Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид горилогч

Хуучирсан мэдээ: 2024.01.16-нд нийтлэгдсэн

Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид горилогч

Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид горилогч

Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөн өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөөд буй. Харин түүний оронд хэнийг томилох, томилгооны сонсгол хийх ажлыг УИХ удахгүй хийхээр товлоод буй.

Тэгвэл МАН-ын эмэгтэйчүүдийн холбооны Удирдах зөвлөлд ажиллаж байсан,  “банкны” Д.Энхжаргал тус албан тушаалд очихоор Төрийн ордноор хаалга үүд сахиж яваа сурагтай. Тэрбээр 2016 онд Монголбанкны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан нэгэн. Мөн Азийн хөгжлийн банк, Дэлхийн банканд зөвлөхөөр, “Оюутолгой” компанийн Монголын талыг төлөөлсөн ТУЗ-ийн гишүүн, Монголбанкны Лондон дахь төлөөлөгчөөр тус тус ажиллаж байсан намтартай.

Д.Энхжаргал нь  УИХ-ын дарга Г.Занданшатарын их сургуулийн нэг анги гэдэг.

А.ШАРХҮҮ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
3
БурууБуруу
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж