Шинжаанд 1000 жуулчин гацжээ

Шинжаанд 1000 жуулчин гацжээ

Шинжаанд 1000 жуулчин гацжээ

Хятадын баруун хойд нутгийн Шинжаан мужид их хэмжээний цас орсны улмаас 1000 орчим жуулчин гацаад байна. Цасан хунгар зарим хэсэгт долоон метр хүрчээ. Цас цэвэрлэх төхөөрөмж ч энэ өндөрт нь хүрэхгүй байна.

Жуулчид Казахстан, Орос, Монголын хилийн ойролцоох байгалийн үзэсгэлэнт газар Хэму тосгонд гацсан. Алтайн нурууны Канасын үзэсгэлэнт газар руу чиглэсэн хурдны замуудад цас хунгарлан, нуранги үүссэн байна. Нийтдээ 50 км орчим зам цасанд дарагдсан бөгөөд цэвэрлэгээ долоо хоногийн өмнөөс эхэлсэн. Зарим газарт нь 10 хоног үргэлжлэн цас орсон тул зарим жуулчинг нисдэг тэргээр аюулгүй газарт нүүлгэн шилжүүлсэн байна.

Элдэв чулуулаг, хог хаягдал, модны мөчрүүд цастай холилдсон байгаа нь цэвэрлэгээний ажилд хүндрэл учруулж байгаа аж. Цас цэвэрлэх машинууд том зүйлд тээгэлж гацдаг тул онцгой байдлын аврагчид хүрз, экскаватор ашиглаж байна. Аврах ажиллагаанд 53 хүн, 31 техник оролцож байна.

Жуулчдаас гадна тосгоны ханган нийлүүлэлтийн сүлжээ доголдов. Хэму тосгон руу гурил, түлш гэх мэт хангамж илгээхээр төлөвлөж байсан цэргийн нисдэг тэрэг саатсан гэж төрийн хэвлэлд мэдээллээ.

Эх сурвалж: JAPAN TODAY

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ХарамсалтайХарамсалтай
10
ГайхмаарГайхмаар
4
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-01-16 59.153.115.240

hogiin j****a nar tsagaa tulahaar archaagui buusnuud iim asuudal shiidej chadahguo

Avatar

Нэргүй 2024-01-16 103.57.93.83

зугаалж яваа улсуудад зүгээр сонирхолтой юм бишүү

Avatar

Нэргүй 2024-01-16 45.248.78.184

Ямар үхсэн үлээгээ хийж хөхөө өвлийн хүйтэнд жуулчлал хийж амьтанд дараа болдог юм бэ? Мөрөөрөө мөөмөө унжуулаад гэртээ байж байхгүй.

Avatar

Зочин 2024-01-16 66.181.179.180

Энэ чинь харин зугаатаы гацаа байна даа

Avatar

xa xa 2024-01-16 103.111.68.3

aluurchid vxjil baig

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж