Оросын тагнуулын гол онгоцыг сөнөөжээ

Хуучирсан мэдээ: 2024.01.16-нд нийтлэгдсэн

Оросын тагнуулын гол онгоцыг сөнөөжээ

Оросын тагнуулын гол онгоцыг сөнөөжээ

Украины арми Азовын тэнгисийн дээгүүр нисч байсан Оросын цэргийн тагнуулын онгоцыг сөнөөсөн гэж мэдэгдлээ. Армийн командлагч генерал Валерий Залужныйн хэлснээр алсын тусгалын радар илрүүлэгч А-50 онгоц болон удирдлагын төвийн Ил-22 онгоцыг устгажээ. Энэ нь ОХУ-ын агаарын хүчинд хүнд цохилт болно гэж шинжээчид үзэж байна.

А-50 нь агаарын довтолгооноос хамгаалах системийг илрүүлж, Оросын тийрэлтэт онгоцуудын байг зохицуулдаг. Их Британийн Батлан хамгаалах яамнаас мэдээлснээр ОХУ зургаан А-50 онгоцыг ашиглалтад оруулсан байх магадлалтай. Онгоц цөөхөн байгаагаас гадна бэлтгэгдсэн нисгэгчид тийм олон биш. Шинжээчдийн хэлснээр А-50 онгоцыг алдах нь ихээхэн сөрөг үр дагавартай. Яагаад гэвэл А-50 онгоц нь нам өндөрт нисдэг онгоцыг алсын зайнаас эрт сэрэмжлүүлэх, зорилтот мэдээллээр хангах чадвартай.

Оросын арми энэ талаар албан ёсны мэдэгдэл хийгээгүй. Үнэхээр онгоцуудаа алдсан бол энэ нь Оросын нисэх хүчний хувьд хар өдөр болох аж.

Ил-22 онгоцны тухайд галд өртөж, засварлахын аргагүй эвдэрсэн гэж Украины Агаарын цэргийн хүчний төлөөлөгч Юрий Игнат хэллээ. Цахим сүлжээнд нийтлэгдсэн зургаас харахад онгоцны сүүл хэсэг илт гэмтжээ. Зургаас нарийн шинжилгээ хийхэд хэцүү боловч орчин тойрныг нь ажиглавал Хар тэнгисийн эрэг дээрх Анапа хот байж болзошгүй.

Украины арми сүүлийн үед нутгийн зүүн өмнөд хэсэгт мэдэгдэхүйц ахиц дэвшил гаргахаар хичээж байна. Генерал Валерий Залужный телеграмдаа "Украины агаарын цэргийн хүчин Азов муж дахь цэргийн ажиллагааг маш сайн төлөвлөж явуулсан" гэжээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ЗөвЗөв
5
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж