Танилц: Барилдах эрхээ хасуулаад буй бөхчүүд

Хуучирсан мэдээ: 2024.01.16-нд нийтлэгдсэн

Танилц: Барилдах эрхээ хасуулаад буй бөхчүүд

Танилц: Барилдах эрхээ хасуулаад буй бөхчүүд
Оюунболд

Монголын үндэсний бөхийн холбооны зүгээс ёс зүй ба допингийн зөрчил гаргаж, барилдах эрхээ хасуулсан бөхчүүдийг танилцуулжээ.


Ёс зүйн ба допингийн зөрчил гаргаж барилдах эрх нь түдгэлзээд байгаа бөхчүүд:

  • Сумын заан Г.Ганбат. Ёс зүйн зөрчил – 1 жил (давсан бөхөө санаатай өвдөглөсөн)
  • Улсын заан Б.Серик. Ёс зүйн зөрчил – 1 жил.
  • Аймгийн заан Т.Батсүрэн Ёс зүйн зөрчил – 1 жил. ( Барилдаж байгаа хоёр бөхийн ард санаатай дэгээ тавьсан)
  • Сумын заан Б.Мөнх-Эрдэнэ. Ёс зүйн давтан зөрчил – 2 жил. (Хоёр удаагийн барилдаанд өрсөлдөгч 2 бөхийн нүүр рүү шанаадсан)
  • Аймгийн начин М.Балжинням. Ёс зүйн зөрчил – 3 жил. (Өрсөлдөгч бөхөө унасаны дараа өшиглөсөн, тахим авахдаа цохисон)
  • Улсын харцага Ц.Мөнхбаяр. Допингийн төрлийн бодис илэрсэн – 4 жил, (МУ-ын Засгийн газрын баталсан Допингийн эсрэг үндэсний дүрэмд заасны дагуу)
  • Аймгийн арслан Б.Өсөхбаяр. Допингийн төрлийн бодис илэрсэн – 4 жил, (МУ-ын Засгийн газрын баталсан Допингийн эсрэг үндэсний дүрэмд заасны дагуу)
  • Улсын арслан Э.Оюунболд. Допингийн төрлийн бодис давтан илэрсэн – 8 жил, (МУ-ын Засгийн газрын баталсан Допингийн эсрэг үндэсний дүрэмд заасны дагуу)

Ёс зүйн зөрчил гаргаж жаяг дэгийн багийн гишүүнээр ажиллах эрх түдгэлзсэн бөх:

  • Аймгийн арслан Т.Сүрэнжав. Ёс зүйн зөрчил – 1,5 жил. (Хөлийн цэц, жаяг дэгийн багийн гишүүдтэй маргаж, зохисгүй үйлдэл гаргасан)

МҮБХ-ны Тэргүүлэгчид болон Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлөөс ёс зүйгүй үйлдлүүдэд хариуцлага тооцогдож барилдах эрх нь түдгэлзсэн ба хариуцлагын хугацаа дууссан бөхчүүд:

  • Аймгийн начин Д.Урианхай (өрсөлдөгч бөхөө барилдааны явцад цохисонд 6 сараар эрхийг түдгэлзүүлсэн. Дахин хэлэлцэж илт санаатай биш үйлдэл гэж үзэн 2 сар болгон бууруулсан)
  • Сумын заан М.Баасан ( өрсөлдөгч бөхөө цохисон)
  • Улсын харцага Ш.Уламбаяр ( барилдааныг зогсоосон үед учраа бөхийг араас нь өргөж нидэрч дарсан)
  • Аймгийн заан О.Баяржаргал (өрсөлдөгч бөхөө цохисон)о
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
43
ТэнэглэлТэнэглэл
19
ХахаХаха
9
ЗөвЗөв
9
БурууБуруу
8
ХөөрхөнХөөрхөн
7
ХарамсалтайХарамсалтай
6
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж