Монгол түмний уламжлалт цагаан сарын шинийн 1-ний өдөр 2024 оны хоёрдугаар сарын 10-нд тохионо. Сар шинийн босгон дээр XVII жарны "Хилэнт эх" хэмээх модон луу жилийн өнгө ямар байх талаар монгол зурхайн “Түвдэнпэлжээлин” хийдийн Хамба лам Ж.Гончигсүрэнтэй ярилцлаа.
-Сайн байна уу, та сайхан өвөлжиж байна уу. Сар шинэ удахгүй болно. Цагаан сарыг яаж тооцож, зурхайд буулгадаг юм бэ?
-Хаврын улиралд гуравдугаар сараас эхэлдэг. Хуучин цагт өдөр хоногийг гараараа тоолж, боддог байсан бол орчин цагт компьютерээр тооцдог болсон. Би багшаараа үнсэн самбар дээр өдөр зурахыг заалгаж байсан хүн. Зурсны дараа шүүж, шалгана.
Миний багш 1960 оноос 1994 он хүртэл Гандантэгчинлэн хийдийн цагалбарыг төвд хэлээр зохиож, гаргадаг байсан.
Би 1985 онд Шашны дээд сургуулиа төгсөөд багшийгаа дагаж төвд хэлнээ цаглабар гаргаж, хамба ламдаа барьдаг байсан. Дараагаар нь 1994 оноос эхлэн бараг 38 жил цаг тооны бичгийг гаргаж байна. Харин сүсэгтэн олон зориулан криллээр хэвлэн гаргаад 22 жил болжээ.
-Битүүний өдөр тасарсан талаар тайлбарлаж өгөхгүй юу?
-Энэ жилийн цагаан сарын шинийн нэгэн 2024 оны хоёрдугаар сарын 10-нд тохионо. Битүүний өдөр тасарсан ч тэр өдрөө битүүлгээ хийж болно. Сүм хийдүүд битүүний өдрийн номоо хурна. Өдөр тасарсан гээд өөрчлөгдөх зүйл байхгүй. Зурхайн ухаанд өдөр давхцах, өдөр тасрах тохиолдол гардаг. Зурхайд өдөр тасарвал өмнөх өдрийг нь, өдөр давхцвал арын өдрийг ашиглана гэж тайлбарласан байдаг юм.
Энэ нь од эрхэсийн хөдөлгөөний үйлчлэл түргэн, удаан байдгаас шалтгаалдаг гэж ойлгоход болно.
Бид хоёрдугаар сарын 9-нд битүүлж, 10-нд шинийн нэгэндээ золгоно. Энд ямар нэгэн эргэлзээ байхгүй. Энэ жил Хятадын хуанлигаар цагаан сар нь нэг өдөр таарч байгаа учраас ямар нэгэн маргаан ч үүсэхгүй.
-"Хилэнт эх" модон луу жил гэхээр нэрнээсээ ширүүн жил шиг санагдлаа. Модон луу жилийн өнгө зурхайд хэрхэн буусан бол?
-Жаран жил өөр өөрийн гэсэн ёгт нэртэй байдаг. Энэ жил “Хилэнт эх” гэдэг модон луу жил гарч байна. Үхэр зурлагын байцыг харахад, энэ жил ерөнхийдөө сайхан жил гарахаар байна. Үхрийн ерөнхий төрх нь шар голдуу өнгөтэй буюу шороон махбодь илүү гэсэн санаа. Энэ жил нялхаст сайн, хөгшдөд ширүүн, залууст маш ширүүн байна. Тэгэхээр үр хүүхэдтэй болох, хурим найр хийхэд зохимжтой.
Цэцэг, жимс, үр тариа дэлгэрэх авч цагийн өвчин бага сага гарна. Ард иргэд засаг төрөө эсэргүүцэх нь их. Хүн ардад тэр дундаа эрчүүдэд тааруу, харин эмэгтэйчүүдэд ээлтэй сайн.
Мал аж ахуйд эерэг сайн. Үхрийн тоо олон тул газар шимтэй сайн. Харин хур бороо багатай, халуун зун болно. Ер нь ямар жил гарах нь Монголын бүх ард түмнээс л шалтгаална. Бид эв эетэй, уур уцааргүй, нэгдмэл байж чадвал ямар ч бэрхшээл саадыг давж гарна. Ер нь залуус уур омог, хилэнгээ дарж, тэвчээртэй байхыг анхааруулж байгаа. Бусдын тусгүйгээр нэг ч юм бүтэхгүй учраас бүгдээрээ нэгэн сэтгэлтэй зорьж, зүтгэвэл гай гамшиг тохиолдохгүй ээ.
-Жил орж буй хүмүүс юуг анхаарах вэ. Модон луу жилд ямар жилтэй хүмүүс онцгойлон засал хийлгэх вэ?
-Сүм хийдүүд нэгдүгээр сарын 15-наас эхлэн балин тахилаа хийгээд сахиусуудаа хураад эхэлдэг. Хуучны 25 буюу хоёрдугаар сарын 5-наас хойш засал номоо хийлгэж болно. Зарим хүн жилийнхээ заслыг угтаж хийдэг бол нөгөө хэсэг нь дагаж хийлгэдэг. Олон жилийн давтамжуудаа харах хэрэгтэй.
Зурхайн ёсонд мэнгэ голлох, суудал өнцөгдөх, наш дүрсэмдэх буюу гурван жил дараалж орж байгаа хүмүүс онцгойлон засал хийлгэдэг.
Жил орж байна гэдэг чинь 13, 25, 37, 49, 61 насанд засал хийлгэхээс гадна наш дүрсмийн засал ирж байгаа хүмүүс онцгойлон засал хийлгэх хэрэгтэй. Сүүлийн үед эрдэм боловсролтой залуус гарч ирж байна. Тэр лам хуврагуудаас тайлбарыг нь авч, заслаа хийлгэвэл сайхан болно. Ер нь байгаль дэлхийн од эрхэс хүмүүний амьдралд үргэлж нөлөөлж байдаг. Гэхдээ жилийн заслаа заавал хий гэсэн үг биш. Хүн өөрийн болон бусдын төлөө сүсгээрээ заслаа хийлгэвэл сайн. Мухар сүсгээрээ биш учир шалтгааны үүднээс засал номоо хийлгэвэл зохистой. Хүн бие, хэл, сэтгэлээрээ үйл хийдэг. Сайхан зүйл санаж явбал сэтгэлийн амар амгаланг эдэлнэ. Ярьж хэлж байгаагаа хянаж, бэлгэтэй үгээр хоорондоо ярилцах нь чухал.
-Шинийн нэгний өглөө эртлэн өөрийн сайн зүг рүү мөрөө гаргадаг уламжлалтай. Мөр гаргах ёсны утга учрын талаар тайлбарлаж өгөөч?
-Хуучин цагт цагаан сарын баяраар малчид гэр орноо, хотоо сайхан цэвэрлэчихээд, морьдоо эмээллэнэ. Мориныхоо уяан дээрээс өрхийн тэргүүн эхэлж, мөрөө гаргаад бусад гишүүд нь араас нь мөр гаргадаг уламжлалтай байсан. Зарим нь овоон дээр гарч идээ шүүсээ өргөж, даатгадаг уламжлалтай. Үүний дараагаар мөрөө гаргачихаад, золгуутаа хийдэг.
Хотод суурин газарт тодорхой цэг аваад, хийморийнхоо зүг рүү гарч, буян хишгийнхээ зүгээс ирвэл тэр засал болно.
Бурхны номонд заавал мөрөө гарга гэсэн зүйл байхгүй. Ер нь зүгийн хорлол их бий. Энийг цайруулахын тухайд дөрвөн муу, дөрвөн сайн зүг гэж бий. Цагаан сарын шинийн 1-ний өглөө хүн өөрийнхөө буян хишгийнхээ зүг рүү мөрөө гаргадаг ёсон буй. Хүмүүс энэ ёс уламжлалыг сүүлийн үед их анхаарч, мөрөө гаргадаг болсон байна. Дэлхийн хаана ч амьдарч байсан байгаа байгаа газраа уламжлалт баяраа тэмдэглэдэг болсон нь сайшаалтай.
-Цагаан сарын баярыг хүндэтгэлийн баяр гэдэг. Ах дүү, ураг төрлөө мэдэж, өвөг дээдэс, ахмад настнууддаа хүндэтгэл үзүүлдэг уламжлалт баярыг хэрхэн тэмдэглэвэл зохилтой вэ?
-Цагаан сарын баяраар үнэтэй, үнэгүйдээ бус бүтэн хувцастай байх нь чухал. Монгол хүн ахмад настантайгаа золгохдоо хүртэл дээлнийхээ товчийг бүрэн товчилдог ёстой. Уламжлалт баяраараа сайхан ёс заншилтай танилцаж, бусад ах дүү нартайгаа танилцана. “Хэний гэр бүл нэмсэн байна” гээд ургийн бичиг хөтөлдөг болсон байна.
Тиймээс уламжлалт цагаан сарын баярын гол утга учир нь хүнийг хүндэтгэх ёсон. Хүнийг хүндэтгэх ёсыг авч үлдэж, хойч үедээ өвлүүлэх хэрэгтэй.
Орчин үеийн залуус маань уламжлалт дээл хувцсаа өмсч, гоёдог болжээ. Би болж байвал бусад нь хамаагүй гэдэг сэтгэлгүй байх ёстой гэж номонд айлдсан байдаг. Монгол эх оронд хүн болж төрнө гэдэг дээдийн хувь заяа шүү дээ.
Үзэсгэлэнт туулай жилд бүрхан шашны хувьд гайхамшигтай, түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн жил боллоо. Шашин маань эзэнтэй болсон учраас дагаад сайхан явна. Мөн 1990 оноос хойшх залуус мэдлэг боловрол эзэмшиж, дараагийн албаа хүлээн авч байна. Бид маш баяртай байна. Шашнаа бид залуу хойч үедээ хүлээлгэн өглөө. Цааш нь авч явахад бүрэн итгэлтэй байна. Энэ цаг мөчийг үзсэндээ баяртай байна.
Ард түмэн минь урт удаан насалж, эрүүл энх байж эе эвтэй, санасан ажил нь сэтгэлчлэн бүтэхийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлж байна.
Гэрэл зургийг Ч.Дарханбаяр
Нэргүй 2024-01-17 66.181.177.26
Эзэмших, ашиглах гэдэг хууль зүйн нэр томъёо. Тэдгээрийн утга агуулгыг мэдэхгүйгээр таамгаар маргалдах нь утгагүй явдал!!
Зочин 2024-01-17 172.56.105.155
уур уцаараа барь гэнэ үү?Төр улсын толгойд нь худал хулгай нүүрлэсэн байхад бидний амьдрал улных болжээ гээд уур уцаараа барих уу??? Амьд хүн уурлах нь зөв, шүүмжлэл хэлэх нь ч зөв шүү!!! Харин наад худал хулгайгаа боль !!!
иргэн 2024-01-17 66.181.160.4
ХЭЗЭЭ ЭНЭ СОЛИОРЛОО ЗОГСООХ ЮМ БОЛОО, БИД ШУхаан хөгжсөн 21 зуунд амьдарч бна
Нэргүй 2024-01-17 202.131.225.197
тийм учир судлаад тогтоох хэрэгтэй байгаа юм
Сажламаа 2024-01-17 103.212.119.239
Ер нь ийм гаж юм ярихаа болих хэрэгтэй ш дээ. Юу ч мэдэж хэлээд байгаам, яагаад ч эрчүүд нь муу явах ёстой гэж… үүнийг мунхруулга гээд байгаам даа
🪵 2024-01-17 66.181.183.237
сажин сажлах шахчих гээд
бчрвтр 2024-01-17 66.181.183.237
оригоор нь хувхай модноос эхлэх
depo gōngjī 2024-01-17 66.181.183.237
сагсгар самбай гэзгэнд нь сам шүдийг тааруулаад санаа сэтгэл хоёрыгоо сажид ламдаа даатгандаа гоож нанаа хөө хөө хөө
🐓 2024-01-17 66.181.183.237
ondori гээгээн
Нэргүй 2024-01-17 202.21.113.50
haha bolio hugshuu, BUH hund sain za yu. 2024 онд БҮХ ХҮНД ЭЭЛТЭЙ, БӨГӨӨД САЙН САЙХАН ЖИЛ БОЛНО, ХҮН Бүр АЗ ЖАРГАЛТАЙ ЭРҮҮЛ АМЬДАРНА, Өвчин тусвал Эмнэлэгт очоод үзүүлээд оношлуулаад эм уугаад эдгэрнэ, Мөнгө гүй болбол АЖИЛ ХИЙГЭЭД БУРЗАЙТАЛ МӨНГӨТЭЙ БОЛНО.
ХАРИН ЛАМ ДЭЭР ОЧВБОЛ мУУ шүү кк
πоянд шамд 2024-01-17 66.181.183.237
муу эмч таарвал өвдөөд уух эм зохигүй бол лам. бөөс гурван янз…
Нэргүй 2024-01-17 202.131.225.53
сайхан ярилцлага болжээ
эв эетэй эрүүл саруул байх хамгийн чухал шүү дээ
🧮📏📐 2024-01-17 66.181.183.237
XVII жарны шар луу жил. календарын 1001 дэх жил. сүмбэ хамба?
Нэргүй 2024-01-17 66.181.181.150
Энэ үгүйсгээд харааж эсэргүүцээд байгаа хүмүүс өөрсдийнхөө үндэслэл санаагаа гарга л даа. Бүдүүлэг авир бид бүгдэд огт хэрэггүй шүү дээ.
Нэргүй 2024-01-17 202.55.191.194
за хуц3
Нэргүй 2024-01-17 66.181.183.237
хар нохойн ам 🌚🌑🐕🦺
🪞 2024-01-17 66.181.183.237
dog god 🗳 🎁 📦 🕋.
📹📲 2024-01-17 66.181.183.237
lamal хамтлагийн 📼💿📀
бүү янд. яндаж баршго 2024-01-17 66.181.183.237
good dog πоян буянд урвуулах
🛑 2024-01-17 66.181.183.237
собака двадцать
Нэргүй 2024-01-17 124.158.107.35
лам нар энэ солиорлоо зогсоо
dog20 2024-01-17 66.181.183.237
доог хорих уу хорихгүй юу.
Нэргүй 2024-01-17 66.181.183.237
сар хиртдгээрээ хиртэнэ. төгс баясгалант яг таг сар нараар биш. шаблон гэдгийг еркийн зөвлөх бямбажаргал судлаад хэлсэн. зөвхөн шаблон тасарч байгаа. харанхуй гэвэл бараг шахам гурван шөнө харанхуй.
Нэргүй 2024-01-17 66.181.183.237
29 шүүс тахил. тэгээд шууд шинийн1 залгажээ. гандан угаасаа яг 29нд тахил хуралтай байдаг. тахил, сахиусын тахилга яг нэг
🥀 2024-01-17 66.181.183.237
яагаад тасарч, эрхэстэйгээ зөрөөд. ямар бэлгэдэл, утга учир. мэдэхгүй байсаар зайллаа шдээ.
Нэргүй 2024-01-17 66.181.183.237
манайх бар сараас жилийн эх. хятад үхэр сар жилийн эх. дөрвөн жилд нэг удаа сар илүүг нэмэх. сар нь урагшилсаар өмнө нь нэг давхцах, нөгөө нь хойшилж нэг давхцах.
Нэргүй 2024-01-17 66.181.183.237
манайх хаврын тэнцлийн яг өмнөх битүүн шинэ тэмдэглэдэг. өмнөд нэг сарын өмнө шинэ жил.
Нэргүй 2024-01-17 66.181.183.237
өмнөдөд цин ши хуандийн үед үхэр сараас жилийн эх гэх болж өөрчилсөн гэдэг
🌑 2024-01-17 66.181.183.237
астрономоороо сар 2р сарын 9 өглөө 8:35 -д мандаж үдэш 16:53 -т жаргана. битүүн тул харагдахгүй. битүүн.
🌏 2024-01-17 66.181.183.237
(2с10) шинийн1🌑 8:42_18:23. (2с11) шинийн2🌒🌙 9:05_19:52. шил дээр очоод шингэдэг юмаа
Нэргүй 2024-01-17 124.158.107.35
хаа хамаагүй юмнууд сайн муу нтр гэж таамаглаж нийгэмд цацаж болохгүйшт ийм юмаа боль Хүний эрхийн байгууллагууд анхаар
Нэргүй 2024-01-17 203.217.139.240
Одоо энэ тэр энэнд сайн, муу жил гэсэн балай юмаа болимоор юм. Шашин, ФБ-н мунхрал арай л дэндлээ
Нэргүй 2024-01-17 66.181.183.237
зүгээр сонжоо. заавал яг таг гээгүй. мэрэг төлгө
Нэргүй 2024-01-17 202.179.25.92
Тахиа жил байна уу гахай жил байна уу нар нэгэн жигд манддагаараа мандана.
☀️ 2024-01-17 66.181.183.237
зуны тооллоо угтах гэж өвлийн тоололоо үдэж тахил шүүс
🌦❄️☃️ 2024-01-17 66.181.183.237
хаврын тахилга. тэгээд намрын тахилга.
Нэргүй 2024-01-17 124.158.120.50
улныхан бяданд жил бүрл чанга штээ, ялгаагүй
Нэргүй 2024-01-17 66.181.178.222
nuguu muusain toxicfemnistuud ashiglaj uls turd shaaaaah baihdaa s** yuma
Нэргүй 2024-01-17 202.131.238.26
хамгийн үнэн үг бол эв эетэй, уур уцааргүй, нэгдмэл, уур омог, хилэнгээ дарж, тэвчээртэй байх гэдэг л үнэн. Бидэнд дутагдаж, саад болж буй гол зүйл энэ
Нэргүй 2024-01-17 202.131.242.130
Залууст ширүүнгүй жил болсон удаа байна уу? Өр зээл, хүүхэд өвдөх, ажилгүйдэл, гэр бүл салалт, гадаадад гарч ажиллах зэрэг асуудал тогтмол тулгарч байна. Байрны үнэ тэнгэрт хадсан энэ үед залууст ээлтэй жил гэж мөд ирэхгүй байх,
Зочин 2024-01-17 202.131.246.126
За зайлаа муу хувалз. Шарын шашин гэж дандаа хүний сэтгэлээр тоглосон хулгайчууд. Та нарыг 1937 он шиг дахиж нэг буудах хэрэгтэй болох нь дээ. Хүний л сэтгэл шдээ. Мунхаг байлгах нь лам нарын үүрэг, Ядуу явуулах нь намчидын үүрэг тийм л гүн ухаан яваад байгаа юм даа.
Нэргүй 2024-01-17 203.98.76.4
Сайхан зүйл санаж явбал сэтгэлийн амар амгаланг эдэлнэ. Ярьж хэлж байгаагаа хянаж, бэлгэтэй үгээр хоорондоо ярилцах нь чухал gj Unen shuu