Хятадын нийслэл Бээжин хотын иргэд Ням гаригийн орой тэнгэрт үл мэдэгдэх нисдэг биет харлаа гэж шуугилдаж байв. Тэгвэл энэ нисдэг биет нь "SpaceX"-ын пуужин байж магадгүйг Цинхуа их сургуулийн эрдэмтэн Ван Жуошиао хэллээ. "SpaceX" компани хамгийн сүүлийн үеийн "Starlink" хиймэл дагуулаа хөөргөсөн байж магадгүй гэж үзэж байна.
Хятадын цахим сүлжээнд нийтлэгдсэн зураг асар их хандалт авчээ. Даваа гаригийн үд дунд гэхэд үл мэдэгдэх нисдэг биет нь "Weibo"-ийн хамгийн өндөр хайлттай сэдэв болжээ. Мөн энэ сэдвээр 400 мянга гаруй нийтлэл "Weibo"-д байна.
Ням гаригийн орой 18:00 цагийн үед тэнгэрт үл мэдэгдэх биет харагдсаны дараагаас иргэд цахим сүлжээнд зургийг нь нийтэлж, бичиж эхэлсэн. Зарим оршин суугчийн хэлснээр уг биет нь яг л нүүж буй үйл шиг харагджээ. Харин өөр нэг иргэний хэлснээр "Бээжин тухайн үед ямар ч үүлгүй, цэлмэг байсан. Энэ үед тэнгэрт гэрэлтсэн биет гарч ирсэн, гэхдээ гэрэл нь анивчихгүй байсан" гэв. Гэрэл анивчихгүй байсан тул онгоц лавтайяа биш гэж дүгнэсн байна.
Уг биет гэрэлтэж байгаад эцэст нь манан мэт сарнин алга болсон байна. "Мананцартаж, гэрэлтсэн ямар нэг биет баруунаас зүүн зүгт ямар ч дуу чимээ гаргалгүйгээр хурдтай нисээд өнгөрсөн" гэж хүмүүс хэлжээ.
Зөвхөн Бээжин хотын иргэдээр тогтохгүй ойролцоох Тианжин, төв Шаньси, зүүн Шандунь зэрэг мужид ч нисдэг биет харагджээ.
"SpaceX" компани "Falcon 9" пуужинг Калифорни дахь Ванденберг сансрын хүчний баазаас Ням гарагийн 03:59 цагт хөөргөсөн. Энэ нь Бээжингийн цагаар 16:59 гэсэн үг юм. Ван Жуошиаогийн хэлснээр пуужингийн зам өмнө зүгт 53 градусын налууд байсан бөгөөд замынхаа хагаст хүрээд Хятадын хойд хэсгээр дайрахаар байжээ. Тиймээс нар жаргах, эсвэл нар мандахаас өмнө Хятадад үзэгдэхээр байсан. Хиймэл дагуул тойрог замд орсны дараа пуужин илүүдэл түлшээ асгадаг. Энэ үйл явцын улмаас пуужингийн эргэн тойронд үүл манан үүссэн байж болзошгүй.
Эх сурвалж: SCMP
Бадарч тахар 2024-01-17 66.181.181.110
Боловсрол муутай хужаагууд хахь гаригын хөлөг харлаа гэж мөн их баярласан биз ! Илон Маскийн пуужин байсныг мэдэхгүй л дэ !