Шинэ автобуснууд ирсний дараа насжилт дууссаныг нь хасна

Шинэ автобуснууд ирсний дараа насжилт дууссаныг нь хасна

Шинэ автобуснууд ирсний дараа насжилт дууссаныг нь хасна

Нийтийн тээврийн 74 чиглэлд 1075 тээврийн хэрэгсэл үйлчилгээнд гардаг болгохоор маршрутыг шинээр төлөвлөөд байгаа. Ингэснээр шинэчилсэн маршрут ирэх Бямба гариг буюу 20-ноос үйлчилж эхэлнэ. Нийтийн тээврийн парк шинэчлэлтийн хүрээнд ашиглалтын хугацаа дууссан автобуснуудыг үйлчилгээнээс гаргах талаар өнөөдөр /2024.01.16/ Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр онцлов.

Тодруулбал, шинэ автобуснууд ирснээр 2023 онд насжилт нь дууссан 403 автобусыг энэ онд ашиглалтаас хасах аж.

Парк шинэчлэлтийн хүрээнд 600 ширхэг автобусыг БНХАУ-ын үйлдвэрээс худалдан авч буй. Энэ хүрээнд шинэ автобусны хянан шалгах ажлын хэсэг хоёр үндсэн газарт ажиллаж байгаа юм. Учир нь автобуснууд 1000 гаруй км-ийн цаанаас ирж байгаа учраас тээвэрлэлтийн явцад эвдрэл гэмтэл гарсан эсэх, бүрэн бүтэн байдлыг шалган улсын хилээр гаргаж байгаа талаар албаныхан мэдээлсэн.

Хоёр дахь үзлэг нь автобусны үзүүлэлт үндсэн шалгуурт нийцэж байгаа эсэхийг Улаанбаатар хотод шалгаж байгаа.

Энэ удаагийн тендер шалгаруулалт олон нийтэд ил явагдсан. Тендер зарлагдсан хугацаанд БНХАУ-ын хөрөнгө оруулалттай таван аж ахуйн нэгж бидэнд үнийн саналаа ирүүлснээс үнийн санал болон техник үзүүлэлтээрээ БНХАУ-ын “Ютон баз” автобусны компани шалгарсан. Нийт үнийн дүн 165 тэрбум төгрөгийн дүнтэй бөгөөд 600 ширхэг автобус нийлүүлэгдэж байгаа. Эхний ээлжийн автобуснуудыг нэгдүгээр сарын нэгний дотор үйлчилгээнд оруулах төлөвлөгөөтэй байгаа. 600 ширхэг автобус авснаар нийтийн тээврийн парк шинэчлэлт хийгдээд дуусч байгаа. Гэхдээ шинэ чиглэл, төлөвлөлт зохион байгуулсны дараа хэрвээ хүрэлцээ муутай байвал ахин худалдан авалт хийнэ гэдгийг Нийслэлээс мэдээлсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-01-16 66.181.176.91

Эдэлгээний хугацаа дуусч актлагдсан автобусыг яадаг юм бэ? Худалдаж авч болох уу?? Зуны амбаар болгож ашиглах гэсэн юм. Мэддэг хүмүүс байвал хариулт бичнэ үү?

Avatar

zochin 2024-01-16 66.181.181.216

но-той ногоонууд замд гарчихсан байх шиг байх юм. Дахь-Эх, Ганц худагийн чиглэлд богинохон шинэвтэр ногоон автобуснууд яваад байх юм. дотроо шинэ юм шиг мөртлөө гадна тал нь хуучин будагтай юм билээ. шуналт су, сү толгойтой коммунистууд мөнгийг нь аваад идчихсэн болохоор мөэнгө олдоно гэж байхгүй, зарсан эзэн нь үнээ авчихсан тул буцааж авахгүй болохоор шугаманд гаргачихсан байхоо. коммунистууд биднийг хуурч хулхидаж ханах биш дээ.

Avatar

Нэргүй 2024-01-16 202.179.15.71

өмнө нь ирсэн шинэ улаан автобуснууд нь эхнээсээ эвдрээд 40-өөд нь зогсчихсон, сэлбэгнүүд нь хоорондоо таарахгүй засвар авахгүй болчихсон байдаг. одоо ирж байгаа саарал шинүүд нь ч гэсэн яг адилхан л байх. 3 жилийн дараа гэхэд ахиад л автобус байхгүй гээд байж байх вий дээ. Сурсан дассанаараа хьюндай, ниссаны автобусууд авчихгүй сэтгэлгүй хүүрнүүд шүү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж