Монголын сагсан бөмбөгийн дээд лигийн 2023-2024 оны улирлын хамгийн өрсөлдөөнтэй, эгзэгтэй цаг мөч ирээд байна. Эмэгтэй лигийн плей-офф эхэлж, улирлыг амжилтаараа тэргүүлсэн Хасын Хүлэгүүд цувралын эхний тоглолтдоо Аравтуудад ялагдлаа. Ингэснээр тус цуврал урт удаан, ширүүн болох нь гарцаагүй болох шиг.
Нөгөө талд эрэгтэй лигийн багууд хэн нь плей-оффд орж, хэн нь лигтээ үлдэх вэ гэдгээ үзэлцэж байна. Өрсөлдөөн ширүүсэхийн хэрээр багууд ч сүүлийн боломжуудаа ашиглаж, легионер тамирчдаа нэгтгэв. Сүүлд Өмнөговь Ёлууд баг Николас Уиггинс гэх канад залуугаар хүч нэмжээ. Өдгөө 32 настай түүний хувьд NBA-ийн драфтын тэргүүн сонголт, аварга, бүх одод Голден Стэйт Уорриорсын Андрью Уиггинсийн төрсөн ах гэнэ. Ах нь 2014 оны драфтад нэрээ өгсөн ч сонгогдож чадалгүй хөгжлийн лиг, Герман, Австрали, Шинэ Зеаланд, Македони, Канадын лигүүдэд тоглосоор эцэст нь Монголд газарджээ.
Ник Уиггинс Монголын лигийн эхний тоглолтоо BCH Гарьд багийн эсрэг хийн 21 оноо авсан ч баг нь ялагдал хүлээсэн. Тоглолтын дараа тэрбээр Гарьдын Девое Жезоптой дурсгалын зургаа даруулсан харагдана. Учир нь хоёр тамирчны тухайд багаасаа бие биенээ мэддэг мөн тэдний дүүс болох Андрью Уиггинс, Кори Жозеп нар хамтдаа Голден Стэйт Уорриорсын бүрэлдэхүүнд тоглож буй.
Ах нар нь Монголын лигт, дүү нар нь NBA-д Голден Стэйт Уорриорст тоглож буй онцгой үйл явдлын эзэд тэд болжээ.
negruudiig 2024-01-16 139.5.218.174
sain tusgaarlaj baigaa baih gej naidii. uvchin tahal daguulna shu