УИХ-ын гишүүд намрын чуулган хаалтаа хийсэн даруйд хэдэн шагнал өвөртөлж аваад тойрогтоо тараахын хүслэн байгаа нь дамжиггүй. Сонгуулийн жил учраас бараг дов жалга болгоноос аварга малчин, саальчин төрүүлэхийг зорих нь ойлгомжтой. Хөдөө орон нутгийн гол сонгогчид болох малчдад цол, тэмдэг, цом гардуулахаас өөр нүдээ олсон шоу өөр хаана байх билээ. Хэдийгээр жил бүрийн Цагаан сарын баярын өмнө аварга малчин, саальчин, тариаланчдыг тодруулдаг уламжлалтай ч сонгуулийн жил энэ нь хавтгайрдаг бичигдээгүй хуультай.
Тэгвэл Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам (ХХААХҮЯ) үүний бэлтгэл ажил болгож, энэ жил аварга малчин, саальчин, фермер, тариаланчдад олгох цом, хувин, домбо, мөнгөн аяга, үнэмлэх, өргөмжлөл зэргийг худалдан авах тендер зарлажээ. Энэхүү бэлэг сэлтний нийт санхүүжилтийн дүн 411 сая төгрөг болж нэмэгдсэн байна. Нийт 411 сая төгрөг зургаан тендерт хуваагдаж байгаа. Хамгийн өндөр дүн буюу улсын аварга, хошой аварга малчинд олгох дурсгалын цом худалдан авахад зориулж 183.6 сая төгрөгийн тендер зарласан байна.
Удаах нь улсын аварга тариаланч хамт олон, улсын аварга тариаланчийн шагналд олгох алтадсан тариан түрүү бүхий шармал хээтэй мөнгөн аяганы тендер. Нийт дүн нь 60.5 сая төгрөг.
Улсын аварга тариаланчийн шагналд олгох цом худалдан авах тендер. Сахүүжилт нь 50 сая төгрөг.
Улсын аварга малчин, улсын хошой аварга малчин, улсын аварга фермер, саальчинд олгох хувин худалдан авах тендер. Санхүүжилт нь 50.4 сая төгрөг.
Улсын аварга малчин, улсын хошой аварга малчин, фермер, саальчинд олгох өргөмжлөл, цолны үнэмлэх худалдан авах тендер. Үнийн дүн нь 33.6 сая төгрөг.
Тариан түрүү, таван хошуу мал бүхий шармал хээтэй домбо худалдан авах тендер. Санхүүжилт нь 33 сая төгрөг.
Эргэн сануулахад, өнгөрсөн 2023 онд ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулууны зөвлөх хууль, журам зөрчин нэр бүхий иргэдийг улсын аварга малчнаар тодруулсан гэх асуудал дэгдэж, тэгсхийгээд намжсан байдаг.
Нэргүй 2024-01-17 66.181.176.91
Мал нь хувийн өмч болчихоод байхад соц үе шигээ төр нь халамжлаад байдгаа хэзээ болих юм бэ??!!
Зочин 2024-01-17 66.181.178.75
Мал нь хувийн өмч. Тэрийгээ яах нь тэдний л ажил. Одоо энэ тэнэсэн тэнэглэлээ болио. Хэнд ч хэрэггүй ажил
Нэргүй 2024-01-17 66.181.184.64
нам нь малчинтайгаа тооноороо газар ш**
өөж 2024-01-17 124.158.107.35
соц нийгмээс салахгүйн энэ балай шаарнуудаас яаж сална даа
зочин 2024-01-17 202.55.188.123
Алтан хувин юмуу
МАЛЧДАА МУУЛААД ЯАХАВ 2024-01-17 103.111.68.3
