УЦУОШГ: Ирэх амралтын өдрүүдэд сар шинийн буузаа хийгээрэй

УЦУОШГ: Ирэх амралтын өдрүүдэд сар шинийн буузаа хийгээрэй

УЦУОШГ: Ирэх амралтын өдрүүдэд сар шинийн буузаа хийгээрэй

Цаг уурч Алтанчимэг:

-Ойрын хоногуудад цаг агаар тогтуун байна. Малч­ид, иргэд, тээвэрчдийн анхааралд нэгдүгээр сарын 18-нд нутгийн баруун өмнөд хэсгээр, 19-нд нутгийн өмнөд хэсгээр, 20-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр ахиухан хэмжээний цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна. Салхи ихэнх хугацаанд говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -39…-44 градус, өдөртөө -26…-31 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -32…-37 градус, өдөртөө -18…-23 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -17…-22 градус, өдөртөө -9…-14 градус, бусад нутгаар шөнөдөө -25…-30 градус, өдөртөө -15…-20 градус хүйтэн байна. Иргэд энэ өдрүүдэд цагаан сарын буузаа хийж, бэлдэхийг зөвлөж байна. Учир нь нэгдүгээр сарын 2-ноос эргээд хүйтний эрч суларна гэв.

2024 оны нэгдүгээр сарын 16-ны 20 цагаас 17-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Баруун аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

Салхи: Ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр -31…-36 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Эг-Үүр, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -23…-28 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -10…-15 градус, бусад нутгаар -15…-20 градус хүйтэн, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -21…-26 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Байдраг, Эг, Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн голын хөндийгөөр -15…-20 градус, говийн бүс нутгийн хойд болон зүүн өмнөд хэсгээр -5…-10 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -5…0 градус, бусад нутгаар -10…-15 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -23…-25 градус, бусад хэсгээр -17…-19 градус, өдөртөө -12…-14 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө -25…-27 градус, өдөртөө -16…-18 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө -23…-25 градус, өдөртөө -12…-14 градус хүйтэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
39
ТэнэглэлТэнэглэл
18
ЗөвЗөв
6
ХөөрхөнХөөрхөн
6
ХарамсалтайХарамсалтай
4
БурууБуруу
3
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

З 2024-01-16 103.57.92.172

Арай буузаа гадаа хөлдөөдөг юм биш биз дээ. УАгаарын бөөн хор гуриланд нь шингээд ямар олиг бнаа.

Avatar

Хаха 2024-01-16 139.5.217.178

хэзээ хийхийг чи мэддэг юмуу

Avatar

Нэргүй 2024-01-16 59.153.114.139

дэлхийн цаг уур үнэхээр өөрчлөгдөж 1966 -1сарын 15 зөвлөлтийн тэргүүн ирэхэд ямар байсан гэж санаж байна одоо байгаа хүйтний градус юу ч биш олон хоногоор хүйтэрч гунын эвэр хугармаар гурван есийн хүйтэн гэдэг жинхэнэ мэдрүүлж байсан

Avatar

Зочин24.01.20 ны өдрөөс хүйтний эрч сулрах биз 2024-01-16 202.55.188.102

2024.01.20 оос хүйтний эрч суларна байх

Avatar

Baagii 2024-01-16 66.181.161.138

1 дүгээр сарын 2 өнгөрцөн ш дээ хэзээний мэдээ вэ ирээдүйгээс ирсэн мэдээг Цээсүрэн яаж мэдээд байнаа 😂

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж