Оросын тагнуулын гол онгоцыг сөнөөжээ

Оросын тагнуулын гол онгоцыг сөнөөжээ

Оросын тагнуулын гол онгоцыг сөнөөжээ

Украины арми Азовын тэнгисийн дээгүүр нисч байсан Оросын цэргийн тагнуулын онгоцыг сөнөөсөн гэж мэдэгдлээ. Армийн командлагч генерал Валерий Залужныйн хэлснээр алсын тусгалын радар илрүүлэгч А-50 онгоц болон удирдлагын төвийн Ил-22 онгоцыг устгажээ. Энэ нь ОХУ-ын агаарын хүчинд хүнд цохилт болно гэж шинжээчид үзэж байна.

А-50 нь агаарын довтолгооноос хамгаалах системийг илрүүлж, Оросын тийрэлтэт онгоцуудын байг зохицуулдаг. Их Британийн Батлан хамгаалах яамнаас мэдээлснээр ОХУ зургаан А-50 онгоцыг ашиглалтад оруулсан байх магадлалтай. Онгоц цөөхөн байгаагаас гадна бэлтгэгдсэн нисгэгчид тийм олон биш. Шинжээчдийн хэлснээр А-50 онгоцыг алдах нь ихээхэн сөрөг үр дагавартай. Яагаад гэвэл А-50 онгоц нь нам өндөрт нисдэг онгоцыг алсын зайнаас эрт сэрэмжлүүлэх, зорилтот мэдээллээр хангах чадвартай.

Оросын арми энэ талаар албан ёсны мэдэгдэл хийгээгүй. Үнэхээр онгоцуудаа алдсан бол энэ нь Оросын нисэх хүчний хувьд хар өдөр болох аж.

Ил-22 онгоцны тухайд галд өртөж, засварлахын аргагүй эвдэрсэн гэж Украины Агаарын цэргийн хүчний төлөөлөгч Юрий Игнат хэллээ. Цахим сүлжээнд нийтлэгдсэн зургаас харахад онгоцны сүүл хэсэг илт гэмтжээ. Зургаас нарийн шинжилгээ хийхэд хэцүү боловч орчин тойрныг нь ажиглавал Хар тэнгисийн эрэг дээрх Анапа хот байж болзошгүй.

Украины арми сүүлийн үед нутгийн зүүн өмнөд хэсэгт мэдэгдэхүйц ахиц дэвшил гаргахаар хичээж байна. Генерал Валерий Залужный телеграмдаа "Украины агаарын цэргийн хүчин Азов муж дахь цэргийн ажиллагааг маш сайн төлөвлөж явуулсан" гэжээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ЗөвЗөв
5
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-01-16 66.181.184.170

гоё ууу гоооооооё🤣

Avatar

Нэргүй 2024-01-16 203.23.199.101

за нэг онгоц унагаж, украйн ялчихсан уу, эсвэл донецк луганнскаа буцаагаад авчихсан уу

Avatar

Нэргүй 2024-01-16 66.181.179.129

16.01.2024 – 12:39 «Украина уже все проиграла, а кто это отрицает — либо неадекват, либо лжец. Так может говорить или неадекват, который не замечает потери территорий, человеческих потерь, полностью уничтоженной экономики, тотального мародерства чиновников и т. д. или циничный лжец, готовый на всё ради власти и сохранения денег…», — заявил идейный неонацист Игорь Мосийчук.

Avatar

Нэргүй 2024-01-16 124.158.69.166

Новшийн путин Украиныг түрэмгийлж асар том алдаа гаргасан. Ялж чаддаггүй, ялагдаж ч чаддаггүй, одоохондоо. Гэвч түрэмгийлэгч оросууд ялагдах нь ойлгомжтой, тодорхой.

Avatar

Нэргүй 2024-01-16 66.181.179.129

16.01.2024 – 12:39 «Украина уже все проиграла, а кто это отрицает — либо неадекват, либо лжец.», — заявил идейный неонацист Игорь Мосийчук.

Avatar

Зочин 2024-01-16 66.181.179.82

Азов муж гэж байдаггүй юм. Тэгэхээр худлаа л байна даа.

Avatar

зочин 2024-01-16 59.153.112.163

Хар тэнгис, Азовын тэнгисийн эрэг дагуух хотууд үнэндээ л үнс болсон байна лээ.

Avatar

Нэргүй 2024-01-16 66.181.179.129

Яг ямар хот?

Avatar

зочин 2024-01-16 66.181.160.37

Оросын арми ч хүнд хохирол амсаж байна даа …Хар тэнгэсийн флот нь бүрч хүнд хохирол амсаж байна… Дахиж сэхэх юм уу үгүй юу бүү мэд …Бараг л сэхэхгүй шахам болж байх шиг байна да ..Украйны арми ч яахав угаасаа ч нэг их үнэтэй цайтай з****г техник байсан ч биш дээ

Avatar

Нэргүй 2024-01-16 88.230.60.175

Ингэмээр юм даа. Дандаа л алуулж байх гэж хаа байсан юм бэ. Ижилхэн оросууд байж…

Avatar

Зочин 2024-01-16 202.126.94.62

Эзлэн түрэмгийлэгчдэд үхэл!

Avatar

Нэргүй 2024-01-16 202.21.107.102

aguu Ukraine mandtugai.manai bool udamtai oros demjdeg orkuud hurdan ustaasai

Avatar

өвгөн 2024-01-16 192.82.65.103

Слава Украйне

Avatar

Нэргүй 2024-01-16 203.149.208.50

Fuc…k Ukraine

Avatar

Нэргүй 2024-01-16 202.131.245.243

Сала в кокаине!

Avatar

Нэргүй 2024-01-16 202.131.245.243

16.01.2024 – 9:23 Продолжаются бои на запорожском направлении, где наши штурмовики взяли в плен группу украинских боевиков. https://t.me/RVvoenkor/60386

Avatar

Нэргүй 2024-01-16 202.131.245.243

Зурган дээр Ил-22-ын сүүл хэсэг байх юм. кккккккккк

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж