УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд нарыг шүүх хурал маргааш /2024.01.18/ Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно.
Тэднийг эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашигласан үндэслэлээр буруутган, яллагдагчаар татан Авлигатай тэмцэх газарт шалгаж байсан юм. Улмаар хэрэг нь прокурор руу шилжиж, шүүхэд шилжсэнээр ийн шүүх болж буй. Тус хурал өнгөрсөн арванхоёрдугаар сарын 27-нд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, хойшилсон.
УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, ЕТГ-ын дарга асан З.Энхболд нарт холбогдох хэргийн шүүх хурал СБД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхлэхэд гэрчүүд ирээгүй шалтгаанаар шүүх хурал 2024 оны нэгдүгээр сарын 18 хүртэл хойшилсон юм. Хурлын дараа УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан байр сууриа илэрхийлсэн. Тэрбээр, надад үүсгэсэн хэргийг хүлээн зөвшөөрөхгүй. Би нүүрсний хулгайч биш. 22.1 дэх заалтаар хэрэг үүсгэж буй нь ямар ч үндэслэлгүй. Өөр тайлбар алга гэсэн юм.
Харин ЕТГ-ын дарга асан З.Энхболд:
-Жилийн өмнө эхэлсэн нүүрсний хулгай гэдэг зүйлтэй намайг холбох гэж их үзэж байна. Энэ удаагийн шүүх хурал үүнтэй ямар ч холбоогүй. Би яаж байгаад Б.Энх-Амгалан сайдтай холбогдсон гэдгээ мэдэхгүй байна. Шүүх хурлаас мэдээлэл авлаа. Монгол Улсад Тавантолгойн ашиг үлдэх ёстой гэдэг УИХ-ын 2017 оны тогтоол бий. Гэтэл өнөөдөр шүүхийн тогтоол тэс өөр зүгт чиглэж. Улс төрийн бүлэглэл хоорондоо зөрчилдөж байна.
2 луйварчин 2024-01-17 66.181.183.167
энх-амгалан гэж гуйлагчин улстөрд орж хууль бусаар хөрөнгөжсөн авлигачин
Монгол хүү 2024-01-17 64.119.29.63
ГХО -ХУУЛИЙГ З.ЭНХБОЛД 2013 ОНД БАТЛУУЛЖ ГАДААДЫНХАН БОЛОН ХАРИЙНХАНД 100ЖИЛЭЭР МОНГОЛ НУТАГ, ГАЗРЫГ ЭЗЭМШҮҮЛЭН АШИГЛУУЛАХ, ХАРИН ЖИНХЭНЭ МОНГОЛ ХҮНД МОНГОЛЫН ГАЗАР НУТГИЙГ 15 ЖИЛЭЭС ИЛҮҮГҮЙ ЖИЛЭЭР ЭЗЭМШҮҮЛЖ ЭХ МОНГОЛ НУТАГТАА монгол хүн ГАДААДЫНХАНААС дор эрх эдэлдэг болсоноос ХАРИЙНХАН МОНГОЛД ДАВУУ ЭРХ ЭДЭЛДЭГ БОЛСОН ГЭЭД БАЙХ ЮМ ҮНЭН ЮМ УУ?
Нэргүй 2024-01-17 124.158.69.166
Бид хоёр хоёулаа нийлж хулгай хийсэн нь үнэн. Гэхдээ бүх том хулгайчдаа шүүж ял өгөх юм бол бид хоёр ч ялгаагүй хулгайгаа хүлээнэ гэнэ. Хуульчид энэ хоёрын хулгайг ингэж тайлбарлаж байна. Одооноос хулгайг зогсоох болсон шүү, МАНАНчуудаа.
харахаас уур хүрмээр 2024-01-17 192.82.92.204
Энэ шуналын тулам, гөлийсөн шааруудад хариуцлага хурдан хүлээлгэж далд оруул, хойч үеийн боломжоос дандаа хулгай хийж байдаг заягүй муу хулгайчууд "Улс төрийн бүлэглэл хоорондоо зөрчилдөж байна" ч гэх шиг, гөлийсөн бэлтрэг царайтай хулгайч ард түмний, Монгол Улсын өмчийг өмч хувьчлал нэрээр үнэгүйдүүлж үрэн таран хийсэн нүгэлтэй шаар. "Монгол Улсад Тавантолгойн ашиг үлдэх ёстой гэдэг УИХ-ын 2017 оны тогтоол бий" ч гэх шиг ард түмэнд ямар ашиг байгаам өөрөө хулгай хийж баяжсан юм байлааш дээ,
Нэргүй 2024-01-17 103.212.116.171
Наадах чинь чонын бэлтрэг шүү намынхан аа их дарласан одоо дарж ав
Нэргүй 2024-01-17 66.181.188.13
Бэлтрэгийг бол шууд бууд, Путлерийн хумсны хир буртаг!!!