Г.Занданшатар троллын эздийг зарлав  

Хуучирсан мэдээ: 2024.01.16-нд нийтлэгдсэн

Г.Занданшатар троллын эздийг зарлав  

Г.Занданшатар троллын эздийг зарлав  

УИХ хууль баталж, цуцлахад цахим орчин дахь тролл арми өндөр үүрэг гүйцэтгээд байна гэнэ шүү. Монголын хууль тогтоох дээд байгууллага троллын дайралтаас айгаад, ажлаа цалгардуулдаг юм байх. УИХ-ын дарга Г.Занданшатар Хөрөнгө оруулалтын хуулийн төсөлтэй холбогдуулан байр сууриа илэрхийлэхдээ,  “Женко” гэгддэг Ерөнхийлөгч асан Х,Баттулга, Ч.Хүрэлбаатар сайд ч нийгмийг талцуулахаа больсон нь дээр. Хэдэн троллуудаар гишүүдийг шантаажилж хууль батлуулна, зогсооно гэж одоо байхгүй шүү” хэмээн анхааруулав.

УИХ-ын дарга энэ үгээрээ тролл гэх үл үзэгдэгч нөхдийн шантааж, Монголын төрийн эрх барих дээд байгууллагын эрхэнд хүртэл халдах болсныг гэрчлэв. Энэ дашрамд, өнгөрсөн хугацаанд нийгмийн талцуулж, худал хуурмаг мэдээлэл түгээдэг тролл армийн эздийг зарлалаа.

Хэдхэн жилийн өмнө Улсын баатар Э.Бат-Үүл цахим орчинд нүүрээ нуун, хэн нэгнийг хүслийг гүйцэлдүүлж суудаг нөхдийг “лалар”-ууд гэж хараасан нь нэг хэсэг л шуугиан болж байлаа. Тэгвэл тэр “лалар”-уудын эзэд нь  Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулга, Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар нар гэдгийг УИХ-ын даргын индрээс зарлачихлаа. Үүнийг Цагдаагийн ерөнхий газрын кибер гэмт хэрэгтэй тэмцэх тасгийнхан анхааралдаа авна гэж найдъя.

Нөгөөтэйгүүр эзэд нь тодорхой троллын дайралтаас айгаад хууль батлах эрхээсээ татгалздаг УИХ-тай байна гэдэг гутамшиг юм даа.

Б.Шархүү 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ЗөвЗөв
12
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж