НЭМЭЛТ:
Цагдаагийн байгууллагад Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны байрны орцонд “Зээ охиныг байрны оршин суугч өшиглөсөн байна” гэх гомдол, мэдээлэл нэгдүгээр сарын 16-ны өдөр бүртгэгдсэн. Тус дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс шалгалтын ажиллагаа явуулж, С гэгч нь нохой хуцаж хүүхэд айлгалаа гэх шалтгаанаар насанд хүрээгүй хүүхдийн бие махбодод халдсан үйлдэл тогтоогдсон тул Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлийн (Хүүхдийн эрх зөрчих) 7 дахь хэсэгт зааснаар 300 нэгжээр торгож, арга хэмжээ тооцсон болохыг ЦЕГ-аас мэдээллээ
Олон нийтийн сүлжээнд орцонд хүүхдийн биед халдаж, сүрдүүлсэн этгээдийн талаар бичлэг нийтлэгдсэн. Тодруулбал, охин нохойгоо салхилуулахаар хошуувчтай нь орцноос гарах үед үл таних этгээд нохойг нь хуцлаа хэмээн охиныг өшиглөж, айлган сүрдүүлж буй бичлэг цацагдсан. Тэгвэл охины ар гэр цагдаагийн байгууллагад хандсан байна.
ЦЕГ-аас өгсөн мэдээллээр, Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст тухайн этгээдийг саатуулахгүйгээр шалгаж байна гэлээ.
Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлд Хүний биед халдах тараа заасан байдаг. 5.3.1-д хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж зодсон бол хүнийг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэжээ.
Орцонд хүүхдийг сүрдүүлсэн этгээдийг шалгаж байгаа учир одоогоор ямар хариуцлага тооцох нь тодорхойгүй байна. Хүүхдийн ар гэрийнхний зүгээс гомдолтой гэж цагдаад өргөдөл өгчээ.
Холбоотой мэдээ