“Олборлолтоос үр өгөөжийг нь хүртэх хүртэл”

Хуучирсан мэдээ: 2010.03.18-нд нийтлэгдсэн

“Олборлолтоос үр өгөөжийг нь хүртэх хүртэл”

 Та болон таны гэр бүлд уул уурхайн салбар хэрхэн нөлөөлөх талаар та сонирхож байна уу ?

 Монголын уул уурхайн салбараас олох орлогыг хэрхэн удирдан зохицуулж хөрөнгө оруулалт хийх талаар та сонирхож байна уу?

 УИХ-аас баталсан Хүний хөгжлийн сангийн тухай шинэ хуулийн талаар та мэдэх үү?

 Бид бүгд баялгийн хараалын талаар сонссон. Энэ хараалаас зайлсхийхийн тулд Монгол улс яах ёстой вэ?

“ОЛБОРЛОЛТООС ҮР ӨГӨӨЖИЙГ НЬ ХҮРТЭХ ХҮРТЭЛ”

сэдвээр бодлого боловсруулагчидтай
хийх Нээлттэй хэлэлцүүлгийг Пүрэв гарагт 19.00-20:00 цагт МҮОНТВ- ээр
дамжуулах тул та үзэж сонирхоно уу.

Нэвтрүүлэгт оролцох оролцогчид:

 Д.Зоригт, ЭБЭХ-ний сайд

 Д.Энхбат, УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө, аж ахуйн байнгын хорооны гишүүн

 С.Оюун, УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүн

УИХ-ын гишүүд болон сайд нарт
сонирхсон асуултаа тавих боломжийг танд олгож байна. Та асуултаа утсаар
эсвэл мессежээр илгээх боломжтой бөгөөд хариуг шууд нэвтрүүлгээр
дамжуулан өгөх болно.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж