О.Энх-Эрдэнэ "Авьяаслаг америкчууд" шоуны шүүгчдийг гайхашруулав

Хуучирсан мэдээ: 2024.01.16-нд нийтлэгдсэн

О.Энх-Эрдэнэ "Авьяаслаг америкчууд" шоуны шүүгчдийг гайхашруулав

О.Энх-Эрдэнэ "Авьяаслаг америкчууд" шоуны шүүгчдийг гайхашруулав

“Авьяаслаг Монголчууд-2016” шоуны ялагч, “Нуугдсан эрдэнэ” хэмээх тодотголтой О.Энх-Эрдэнэ "America’s Got Talent: Fantasy League" шоунд оролцож, эхний шатандаа тэнцжээ. Тэрбээр "Авьяаслаг америкчууд" шоуны шүүгчдийг гайхшруулж, шүүгч Хэйди Блумын багт багтсан байна. Шоуны шүүгчид О.Энх-Эрдэнийг ам барьж дуулж байгаа юм уу гэж гайхан ярилцаж буй бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдаад байгаа юм.

Залуу дуучин О.Энх-Эрдэнийн хувьд 2019 онд АНУ-ын “CBS” телевизийн шоу нэвтрүүлэг болох “The World’s Best” тэмцээний шилдэг 13-т багтсан.

Гэвч шигшээ тоглолтод О.Энх-Эрдэнэ, Энэтхэг улсаас оролцож буй төгөлдөр хуурч хуурч Лидиан Дазлстай өрсөлдөж, ялагдан шоугаа өндөрлүүлж байв. Тэрбээр сүүлд 2023 онд “Амьдрал баян” нэртэй цомог гаргасан. Цомгийн продюсероор “New nomad records” компани ажилласан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
42
ЗөвЗөв
5
ХахаХаха
3
ХөөрхөнХөөрхөн
3
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж