НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР
Дуусах цаг, огноо: 2024 оны 1 дүгээр сарын 26-ны 17.00 цаг
САНХҮҮ, НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН МЭРГЭЖИЛТЭН
Санхүү, нягтлан бодох бүртгэлийн мэргэжилтэн нь Санхүүгийн захирлын удирдлага дор Монголын МСС-ийн санхүүгийн менежмент, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд оролцож ажиллах бөгөөд Монгол Улсын Засгийн газар, МСК-ын холбогдох дүрэм журам, удирдамжийн дагуу Монголын МСС-ийн улирлын болон жилийн санхүүгийн төлөвлөгөөг боловсруулах, өдөр тутмын санхүүгийн гүйлгээг хянах, гүйцэтгэх, зардал болон үндсэн хөрөнгийг бүртгэх, санхүүгийн баримт бичгийг нэгтгэх, хянах, хугацаат тайлан боловсруулах болон шаардлагатай бусад ажил үүргийг гүйцэтгэнэ.
Үндсэн ажил үүрэг
- Монголын МСС-ийн Санхүүгийн хариуцлагын төлөвлөгөө, МСК-ын зардлын зарчим болон санхүүгийн холбогдох бусад дүрэм журмыг ойлгож хэрэгжүүлэх.
- Төсвийн төсөл, санхүүгийн төлөв боловсруулан, улирлын санхүүжилт, зарцуулалтын төлөвлөгөөг бэлтгэж, батлуулах.
- Санхүүгийн үйл ажиллагааг шаардлагатай бүх талаар дэмжиж, хөрөнгийн жигд, сааталгүй урсгалыг хангах, шаардлагатай тохиолдолд санхүүгийн үйл ажиллагааг сайжруулах санал боловсруулж хүргүүлэх.
- Монголын МСС-ийн удирдлага, ажилтнуудад санхүүгийн хариуцлага болон зардлын зарчимтай холбоотой аливаа асуудлаар зөвлөгөө өгч, дэмжлэг үзүүлэх.
- Хугацаат санхүүгийн тайлангуудыг гаргаж, зарцуулалтад дүн шинжилгээ хийж санхүүгийн мониторингийн хүрээнд шаардлагатай нэмэлт тайланг боловсруулах.
- Санхүүгийн үйл ажиллагаатай холбоотой эрсдэлийг тогтмол үнэлж, болзошгүй аливаа асуудлыг Санхүүгийн захиралд мэдэгдэж байх.
- Татвар, НӨАТ, нийгмийн даатгалын тайланг цаг хугацаанд нь гарган төсвийн зарцуулалтыг батлагдсан төлөвлөгөө, төсөв, санхүүгийн холбогдох дүрэм, журмын дагуу гүйцэтгэх.
- Үйл ажиллагааны ахиц, явцыг төсвийн ерөнхий хуваарилалт, зарцуулалттай харьцуулан хянах.
- Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, дүрэм, журам, Компакт гэрээний хэрэгжилтийг хангахад Санхүүгийн захиралд туслалцаа үзүүлэх.
- Төсөв, өдөр тутмын гүйлгээнд хяналт тавьж, илүү болон дутуу зарцуулалттай холбоотой асуудлуудыг урьдчилан харж, хэрхэн засч залруулах саналаа удирдлагад тухай бүр хүргэх.
- Гүйлгээний баримт бичгийн бүрдлийг хянаж, үнэн зөв, бүрэн байдлыг хангах.
Шалгуур үзүүлэлт
Боловсрол:
- Санхүү, нягтлан бодох, бизнесийн удирдлагын чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй. Мэргэшсэн нягтлан бодогч болон түүнтэй адилтгах бусад зэрэгтэй бол давуу тал болно.
Ажлын туршлага:
- Санхүүгийн удирдлагын чиглэлээр дор хаяж 5 жил ажилласан. Төрийн болон олон улсын хөгжлийн байгууллагад ажиллаж байсан, эсхүл тэдгээртэй хамтран ажиллаж байсан бол давуу тал болно.
- Тоо мэдээлэлд дүн шинжилгээ хийх чадвартай.
Хэлний мэдлэг:
- Монгол, англи хэлний бичгийн болон ярианы өндөр чадвартай (англи хэлний ILR Level 3 буюу түүнээс дээш чадвартай) байх.
АЖЛЫН БАЙРАНД ХАМААРАХ ҮНДСЭН УР ЧАДВАР:
- Зохион байгуулалт сайтай, үр дүнг чухалчилсан хандлагатай бөгөөд Компакт гэрээний стратеги, зорилтуудыг ажлын тодорхой төлөвлөгөө болгон буулгах.
- Нэгдмэл зорилгын төлөө багаар хамтран ажиллаж, холбогдох талуудтай итгэлтэй, түншийн харилцаа тогтоох.
- Болзошгүй сорилтуудыг урьдчилан харж, оновчтой шийдэл санал болгох.
- Хэлэлцээ хийх өндөр ур чадвартай.
- Microsoft Office болон мэргэжлийн аливаа програм хангамжийг сайтар эзэмшсэн.
- Цаг үеийн асуудлуудыг шуурхай ойлгож, мэдээлэлд суурилсан шийдвэр гаргах.
- Ачаалал даах, ажлаа үр дүнтэйгээр зохион байгуулж, төлөвлөх чадвартай.
- Өөрийн болон бусдын ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай мэдээлэл, тоо баримтыг боловсруулан дүн шинжилгээ хийж, шийдвэр гаргах.
ХОЛБОГДОХ ХАЯГ:
Англи хэл дээрх намтар (Curriculum Vitae), ажил горилох тухай захидал (“Cover Letter”), дипломын хуулбар болон шаардлагатай гэж үзсэн бусад материалыг hr@mca-mongolia.gov.mn э-шуудангаар ирүүлнэ. (АЖЛЫН БАЙРНЫ НЭРИЙГ ТОДОТГОНО).
Зөвхөн эхний шатны шалгаруулалтад тэнцсэн хүмүүстэй холбогдоно.
Сонгон шалгаруулалтын талаарх мэдээллийг ажлын цагаар 7711-1710 утсаар авна уу.
Сонгон шалгаруулалтын аливаа (өргөдөл гаргах, ярилцлагад орох, тайлан боловсруулах, сургалтад хамрагдах зэрэг) шатанд Монголын МСС болон түүний аливаа төлөөлөлд хураамж, төлбөр төлөхгүй болно.
Холбоотой мэдээ