МОНГОЛ ОРНЫГ ЭЗЭНТЭЙ БАЙЛГАЖ БАЙГАА ХҮМҮҮС БОЛ МАЛЧИД ШҮҮ. ЭНД ДАНДАА ХОТОД СУУДАГ ХӨДӨӨ ГЭДГИЙГ МЭДЭХГҮЙ ЗА МЭДЛЭЭ ГЭХЭД ЗУН Л НЭГ ХӨДӨӨ ЯВЖ ҮЗСЭН ГАРУУД ЮМ БИЧСЭН БАЙГАА ДАА. ЭНЭ ХЭДЭН МАЛЧИД ЧИНЬ МОНГОЛ ОРНЫ ЗАХ ХЯЗГААРТ АМЬДАРЧ ЭХ ОРНОО МАНАЖ БАЙГАА ХҮМҮҮС ШҮҮ. ТЭДНИЙГ МУУЛААД ЯАХАВ ТЭДНИЙ БУЯНААР ХОТЫНХОН ИДЭХ МАХТАЙ ААРУУЛ ӨРӨМТЭЙ БАЙГАА ШҮҮ ХАРИН ЗАВСРЫН НАЙМААЧИД ТЭДНИЙ МАХ СҮҮ ЦАГААН ИДЭЭГ АЖИЛ ХИЙХГҮЙ МӨРТЛӨӨ НУГАЛЖ ЗАРААД Л СУУДАГ УЛСУУД ШҮҮ
чоогоо 2024-01-17 66.181.160.104
Нэг л их малчдыг шагнасан гялгар төмөр эрээн цааснуудад татвар төлөгчдийн мөнгийг үрээд. Монгол орныг цөлжүүлж цөлмөж монголчуудыг идэж эхэлсэн баахан хоосон тоо болсон мал. малчид нь ч малаасаа ялгарахгүй болчихсон
Зочин 2024-01-17 124.158.64.59
Ийм хэрэггүй зүйлд мөнгө зарах нь хэнд хэрэгтэй вэ? Үнээгээ ч саахгүй, мах нь эдийн засгийн эргэлтэд орохгүй бол 70.0 сая мал бэлчээр талхлаад л дуусна шүү дээ. Одоо аварга малчин энэ тэрийг зогсоох хэрэгтэй‼️
ЗОЧИН 2024-01-17 122.201.23.84
Энэ аварга малчин нтр гээд чанаргүй мал өсгөөд байгаа асуудлаа больмоор юм аа бодолгоор,,,, Газар цөлжүүлээд, тэгснээ тэр бум мод гэж үү, Тэрний оронд,,, фермер, тариаланчдад сайн дэмжлэг өгөх хэрэгтэй, Энэ нь эдийн засагт ч хамаатай
Нэргүй 2024-01-17 202.21.114.170
Энэ балай шагналыг нь авилга авч өгдөг, зуучилдаг нөхдүүд зөндөө гэж байгаамдаа ккк. Энэ нээрээ бүтэхгүй ялзарсан яам нэг байнааа
Нэргүй 2024-01-17 59.153.112.28
Бас профессор, дэд профессор малчин гэж бн уу.
Нэргүй 2024-01-17 59.153.112.28
Аврага, мянгат, төлийн, гавъяат гээд түмэн шагналтай оркууд даа. саналыг нь авах гэж хариулдаг.
Нэргүй 2024-01-17 202.55.188.101
малчидын сонгуулын эрхийг хасах хэрэгтэй болорчулуун мэт хорт мөөгнүүд сонгогдоод ирэхээр хүнсний үнэ өсгөж хомсдол үүсэх нь гарцаагүй
ажиглагч 2024-01-17 66.181.178.179
наад аварга малчинд олгодог зүйлийнхээ соёмбын байршлыг эгшилж 2 талаас нь хэм иэнцүү зайтай болгож тэгшлээчээ. Соёмбо нь хазгай байршилтай болсон байна шүүдээ чааваас
зочид 2024-01-17 66.181.178.179
Энэ цомынхоо соёмбыг хазгай байршилтай хийжээ. 2 талаасаа хэм тэнцүү биш байршилтай хазгай ийм юм төр хийх гэж дээ чааваас.Хуучныхытай харьцуулахад жулдар л юм байх юмдаа нэг л нүнжиггүй юм
Нар 2024-01-17 202.179.15.130
МАЛЧИН АЙЛ МИНИМАЛ ХЭВ МАЯГААР АМЬДАРДАГ ТИЙМЭЭС ШАГНАЛЫНХАА ТОМ ЖИЖГИЙГ ЖААХАН БОДОЛЦООРОЙ.
Нэргүй 2024-01-17 202.72.245.121
Хятадаас л авчирдаг байх даа
зочин 2024-01-17 192.82.64.167
Үүний утга мөн чанарыг бодож болзол шалгуураа эргэж хараасай даа.. УИХ-ын гишүүд тойргоосоо баахан малчдыг лоббиддог байж болохгүй байх. Утга мөн чанар нь их өөр байсан юм билээ