Өмнөд Солонгосын алдарт дуучид Монголд тоглолтоо хийнэ

Өмнөд Солонгосын алдарт дуучид Монголд тоглолтоо хийнэ

Өмнөд Солонгосын алдарт дуучид Монголд тоглолтоо хийнэ
Өмнөд Солонгос улсын алдартай дуучид Монголд тоглолтоо хийх гэнэ. Тодруулбал, алдартай дуучид болох MC Sniper, Bloo, Kim hyun joong /F4/ нар Монголд ирж, гэгээн хайрын өдрийг тохиолдуулан хамтарсан тоглолтоо хийх гэж байна. Тэдний тоглолт ердөө ганцхан удаа буюу 2024 оны хоёрдугаар сарын 17-нд "Буянт-Ухаа" цогцолборт болно.
Монголчууд алдарт дуучин, жүжигчин Kim Hyun Joong-ийг "F4″ уран сайхны киноны дүрээр нь сайн мэднэ. Тэрбээр 2005 оноос уран бүтээлийн гараагаа эхлүүлж, "Your Story", "Break Down", "Because I’m stupid" зэрэг дуугаараа алдаршсан юм.
Тоглолтод уран бүтээлч Чойжоо болон "Vandebo", "Gangbay" зэрэг хамтлаг, дуучид оролцох бөгөөд энэ жилийн гэгээн хайрын баярын хамгийн том фестиваль гэдгээрээ онцлог.
Энэ тоглолт нь Монгол, Өмнөд Солонгосын соёлын харилцааны хүрээнд зохион байгуулж байгаа бөгөөд цаашид жил бүр Солонгосын алдарт дуучид, хамтлаг Монгол Улсад тоглолтоо хийхээр төлөвлөж байгаа аж.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
7
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-01-17 66.181.181.215

er em n ul medegdeh g*** yumnuud zailaa

Avatar

Нэргүй 2024-01-17 88.230.60.175

Монголын хамтлаг, дуучид нэр, хаягаа монголоороо өгөх хэрэгтэй дээ. Хэлээ ч мэдэхгүй, гадныхныг дуурайдаг нь мэдлэг боловсролгүйн тод жишээ шүү!

Avatar

zochin 2024-01-17 103.212.117.251

Солонгостоо нэр хүнд нь унаж, явцгүй болсон хэд л монголд ирэх юм байна даа

Avatar

Зочин 2024-01-17 202.21.120.187

Одоо тэгээд ухамсартай л байцгаагаарай даа. Аймар дүф царайлаад зомбирч байсанаа Монголын хэд нь гарч ирэхээр илт орилж дэмжээд л жалга зан гаргаад байв. Хүний хүүхдүүд ичэээгээд монголд дахиж тоглохооргүй болгочихвоо.

Avatar

Нэргүй 2024-01-17 59.153.112.28

Соёлын гэж байгаад бидний мөнгөөр л биш байгаасай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж