Дакар Раллид уралдаж байсан Карлес Фалкон амиа алджээ

Дакар Раллид уралдаж байсан Карлес Фалкон амиа алджээ

Дакар Раллид уралдаж байсан Карлес Фалкон амиа алджээ

Саудын Арабд "Дакар Ралли" үргэлжилж байна. Саяхан тус уралдаантай холбоотой харамсалтай мэдээ гарсан нь мотоциклийн төрөлд өрсөлдөж байсан 45 настай испани тамирчин Карлес Фалкон ослын улмаас таалал төгсчээ.

Энэ талаар "TwinTrail" багийн инстаграм хуудсанд "Карлес биднийг орхин одлоо. Ослын улмаас түүний зүрх зогсч, мэдрэлийн систем нь эргэн сэргэх боломжгүй болсныг эмнэлгийн баг мэдэгдсэн. Карлес үргэлж инээмсэглэсэн, идэвхтэй санаачлагатай, хийдэг бүх зүйлдээ ялангуяа мотоцикльд дуртай нэгэн байсан. Тэр Дакарт уралдах мөрөөдлөө биелүүлсэн" гэж бичжээ.

Тэгвэл Монгол Улсаа төлөөлөн оролцож буй Чулууны Ганзориг өнөөдрийн байдлаар нийлбэр дүнгээр 80 дугаар байрт хурдалж байна. Тэрбээр өнөөдөр/2024.01.16/ ес дэх этапт 417 км замыг туулна.

Нийт 12 гараатай тус тэмцээнд ур чадвараа сорьж буй Ч.Ганзориг нь “Дакар Ралли”-д уралдаж буй Монголын 11 дэх тамирчин болжээ. Монголын тамирчид “Дакар ралли”-д 2013 оноос анхлан уралдаж эхэлсэн ба хамгийн анх Өмнөд Африкт болсон Дакарт гавьяат тамирчин Д.Болдбаатар хурд хүчээ сорьж байв гэж Биеийн тамир, спортын улсын хороо мэдээллээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж