76:1
“Ширэнгийн босс”

NEWS агентлаг энэ удаагийн 76:1 булангаараа УИХ-ын сонгуулийн 15 дугаар тойрог буюу Увс аймагт нэр дэвшин ялалт байгуулсан Баттогтохын Чойжилсүрэнг танилцуулж байна.


Улаанбаатар хотыг цементэн "ширэнгэ" болтол барилга барьж, хөлжсөн улстөрч бол УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн юм. “Авлигыг нь өгье” гээд ч олддоггүй газарт  “Хурд групп” л тансаг зэрэглэлийн орон сууц барьж, ашиглалтад оруулж чаддагийн цаад шалтгааныг “Ширэнгийн босс” гэж нэрлэгдэх болтлоо томорсон сайд Б.Чойжилсүрэнтэй холбодог.

Харин тэрбээр бизнест ч, улс төрд ч одтой яваагаа “Би төрөөс төрсөн тэрбумтан биш хөдөлмөрөөрөө өдий зэрэгт хүрсэн” гэж аархдаг.

ОХУ-ын Екатеринбург хотын Уралын политехникийн дээд сургуулийн гуравдугаар курсын оюутан байхдаа ганзагын наймаа эхлүүлж, бизнесийн гараагаа эхлүүлж явсан тэрбээр эдүгээ 40 гаруй компанийн хувьцаа эзэмшигч болжээ. Одоо тэр МАН-ын гишүүд дотроо ч Засгийн газрын танхимдаа ч толгой цохих баячуудын тоонд орно.

Увсын хязгаараас дөрөв дэх удаагаа УИХ-д сонгогдон ажиллаж байгаагийн бас нэг нууц нь мөнгөний хүч гэцгээдэг. МАН-аас УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхийг ч бас мөнгөөр зодож авсаар ирсэн.

Тэрбээр УИХ-д увсчуудыг төлөөлөн ажиллах хугацаандаа УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга, Үйлдвэржилтийн байнгын хорооны даргаар сонгогдсоны зэрэгцээ Сангийн сайд, Эрчим хүчний сайдаар томилогдон, ажилласан юм.

Сангийн сайдаар томилогдоход нь УИХ-ын гишүүн Ж.Батзандангаас эхлээд олон хүн гайхсан. Учир нь, 2016 оны УИХ-ын сонгуульд 65 суудал авсан МАН “Эдийн засаг хямралтай амаргүй, хүнд байна. Мэргэжлийн хүмүүсийг сайдаар томилно” гэх зүйл ярьсан атлаа автын механикчийг Сангийн сайдад нэр дэвшүүлсэн нь “Мөнгөний өмнө Ардын нам сөхөрлөө” гэх шүүмжлэлийг олон нийтээс сонсоход хүргэсэн юм.

Гэхдээ Ардын намын гишүүд дуугүй суусангүй “Манай Чойжоо амьдралын хар ухаантай, эдийн засгийн хүндрэлийг даван туулахад түүний хар ухаан хэрэг болно” гэж зүтгүүлэн, Сангийн сайдаар томилсон.

Харин Сангийн сайдын алба хашсан нэг жил гаруйн хугацаанд тэрбээр "Монгол Улсыг эдийн засгийн хямралаас гаргах ганц гарц нь Олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдах явдал" гэж үзэн, энэ хөтөлбөрт орсон. Мөн "Намаа бодох уу, улсаа бодох уу гэдэг сонголтоос бид улсаа бодох шийдвэрийг гаргаж, Олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдсан" гэж тайлбарлаж байв.

Дээрх хөтөлбөрт Монгол Улс хамрагдсанаар Нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ нэмэгдэж, мөн хүүхдийн 100 мянган төгрөгийг зорилтот бүлгийнхэнд олгох зэрэг цензур тавигдсан нь “Монгол Улс ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахын сул тал нь өөрсдийн олж байгаа орлогоо бусдаас хамааралгүйгээр зарцуулах ч эрхгүй боллоо” гэх шүүмжлэл сонсоход хүргэсэн юм.

Нэг жил гаруйн дараа концессын гэрээнээс болж, Ж.Эрдэнэбатын Засгийн газар унахад Б.Чойжилсүрэн гишүүн Сангийн сайдаасаа огцорсон. Гэхдээ төд удалгүй  УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга болж, Засгийн газрын төсвийг хянах эрхтэй болсон юм.

Одоо Түлш эрчим хүчний сайдын алба хашиж буй. Монгол Улс эрчим хүчний дутагдлаа ОХУ-аас импортолж, хангадаг.  Жил бүрийн өвөл эрчим хүчний асуудал хурцаар тавигдаж, эл салбарынхан Монгол Улс хэдийд ч харанхуй болж болзошгүй аюултай нөхцөлд ажиллаж байгаагаа сануулсаар ирсэн бол сайд Б.Чойжилсүрэн “Аргална даа” гэх тайлбараараа шүүмжлэлийн бай болж байв.

Тэрбээр өнгөрсөн оны сүүлээр Улаанбаатар хот болон зургаан аймгийн эрчим хүчийг хязгаарлахаас аргагүй болсноо мэдэгдсэн нь монголчуудыг айдаст автуулсан гэж хэлж болно.

Учир нь, ОХУ-ын хоёр цахилгаан станцад гэмтэл гарсны улмаас Монгол Улсад нийлүүлдэг  эрчим хүчнийхээ чадлыг бууруулахаас аргагүй болсон нь өвлийн ид ачааллыг хэрхэн давах вэ гэдэг асуудлыг хөндөхөд хүргэсний зэрэгцээ эрчим хүчний том төслүүдээ хэрэгжүүлэхгүй бол улсаараа харанхуй болж, хөлдөхөд ойрхон байгаагийн бас нэг анхааруулга болсон юм.

Засгийн газраас Тавантолгой дулааны цахилгаан станц, Бөөрөлжүүтийн цахилгаан станц, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг барьж байгуулах шийдвэр гарсан ч ажил хэрэг болж, ашиглалтад ороход наад зах нь гурваас дөрвөн жил шаардах болж буй. Харин дээрх станцуудаас нэг нь ч болов ашиглалтад орох хүртэл Монгол Улс эрчим хүчний хэрэглээгээ хэмнэлтийн горимоор зохицуулахаас өөр сонголтгүй болоод байна. Нөгөө талдаа Б.Чойжилсүрэн сайдын хувьд Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг урагшлуулахын тулд газар чөлөөлөлт хийснээр л ажил нь хязгаарлагдах болж буй юм.

Түлш эрчим хүчний сайдын эрхлэх асуудлын хүрээнд шүдний өвчин болж буй нэг проблем  нь Улаанбаатар хотын агаарын бохирдол. Эл асуудлыг шийдвэрлэхийн тулд нийслэлийн төсвөөс 177.5 тэрбум төгрөг гаргуулан, Хятад улсаас хагас коксжсон түлш оруулж ирж, Улаанбаатар хотын тодорхой бүсэд туршилт хийнэ гэсэн нь олны шүүмжлэл хүлээж,  энэ асуудлыг зогсоосон.

Х.Нямбаатар Улаанбаатар хотын захирагчаар томилогдонгуутаа “Агаарын бохирдлыг бууруулах алхам нь түлш биш. Гэр хорооллыг барилгажуулах гэдэг нь нэгэнтээ батлагдсан тул хагас коксжсон түлш турших шаардлагагүй” гэдгээ ч мэдэгдсэн.

Одоо Түлш эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн хувьд өдөр бүр алдагдал үйлдвэрлэж буй "Тавантолгой түлш" компанийг нийслэлд өгч, нэг проблемоосоо салах шаардлага байгаа ч нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар “Ажиллах хүч ихтэй, алдагдал ихтэй компанийг нийслэл өөр дээрээ ачаа болгон авахгүй” гэж гэдийгээд буй.

Авлигатай тэмцэх газарт гаргаж өгсөн 2022 оны хөрөнгө орлогын мэдүүлэгтээ жилийн орлого өөрийнх нь 1,5 тэрбум бол гэр бүлийнх нь орлого 680684,61 төгрөг гэжээ.

Хамгийн хачирхалтай нь, барилгын том акул “Хурд групп”-ийн босс нийтийн орон сууцгүй, амины орон сууц, зуслангийн байшин, үйлчилгээний зориулалттай обьект ч байхгүй. Автомашин ч байхгүй. Харин зургаан адуутай гэж мэдүүлжээ. Нийт 40 гаруй компанид хувьцаа эзэмшиж байна.

Улс төрд хөл тавихаас өмнө тэр ердөө гурван компанитай, хүнсний импорт эрхэлж байсан бол өдгөө барилга, уул уурхай зэрэг мөнгө хамгийн их эргэлддэг, ашиг хамгийн их хийдэг компанийн хувьцаа эзэмшигч болж, томроод буй.

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ: 

  • 1988 онд Увс аймгийн Улаангом хотын 10 жилийн 2 дугаар дунд сургууль
  • 1993 онд ОХУ-ын Екатеринбург хотын Уралын политехникийн дээд сургууль Автоматикч телемеханикч мэргэжлээр тус тус төгссөн.

АЖИЛЛАСАН БАЙДАЛ:

  • 1993-1995 онд ОХУ-ын Екатеринбург хотын "СП-Каман" компаний захирал
  • 1995-1999 онд "Хурд Ч" ХЭАА-ийн захирал
  • 1999-2006 онд "Хурд Хүнс" ХХК-ийн захирал
  • 2006-2008 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга
  • 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2016-2017 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайд
  • 2017-2020 онд Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга
  • 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2020-2022 онд Монгол Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга
  • 2022 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Эрчим хүчний сайд

ШАГНАЛ:

  • 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль
  • 2009 онд Алтангадас одон
  • 2014 онд Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

33 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-01-16 66.181.176.183

энэ ширэнгэн ой барьсан л гэнэ, их барилга барьсан гээд муулаад байхын , уулан улс орны хөгжлийг барилга бүтээн байгуулалтаар хэмжиж тодорхойлдог биздээ, Жаахан муулах юм олмоор байна шүү, Оркуудаа

Avatar

Нэргүй 2024-01-16 59.153.112.153

Оргил ганбаатар энэ хоёрын барьж байгаа хороололууд МАН сонгуулиар луйвар хийж төрийн эрхийг хууль бусаар мөнгө тарааж авах санхүүжилт нь

Avatar

Нэргүй 2024-01-16 103.57.95.39

Хурд хорооллын байр үнэхээр чанар гэж байхгүй болсон байналээ Нэг их өндөр агаарын орон зай ашиглаж барьчихаад аймаар үнэтэй, лифт гэж нэг умайсан жижигхэн 25 давхар байшинд огт тохирохгүй юм байдаг Х.Нямбаатарын “Ажиллах хүч ихтэй, алдагдал ихтэй сайжруулсан түлшний компанийг нийслэл өөр дээрээ ачаа болгон авахгүй” гэж гэдийх нь түмэн зөв

Avatar

Зочин 2024-01-16 76.220.74.140

Ямар ч байсан хувийн амьдрал бизнес нь дэвжиж дээшлээд байгаа юм байна. Харамсалтай нь сайд дарга удаа дараа хийсэн ч улсын ажилд бодитой үр дүнтэй хийсэн юм маруухан байна.

Avatar

зочин 2024-01-16 139.5.216.32

эрлийзүүд ба багууд төрд орвол улс сүйрдэгийг луухаан баярцогт, энэ ойрд 2-ын жишээ харууллаа.

Avatar

Нэргүй 2024-01-16 202.179.21.226

Онц сурлагатай ажилсаг хүүхэд байсан гэнэ лээ. Шулуухан хөдөлмөрөөр баян болсон гэдэ нь үнэн. Хурдын барилга чанартай.1993 оноос 1995 хүртэл Оросууд хүртэл энэ залуугийн ухаан ажилсаг занг өндөр үнэлсэн шүү. Ер нь атаархаад хэрэггүй. Хорол гэдэг сэтгүүлч бас хүнийг зөв өнцөгөөс нь харж сурах хэрэгтэй шүү.
Хүн зовж хөдөлмөрлөөд баяжсан хүн маш даруухан амьдардаг шүү. Хөдөлмөр хөлс шингэсэн баялаг хүнийг даруу хэрэглээтэй бас эх оронч болгодог юм.

Avatar

зочин 2024-01-16 59.153.112.163

Ц.Нямдоржийн дүү нар жил бүр 330 сумын эмнэлэгүүдэд фургон, засаг дарга нарт УАЗ-469, намын хороодод гэх мэтчилэн жил болгон намын нэрээр хэдэн зуугаар нь машин холбож оруулж ирж нийлүүлсээр байгаад хөлжсөн. Сүүлд нь ишиг эвэрээ ургахаар мөргөнө гэдэг шиг Нөгөө дэмжиж тусалсан Н.Энхбаярыгаа шоронд хийж байгаад үхэр дөрвөдүүд галзуурсандаа..Эбэ, Нямка гэж дөрвөд, торгууд 2 нөхөр жинхэнэ хүн чанараа харуулсандаа. Нэг нь ТV үздэггүй болж ,нөгөөх нь мэдээгүй болж эцэст нь энэ нөхрийн замыг зассан.

Avatar

Нэргүй 2024-01-16 103.212.117.52

Залуучууд энэний барьсан байрнаас авсаны төлөөсөнд хөөрхий хүүхдүүд сургууль цэцэрлэгтээ явах гэж махаа идэж байна. Тэр цементэн ширэнгэ дотроо улсын сургуудь цэцэрлэг барих алга дарам газар үлдээчихэж чадахгүй шуналын тулам. 6 настай хүүхдээ чирээд 5 буудал газар өдөр бүр явж байна.

Avatar

ЗОЧИН 2024-01-16 202.70.44.46

Эрчим хүчний салбарт бодлогын олигтой зүйл юу ч хийсэнгүй, цаг хугацаа биднийг хүлээхгүй, .Бизнесийнхэн улстөрд ордогийг таслан зогсоож, 2024 онд төрөө цэвэрлэж авахгүй л бол энэ улсад төр жинхэнэ утгаараа оршин тогтнохгүй. ТӨР НЬ АРД ТҮМНИЙ ТӨЛӨӨ БИШ ЭРХ АШГИЙН БҮЛЭГТ ҮЙЛЧИЛДЭГ МАФИЙН ТОГТОЛЦОО ХЭВЭЭР БАЙХ БОЛНО. ККК

Avatar

Нэргүй 2024-01-16 66.181.189.155

ТӨСЛИЙН ХУЛГАЙЧ

Avatar

Нэргүй 2024-01-16 103.57.92.217

юун улаан тугын одон бэ

Avatar

зочин 2024-01-16 202.126.89.97

Ардчилагч гэх луйварчид улс орныг сүйрүүлдэг ,Эдийн засгийг унагаж,төрийн данс улайлгаж,,гадаад зээл, өрөнд оруулж,нийгмийн өмчийг идэж ууж,ядуурлыг өсгөдөг. Хоёр хөрштэй тогтоосон харилцааг таслан, дайсагнуулахыг санаархдаг.Харин МАН үүнийг засч,эдийн засаг бизнесээ сэргээж, бүтээн байгуулалт өрнүүлэх гэж чадлаараа зүтгэж байна.Улс бүртэй хэвийн харилцаа тогтоож ,харилцан ашигтай хамтын ажиллагаа өрнүүлэхийг чармайж байна.Манай байдал сайжирсаар байна.АН-ыг төрд дөхүүлж,дахин алдаж болохгүй.

Avatar

ЗОЧИН 2024-01-16 202.21.104.2

Бизнесийнхэн улстөрд ордогийг таслан зогсоож, 2024 онд төрөө цэвэрлэж авахгүй л бол энэ улсад төр жинхэнэ утгаараа оршин тогтнохгүй. ТӨР НЬ АРД ТҮМНИЙ ТӨЛӨӨ БИШ ЭРХ АШГИЙН БҮЛЭГТ ҮЙЛЧИЛДЭГ МАФИЙН ТОГТОЛЦОО ХЭВЭЭР БАЙХ БОЛНО. ККК

Avatar

зочин 2024-01-16 202.126.89.97

Аль ч оронд ялангуяа АНУ зэрэг барууны том хөрөнгөтөн орнуудын төрийн толгойд, баячууд,тэдний бүлэглэл л байна.Төрийг ээлжлэн барьж ,нийгмийн баялагийг тэд эзэмшиж байна. Дэлхийн нийт баялагийн 50 хувь нь 350 гэр бүлийн өмч боллоо гээд байна. Америк маягийн одоогийн ардчилал бол цөөнхийг баяжуулах,ядуу буурай бусад орныг өөрийн мэдэлд оруулах колончлох хэрэгсэл.Зах зээлийн нөхцөлд шудрага ,цэвэр ариун зүйл, ёс зүй ер нь байдаг юм уу.Төрөө бизнесмен баячуудаас чөлөөлнө гэдэг ёстой хоосон мөрөөдөл

Avatar

Нэргүй 2024-01-16 66.181.182.220

Шунал шунал шунал

Avatar

зочин 2024-01-16 202.126.89.97

Ганц хүн рүү дайраад хэрэггүй.Бүх баячууд яг энэ хүн шиг л ажиллаж байна.Зах зээлийн нөхцөлд ерөөсөө шуналгүй хүн байдаг юм уу.Чи бид ч үүнээс илүү шуналтай байж болзошгүй. Зөвхөн бизнес хийх чадвараа л ялгарч байна.Хууль зөрчөөгүй, бизнес эрхэлж байгаа бол түүнийг буруутгах аргагүй.Харин сөрөг хүчний байр сууринаас бусдыг гүтгэж нэр төрд нь харлуулахыг оролдож байгаа бол энэ өөр асуудал. Улсын төсөв бүрдүүлдэг цөөн том компаниа шуналт гэж ад үзэн, нэр төрд нь халдах нь бас тийм зөв зүйл биш.

Avatar

Нэргүй 2024-01-16 66.181.184.123

Муу өмхий шуналын тулам болсон дөрвөд, луухаан цустай байхаа энэ илжиг Чойжилсүрэн

Avatar

ЧОЙЖОО 2024-01-16 199.7.157.10

Би дөрвөд биш баяд

Avatar

Нэргүй 2024-01-16 202.179.26.150

Сайдын суудлыг дараалан худалдаж авах юмаа Чойжоо

Avatar

Нэргүй 2024-01-16 202.55.188.91

Дандаа болохгүй бүтэхгүй юм ярьж боломж бололцоог үл хайхран хар амь хувь бизнесээ л дэмжин дээшлүүлж ард олон улс оронд юу ч хийж бүтээгээгүй амьтан шүү дээ зайлуул.

Avatar

үнэн 2024-01-16 202.21.126.82

Зүгээр мөрөөрөө увсдаа очоод тэндээ байшингуудаа бариад байж байвал яасын. Хэзээ завандаа улсын ажил хийдэг юм бэ? Хувийн бизнес нь бол цэцэглээд л байгаа. Монгол иргэдийн ядуурсан энэний баяжсан 2 оо гэж!

Avatar

Батбаатар 2024-01-16 202.126.94.62

гуулан өгөөд, шахмал түлшний заваан үйлдвэрийг татан буулгачих байсан юмсан. Энэ эрхэм маань энэ талаар юу бодож явдаг юм бол доо. Ажлын цагийнхаа 70 хувьд хувийн ажлаа ядаж хийгээд, 30 хувьд нь ард иргэддээ тустай ажил хийгээсэй дээ.

Avatar

Батбаатар 2024-01-16 202.126.94.62

МУ-ын УИХ-ын гишүүн, Эрчим хүчний яамны сайдаар ажиллаж байгаа хувьд үр хойчийнхоо бахархах ганц ч болов сайн ажил хийчихээсэй гэж хардаг даа. Одоогоор хийж амжаагүй л байх шиг. УБ хотын агаарын бохирдлыг бууруулахын тулд иргэн би энэ хүний оронд байсан бол иргэн Төмөрбаатар гэдэг хүний хийж, олон улсаас, тэр тусмаа европын орнуудаас патент аваад байгаа утааг дахин шатаадаг давхар шаталттай зуухын патентыг авч олон тоогоор үйлдвэрлээд Чингэлтэй, СБ, БГД-ээс эхлэн гэр хорооллыг иргэдэд гэрээ бай-

Avatar

Нэргүй 2024-01-16 66.181.184.180

2016 онд Сангийн сайд болонгуутаа дефолт зарлах тухай ярьж байсан. Эрчим хүчний сайд болоод туршилтын түлш ярьсан. Тэгснээ цахилгаан хязгаарлана гэнгүүт хүмүүс сандралдаад дэлгүүрүүдийн бүх газыг хуу хамсан. Туршилтыг лабораторид хийдэг болохоос хүн дээр хийдэггүй гэдгийг мэддэггүй юм уу? Тэр тусмаа ингээд ярьж байхад нь ЕС яагаад чимээгүй өнгөрөөв? "Их том алдаа хийхээсээ өмнө" тэнд энд туршина гэж Чойжилсүрэн ярьсан. Хэдэн хүн үхвэл том алдаа гэдэг юм бол, тэрний ойлголтоор.

Avatar

Зочин 2024-01-16 139.5.217.60

Бетон ширэнгэний ТАРЗАН ЧОЙЖОО

Avatar

Баяр 2024-01-16 202.21.120.62

Оросод сурсан үнэн дипломоо бол худалдаад авсан өөрөөр хэлбэл хахууль өгөөд шууд авсан. Зах зээлийн үеийн наймаа ганзаг хийсэн ихэнх шууд дипломоо орос багш нарт хахуулыг өгөөд авцгаасан юу үнэн тэр үнэн

Avatar

Болж байна 2024-01-16 202.21.116.142

Гадаадад бол олон удаа сонгогдох тусмаа туршлага сууж бн гэж үздэг. Монголд яадаг юм болдоо. Энэ нөхөр хямралтай үед ОУВС-д оруулж Монголыг аврах нь ч аварсан байхаа. Эрчим хүчний сайд болоод харин дорвитой зүйл хийж амжаагүй байх шиг бн. Уг нь хагас коксжих нүүрсний үйлдвэрээ барьвал утаа буурна гэдэгт итгэдэг. Даанч утаа нь жинхэнээсээ буурчвал яанаа гэж айж байгаа бүлэг хүмүүс байх шиг байна.

Avatar

Нэргүй 2024-01-16 66.181.185.120

диплом нь хулхи сургуулиа дундаас нь хаясан

Avatar

Нэргүй 2024-01-16 103.57.94.99

ганц цахилгаан станцын ажил эхлүүлэхгүй бол сонгуульд годройтуулна шүү…Оюунэрдэнэ гэдэг баньд та 2 юу бодож байнаа

Avatar

Нэргүй 2024-01-16 92.203.160.9

Сангийн сайд байхдаа ганцхан өөрийнхөө компанид 34 тэрбум төгрөгийн буцаан олголт авч байсан жудаггүй амьтан

Avatar

Нэргүй 2024-01-16 66.181.189.250

чадаж байгаа, мундаг

Avatar

Нэргүй 2024-01-16 139.5.217.153

Улс орон ард түмэнээ биш өөрийнхөө кармандаа түнтийтэл чихдэг ийм нөхөд одоо хол явмаар

Avatar

Www 2024-01-16 59.153.115.98

mundag l baina shuu dee. ajliinamjilt khusye!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж