Гадаад харилцааны бодлого Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарын үнэт зүйл, үзэл бодол, характер, харизмаас нь хамаардаг. Энэ утгаараа төрийн гурван өндөрлөгийн хувьд анхны гадаад айлчлалаа хаанаас эхлүүлэх нь ард иргэдийнхээ төдийгүй түнш орнуудын анхаарлын төвд байдаг.
2021 оны долдугаар сар. Л.Оюун-Эрдэнэ гүйцэтгэх засаглалын тэргүүн болсныхоо дараа гадаад төрийн айчлалаа гуравдагч хөршөөс, Монголд үргэлжид сайн санааны гараа сунгаж байдаг Японоос эхлүүлж байв.
Хүн нь хүнээсээ, улс нь улсаасаа жийрхэн, бөмбөрцөг бүхэлдээ хөл хорионд орсон цар тахлын үед тохиосон анхны гадаад айлчлалаа Токиод хийсэн нь олимптой давхцсан, нөгөө талаар монголчуудыг “covid-19”-ийг хохирол багатай даван туулахад нэмэр, хандив өгсөн Японы ард түмэнд талархсан үйлдэл нь байсан биз. Монголчууд царт тахлыг хохирол багатай давах туулахад Японы ард түмний хандивласан “файзер” вакцин багагүй тус нэмэр болсон юм.
Энэхүү айлчлалаар хоёр улсын стратегийн түншлэлийг 2017-2021 онд хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр амжилттай хэрэгжиж дуусгавар болсныг дүгнээд 2021-2025 онд хэрэгжүүлэх дараагийн дунд хугацааны хөтөлбөрөө тодорхойлсон юм.
2022 оны хоёрдугаар сар. Тэрбээр Бээжингийн өвлийн XXIV олимпийн нээлтийн ажиллагаанд оролцсон агаад “Монгол Улсын экспортын голлох бүтээгдэхүүн болох зэс, коксжсон нүүрсний экспортын 50 гаруй хувийг дангаараа эзэлдэг Гашуунсухайт-Ганцмод боомт болон Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч боомтуудын төмөр замын хилийн шугам дайран өнгөрөх цэгийг эцэслэн тохиролцсоноор 14 гаруй жилийн хугацаанд гацсан Гашуунсухайтын төмөр замын өргөн нарийн царигийн маргаан эцэслэгдэж, нүүрсний экспорт гацаанаас гарсан” гэх сайн мэдээтэй ирж байлаа.
Мөн Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд БНХАУ-ын дэвшилтэт технологид тулгуурласан тулгуурт гүүрэн байгууламж бүхий нийтийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх, хурдны тойрог замын сүлжээ байгуулах зэрэг төслүүдэд хамтран ажиллахаар зөвшилцсөн байдаг.
2022 оны долдугаар сар. Сингапур Улсын Ерөнхий сайд Ли Сиен Лүний урилгаар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус улсад албан ёсоор айлчилсан. Дэлхийн олон улс оронд үлгэр жишээ болсон Сингапур улсын мэдлэгт суурилсан хөгжлийн туршлагыг Монгол Улсад нутагшуулах тухайлбал, Сингапурын хуримтлалын сангийн туршлага, Төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулах, хот төлөвлөлт, нийтийн орон сууцны хөтөлбөр, цахим засаглал, мэдээллийн технологид суурилсан төрийн албаны шинэчлэл, Ухаалаг нэгдсэн системд тулгуурлан авто замын түгжрэлийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр тус улстай хамтран ажиллахаар болсон.
2022 оны аравдугаар сар. ХБНГУ-тай дээд, өндөр түвшний улс төрийн яриа хэлэлцээний давтамжийг хадгалах, харилцан ойлголцлыг бэхжүүлэх, эдийн засаг, худалдаа болон бусад салбарт харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх чухал ач холбогдолтой айлчлал болсон гэж олон улсын судлаачид дүгнэж байлаа. Тэрбээр Олаф Шольцтай хэд хэдэн асуудлыг онцлон ярилцсны нэг нь газрын ховор элементийг хагас боловсруулах үйлдвэрлэлийг хэрэгжүүлэхээр хоёр тал судалгааны ажлыг хамтран эхлүүлэхээр болжээ.
Мөн Герман Улстай хамтран эрчим хүч, тээвэр логистик, уул уурхай, мэдээлэл технологи, хот төлөвлөлт, хөдөө аж ахуй, ойн инженер зэрэг 1000 инженерийг үе шаттай бэлтгэх хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэхээр тохиролцсоноос гадна Их долоогийн Дээд хэмжээний уулзалтаар яригдсан дэд бүтэц, хөрөнгө оруулалтын төсөл, хөтөлбөрт Монгол Улс багтаж түншлэн ажиллах, Тавантолгой цахилгаан станц, Дулааны V цахилгаан станц зэрэг томоохон төслүүдэд ХБНГУ хамтрахыг хүссэн байдаг.
2023 оны зургадугаар сар. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чяны урилгаар тус улсад албан ёсоор айлчилсан. Энэхүү айлчлал нь Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, бүхий л салбарын бодит хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд чухал ач холбогдолтой болсон юм.
2023 оны долдугаар сар. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын Дэд Ерөнхийлөгч эрхэмсэг хатагтай Камала Харрисын урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийв. Уг айлчлалаар Монгол Улс “Гуравдагч хөршийн бодлого”-оо өргөжүүлснээ зарласан агаад гадаад харилцааны тэнцвэрийг хадгалахад энэ бодлого нэн чухал болохыг тодотгож байлаа. Хамгийн чухал нь “гуравдагч хөршийн стратегийн түншлэл”-ийг баталгаажуулж авсан нь үндэсний аюулгүй байдал, эдийн засгийн ач холбогдол таласаа хамгийн гол онцлох үйл явдал байв. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэх хүрээнд хоёр улс “Стратегийн гуравдагч хөршийн эдийн засгийн замын зураглал”-ыг шинэчлэн байгуулж байгаа нь худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа, АНУ-ын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэж тодотгож байв.
Нэгэн үетэй харьцуулахад 2021-2023 он гадаад харилцааны хувьд шинээр сэргэсэн он жилүүд байлаа.
Б.БАТ
зочин 2024-01-16 192.82.64.167
Гадаад талын боломжуудаа нээсэн маш зөв ажлууд явж байна. Нэг цонхоор л явуулахад их анхаармаар юм билээ. Бусад улсыг харьцуулж хараад эхэлж хөндөж явсан санаа хэрэгжиж байгаад сэтгэл хангалуун байна. Амжилт хүсье.
Нэргүй 2024-01-16 45.248.78.184
Гадаад харилцаа ч яахав энэ зурагийг хараад сэргэж гэхсэн. Бензин түлшгүй болно оо, таг зогсоно оо л гэдгээ байнга санаж яваарай даа. Нөгөө "Гөлөгөө юу боллоо" гэгчийн юм болно шүү. Ер нь тэгээд жаазан дотроо л яаажигнахсан дээр байх шүү дээ.
Нэргүй 2024-01-16 64.107.3.138
Монголын хувьд гадаад харилцаа сэргэсэн гэдэг нь их гүрнүүдийн шахалт, хүсэлтээр дуудагдаж очсон айлчлалуудыг хэлж байгаа юм, тэрнээс манай удирдлагуудын мундагдаа биш
Нэргүй 2024-01-16 59.153.113.134
Гадаад бодлого нь сайжрахаар 35 тэрбумын долларын өрөнд орох уу
Нэргүй 2024-01-16 45.84.123.75
Энд аль нэг намыг муулаад нөгөөгийн дөвийлгөөд хэрэггүй байх. Оюун-Эрдэнэ олон ажил санаачилж бгаан сайшаалтай, гэвч даахгүй нохой булуу хураахын үлгэр болж яг гараас н гарсан ажил, үр дүн харагдахгүй бгаа. Н.Энхбаяр, Н.Алтанхуяг нар ЕС-аар хамгийн үр дүнтэй ажиллаж байсан, Ц.Элбэгдорж бол гадаад харилцааг хамгийн өндөр төвшинд хүргэсэн. Энэ ЗГ ч, УИХ ч цаг нөхцөөх стилтэй л ажилж бгаа.
Нэргүй 2024-01-16 202.9.40.79
Зөв гадаад бодлого баримталсны хүчинд бид ямар нэгэн хүндрэл бэрхшээлгүй явна. АН-ын тэнэгүүд засаг төрийн эрх барьж байсан бол мөнгөө хувааж идээд, хоёр хөрштэйгээ муудалцаад хилээ хаалгуулчихсан АНУ-д гомдол мэдүүлчихсэн балраад сууж байх байлаа. АН-ынхан хэрэлдэж зодолдох, мөнгө цавчихдаа гаргуул улсууд. өөр юу ч чадахгүй.
Нэргүй 2024-01-16 45.84.123.75
Зөв гадаад бодлогын 2 жишээ хэлээч. Тухайлбал яг ямар 2 шийдвэр, үйлдэл, эсвэл үйл явдлыг та зөв гадаад бодлого гэж та үзэж байна вэ? Яг тэр шийдвэрийн ачаар ямар үр дүнд хүрсэн бэ? Үр дүнг нь юугаар хэмжиж, ямар аргачлалаар тооцдог вэ?
Нэргүй 2024-01-16 103.57.92.210
Бүтэн өдөр Улсын Их Хурлын чуулганг үздэг иргэд байгаа шүү. Санал хураалтыг нь бас хардаг шүү. АН-ынхан Ардын намын санаачилгуудыг эсэргүүцдэг мөртлөө өөрсдөө Улсын Их Хуралд дийлэнх болохоороо нөгөө Ардын намын гаргасан санаачилгуудыг хэрэгжүүлдэг юм. АН-ынхан өөрсдөө ямар ч тууштай бодлогогүй этгээдүүд юм.
Zoch 2024-01-16 202.126.89.84
Gadnii haraat bolj 100 jileer tureeslej baij yuun atsnii gadaad bodlogo Biden aldah yum baihgui bolj bosoh heregtei
Нэргүй 2024-01-16 212.102.51.242
хэхэ
Нэргүй 2024-01-16 185.220.68.182
Оростой муудаж бензин тос, тог цахилгаанаа ч урьдынх шигээ авч чадахгүй чацга царайлаа биз дээ. Бусад нь Оюун-Эрдэнийн мундаг, харизматикаас биш, харин цаг хугацааны эрхээр, жам ёсоороо л бусад улсад анзаарагдаж эхэлж байгаа юм.
Нэргүй 2024-01-16 202.179.24.194
Оростой муудаад бсан юм бхгүй .Бид алийн болгон Оросын хараат бх вэ ?Тусгаар улс юм бол өөрийн гсн бодлоготой,хэнээс ч эмээлгүй тэрийгээ хэрэгжүүлдэг,хөршүүдээ хүндэтгэн,эн тэнцүү тэгш харьцдаг бх ёстой шүү дээ.Урьд өмнөх 9-аас ОЭ ямар ч бсан илүү ажиллаж бгаа,зөв бодлого баримталж,хэрэгжүүлж бгаа шүү
Зочин 2024-01-16 139.5.218.177
дуртай ч бай, дургүй ч бай газарзүйн байршлын хувьд хоёр хөршөөс хамааралтай байхаас өөр гарц байхгүй. Харин бид өөрсдөө ухаан зааж, аливаа асуудалд ухаалаг хандаж байх шаардлагатай. манай төрийн албаны хүмүүсийн яриаг сонсоход байнга л алдаатай юм ярьж явдаг. Энэ бол жижиг харагдавч ач холбогдол багатай биш. Жинхэнэ мэргэжлийн ур чадвар дутаж байна. аргагүй шүү дээ. байн байн хүнээ солиод байхлээр…
Нэргүй 2024-01-16 146.70.46.154
uguidee hongor min. Oyun-Erdene bol Mongol ulsiin tuuhen deh hamgiin turshlagagui, hamgiin ergej butssan passive yeronhii said. Shuwuu shuur, andlaliin hoshoo ntr gd surhii2 yum yariad l bhaas hiigeed gawiad ur dund hursen zuil
Зочин 2024-01-16 66.181.188.13
Нэргүй чи өөрөө гэмт хэрэгтэн бнаа !
Нэргүй 2024-01-16 66.181.188.13
Орос ч бинзен тосоо өгдгөөрөө өгсөн, дундаас нь бузар ЖЕНКО л хутган үймүүлж, хэд хоног саатуулж бужигнуулах шив дээ !