГҮЙ…ХАМГИЙН ЁУХАЛ НЬ СОЁЛТОЙ, Л ҮЙЛЧИЛЖ СУРАХ ХЭРЭГТЭЙ, ИРГЭД Ч ШААРДЛАГТАЙ ХАНДАХ ХЭРЭГТЭЙ…

Avatar

Нэргүй 2024-01-17 66.181.190.26

жолооч болье оо

Avatar

Нэргүй 2024-01-17 59.153.114.248

үнэгүй явмаар бна

Avatar

Нэргүй 2024-01-17 139.5.218.66

1000 төгрөг төлмөөргүй байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж