VS: 500 мянган төгрөгийн ногдол ашиг олгоно, олгохгүй

VS: 500 мянган төгрөгийн ногдол ашиг олгоно, олгохгүй

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцаа эзэмшиж буй иргэдэд хэдэн төгрөгийн ногдол ашиг олгох вэ гэдэг нь олны анхаарал татсан асуудал болж хувираад байна.  Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын зүгээс “1072 ширхэг хувьцаа эзэмшиж байгаа иргэнд 580 мянган төгрөгийн ногдол ашиг олгох боломжтой” гэдэг тооцооллыг хэлж буй бол “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт “200 мянган төгрөгийн ногдол ашиг олгох боломжтой” гэж мэдэгдсэн.

Иймд энэ долоо хоногийн VS буландаа УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат нарын байр суурийг онцоллоо.


 

Д.ТОГТОХСҮРЭН:
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга

-УИХ удахгүй дахин ярих болов уу. Баялгийн сангийн тухай хуулиа эхэлж батлах ёстой. “Эрдэнэс Тавантолгой” ХК өнгөрсөн жил ашигтай ажилласан. Тийм учраас ногдол ашгийг болж өгвөл цагаан сараас өмнө өгье гэдэг чиглэлтэй байгаа юм.  Гэхдээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2023 оны эцсийн баланс гараагүй байна. Ойрхон ногдол ашгийн талаар зарлана.

1072 ширхэг хувьцаа эзэмшиж байгаа нэг иргэнд дунджаар 450,000-500,000 орчим төгрөгийг олгоё гэдэг ерөнхий чиглэл явж байгаа юм билээ.

Энэ талаар Засгийн газар дээр яригдсан. УИХ-аар хэлэлцэж байгаа тогтоол батлагдчихвал Засгийн газар дахин авч үзээд “Эрдэнэс Тавантолгой” ХК Төлөөлөн удирдах зөвлөлөө хуралдуулаад энэ асуудлыг шийдэх байх.

Одоогоор бол “Эрдэнэс Тавантолгой” ХК нодол ашгийн талаар зарлаагүй байна. Тус компанийн орлого 2023 онд нэлээн өссөн гэж сонссон. Өнгөрсөн онд улсын төсвийн орлого 3,5 их наяд төгрөгөөр нэмэгдсэн. Тийм учраас 2023 оны төсөвт тодотгол хийгээд 1,9 их наяд төгрөгийг цалин, тэтгэврийг нэмэхэд зарцуулсан. Үлдэж байгаа 1,6 их наяд төгрөгөөр төсвийн алдагдлаа нөхсөн.  Олсон орлогоороо төсвийн алдагдлаа нөхсөн учраас оны төгсгөлд гаднаас зээл аваагүй.

Ж.ГАНБАТ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Бүрэн эрхт төлөөлөгч

-Одоогоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцаа эзэмшигчдэд 2022 оны ногдол ашгийг өгөх асуудал яригдаж байна. ТУЗ-д танилцуулаад хувьцаа эзэмшигчийн хурлаараа шийднэ. 2023 оны ногдол ашгийн тухайд ирэх хоёрдугаар сарын 10-нд санхүүгийн тайлан гараад, түүний дараа аудит орно. Тэгэхээр 2023 оны ногдол ашиг олгох асуудал ирэх дөрөвдүгээр сараас яригдана гэсэн үг.

Одоо бид 2022 оны ногдол ашгийг иргэдэд олгуулах асуудлыг шийдвэрлэх талд нь байна. УИХ-аар хэлэлцэж байгаа тогтоол батлагдахаар 2022 оны ногдол ашгийг 2,5 сая иргэнд өгөх юм уу, 3,7 сая иргэддээ өгөх юм уу.гэдэг асуудал яригдана.

2022 оны хувьд авч үзвэл “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцаа эзэмшигч нэг иргэнд 120 иод мянган төгрөгийн ногдол ашиг ногдохоор байгаа.

УИХ -ын шийдвэр гарвал сар шинээс өмнө амжуулна.

Одоо “Эрдэнэс Тавантолгой” ХК 2 их наяд гаруй төгрөгийн өртэй. Нэн яаралтай өрийг бууруулах шаардлага байгаа. Нөгөө талдаа баяжуулах үйлдвэрийг ирэх тавдугаар сард багтаан ашиглалтад  оруулахаар шахаад ажиллаж байна. Баяжуулах үйлдвэрийг ашиглалтад оруулбал одоогийн зарж байгаа үнэ дээр нэмээд 50-60 ам.доллар хамгийн багадаа олох боломжтой. Баяжуулах үйлдвэр ашиглалтад орсноор нүүрсээ угаагаад гаргах юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-01-17 103.170.17.114

ийм балай юм ярихаасаа одоо ичдэггүй юм байх даа

Avatar

Нэргүй 2024-01-17 103.212.118.221

Энэ мөнгийг нь авбал сонгуулийн дараа авснаасаа илүү үнийн өсөлтөнд та бид илүү сөхөрнө. Харин нүүрсний хулгайчдаа эхний ээлжинд Өнөрөө шиг л барьж хориод шүүхийг шаардах нь ард түмэнд алсдаа илүү хэрэгтэй. Таван цааснаас болж сайхан ирээдүйгээ булаалгах үгүйгээ одоо л бид шийдэх хэрэгтэй цаг нь болоод бн.

Avatar

ард түмэн 2024-01-17 202.21.125.66

НҮҮРСЧИД НЬ ИДЭЭГҮЙ ХУЛГАЙЛААГҮЙ БОЛ ХУВЬ ХИШИГ ӨГӨХ БАЙСАН БАЙХ.ТИЙМЭЭС ХУЛГАЙЧДЫН ХӨРӨНГИЙГ ХУРААЖ МӨНГӨ БОЛГООД АРД ТҮМЭНД ТАРАА. БИДНИЙ АВАХ ХУВЬ ХИШГИЙГ УЛСЫН ХЭДЭН ХУЛГАЙЧ БОЛОМЖГҮЙ БОЛТОЛ ИДСЭН БАЙНА ЛЭЭ.ХУУЛИЙН ХЭДЭН ЦАГДААНЦАР ШҮҮХЦЭНЦЭР ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙХЭН, АТГ-Н НӨХДҮҮД, ПРОКУРОРЫХОН АЖЛАА ХИЙ… ХҮНЭЭС ГАР ХАРАЛГҮЙ ШУДРАГА ШИЙДЭЖ АЖИЛЛАВАЛ БИД ХИШИГ ХУВИА АВЬЯ ААА….ГААЛИЙХАН ГЭЖ ЗАВААН НӨХӨД БАС БАЙНА ЦААНА ЧИНЬ ТЭД АЖЛАА ХИЙДЭГГҮЙ ……..СОНСГОЛ БҮХНИЙГ ХЭН ХЭН БЭ ГЭДЭГ ХАРУУЛАВ

Avatar

Төртэй ард түмэн байх юмсан 2024-01-17 59.153.85.132

Сонгуулийн өмнө гөлөг хооллох гэнэ… хэрэггүй дээ, одоо бүгд ялгаж салгаж ойлгодог болсон

Avatar

Нэргүй 2024-01-17 139.5.217.199

Songuulitai jil bolgon mongo taraasaar btal yavj ogloo shd naad or shir ni. Odoo battai ashigtai bolgood tegeed yag songodog companii zasaglalaar ni noogdol ashig taraaj yabmaar bna, ingeed jaahan gaigui bolonguut ni mongo taraana chihshig

Avatar

Зочин 2024-01-17 66.181.176.50

иргэдэд өгөх ёстой мөнгийг нь өгөөд дандаа өөрснөө идэх гээд дайраад яахаа дээ ард түмнээ бодооч

Avatar

Зочин 2024-01-17 124.158.64.59

Хэдэн төгрөг тараагаад ямар асуудал шийдэх вэ? Үүний оронд дулааны цахилгаан станц барих юм уу? Дэд бүтцийн тодорхой асуудал шийдвэл ард иргэд ажилтай болж тогтвортой орлоготой болно‼️ Улс төрчид тодорхой бодлогын шийдэл санал болгохын оронд өөрсдөөс нь нэг ч төгрөг гарахгүй, тодорхой асуудал шийдэхгүй, нэг удаагийн зөвхөн улс орноо дампууруулж дефолт зарлахдаа тулаад байсан эдийн засгийг бүрмөсөн сөхрүүлэх санал гаргахыг хуулиар хоригломоор байна‼️ Манайхаас өөр улс оронд мөнгө тараадаггүй

Avatar

ХУУЛЬЧ 2024-01-17 202.9.46.55

ХАЙРТ НАМ,,,,ЗАСГИЙН МЭРГЭН УДРДЛАГА ЯРЬЖ МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРАЛААС ДЭЛХИЙГЭЭР ДҮҮРЭН БАЙДАГ ХУВЬЦААТ КОМПАНИЙН УЛАМЖЛАЖ ИРСЭН ДҮРЭМ ЖУРМЫГ ЗӨРЧИЖ,,,, ДОТООД ХЭРЭГТ ОРЖ УЛСЫН ХӨГЖЛИЙГ ЖАМ ЁСООР НЬ ЯВУУЛАХГҮЙ,,,,,,,ХУЛГАЙЧ бас ХАЛАМЖИЙН УЛС БОЛГОСНОО БҮҮ МАРТ,,,,.,,,1990 оноос ",АН- МАН",ын ЧАДАМЖГҮЙ,,, ,ЦААСАН ДЭЭР БОЛОВСРОЛТОЙ ПОП ,ДАРГА НАРЫГ ХИЙЖ БҮТЭЭСЭН ЗҮЙЛИЙГ ХАРЛАА ОДОО БОЛНО.,,,,"ЭРДЭНЭС ТАВАН ТОЛГОЙ ХК",,, ӨӨРӨӨ НОГДОЛ АШИГ ХЭРХЭХ ТУХАЙ ШИЙДЭГ.,,,,.,

Avatar

зочин 2024-01-17 202.126.89.116

Юуны өмнө баяжуулах үйлдвэрээ ашиглалтад оруул. Өрийг нь багасга. Иргэд 300 мян төгрөг авсан аваагүй ялгаагүй,яаж ийгээд амьдрана.Бидэнд нэмүү өртөг бүхий ашигтай бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрүүд хамгаас чухал байна. Байгалийн баялагаа түүхийгээр нь үнэгүй шахуу гадгаш зөөгөөд бид хэзээ ч сайхан амьдрахгүй. Үйлдвэрүүдийн ажлыг нурааж, үнэгүйдүүлж хувийн болгож идэх сонирхолтой мэрэгшсэн луйварчид манайд цөөнгүй бий.Тэднээс нийгмийн баялагаа ,төрийн өмчөө сайтар хамгаалах хэрэгтэй.

Avatar

зочин 2024-01-17 66.181.183.232

Их наядаар нь идэж байж ханаж цаддаггүй хүүрнүүд шүү

Avatar

зочин 2024-01-17 66.181.183.232

Иргэдэд олгох ёстой өчүүхэн жаахан мөнгийг бас идэх гээд чичрээд

Avatar

зочин 2024-01-17 66.181.183.232

Дарга нар хусцан

Avatar

Нэргүй 2024-01-17 66.181.188.13

Баттулга нүүрс угаагаад экспортлохыг зөвшөөрөх болуу ?!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж