“Эрдэнэс Монгол”, “Кум Яанг” хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

“Эрдэнэс Монгол”, “Кум Яанг” хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

“Эрдэнэс Монгол”, “Кум Яанг” хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн 2023 оны 02 дугаар сард БНСУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Бүгд Найрамдах Солонгос Улсын Худалдаа, аж үйлдвэр, эрчим хүчний яам хооронд Ховор металл нийлүүлэх сүлжээнд хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичгийг байгуулж, Монгол Улсад хоёр улсын хамтарсан Газрын ховор элементийн судалгааны төвийг байгуулсан.

Дээрх хамтын ажиллагааны хүрээнд “Эрдэнэс Монгол” ХХК болон “Кум Яанг” ХХК нь хоёр улсын хооронд уул уурхайн салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх, чухал ашигт малтмалын чиглэлээр хамтран хэрэгжүүлэх боломжтой төсөл, хөтөлбөрүүдийг тодорхойлох, цаашдын Хамтран ажиллах гэрээний нөхцөл суурийг бүрдүүлэх зорилгоор уг Харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.

Энэ үеэр Эрдэнэс Монгол нэгдэлийн гүйцэтгэх захирал С.Наранцогт хэлэхдээ, Үндэсний геологийн төв дээр газрын ховор элемэнтийн судалгааны төв байгуулагдсан. Үүнтэй холбоотойгоор БНСУ-ын Засгийн газрын шугамаар Монгол Улстай газрын ховор элемэнтийн чиглэлээр хамтарч ажиллах, хөрөнгө оруулах компаниудын эхнээсээ орж ирж байна. Газрын ховор элемэнтийн геологийн судалгаа хийх, боловсруулах, баяжуулах чиглэлээр БНСУ-даа энэ чиглэлээр тэргүүлэгч компанитай хамтран ажиллах ерөнхий санамж бичиг зурлаа. Улс орнууд үндэсний аюулгүй байдал, геологийн нөөц боломж, хөгжлийн бодлогодоо тулгуурлан чухал ашигт малтмалыг өөрийнхөөрөө тодорхойлдог. Эрдэнэс Монгол нэгдэл нь зах зээлийн чиг хандлага, нөөц нэмэгдүүлэх боломж, аж үйлдвэржилтийн сэргэлтийн бодлогод тулгуурлан чухал ашигт малтмалыг Неодиум (Nd), Диспрозиум (Dy), Лити (Li), Никель (Ni), Зэс (Cu), Жонш (CaF2), Вольфрам (W), Төмөр (Fe) гэж тодорхойлсон.   Эрднэс Монгол нэгдлийн хувьд зэс, нүүрс, жонш, алт, мөнгөний экспорт, боловёруулалтыг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч ажиллаж байна гэв.

БНСУ-ын “Кум Яанг” группын захирал K J.Ryu хэлэхдээ, БНСУ-ын Пусан хотын “Кум Яанг” ХХК нь 1955 онд үүсгэн байгуулагдсан ба дэлхийн 78 орны 2000 худалдааны сүлжээнд суурилсан шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээг үзүүлдэг үйлдвэрлэгч компани юм. Өнгөрөгч 2022 онд манай компанийн борлуулалтын орлого 165 сая ам.доллар, нийт ашиг 42 сая ам.долларт хүрсэн үзүүлэлттэй байна. “Кум Яанг” ХХК нь цахилгаан тээврийн хэрэгсэл (BEV/HEV), устөрөгч ашигладаг тээврийн хэрэгсэл, устөрөгчийн хөлөг онгоц, дрон цэнэглэхэд ашигладаг хоёрдогч батарей зэргийг үйлдвэрлэдэг ба байгальд ээлтэй химийн иж бүрэн материалын дэлхийн томоохон үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгч юм. Монгол Улсын Засгийн газар, Эрдэнэс Монгол нэгдэлтэй хамтарч ажиллах санамж бичигт гарын үсэг зурсандаа баяртай байна. Цаашдын хамтын ажиллагаа улам өргөжинө гэдэгт итгэлтэй байна гэв.

Энэхүү санамж бичгийн хүрээнд талууд чухал ашигт малтмалын хамтарсан судалгаа хийх, хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх чиглэлээр сургалт, семинар зохион байгуулах болон хамтарсан төсөл хэрэгжүүлэх зэргээр хамтран ажиллах юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-01-17 59.153.112.28

Ховор элементээр тэр талын туршлагатай улстай хамтрах хэрэгтэй. Со хэрэггүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж