Барселона, Сити хоёрын аль нь илүү гэх асуултад Пеп хариулав

Барселона, Сити хоёрын аль нь илүү гэх асуултад Пеп хариулав

Барселона, Сити хоёрын аль нь илүү гэх асуултад Пеп хариулав

FIFA буюу Олон улсын хөлбөмбөгийн холбоо 2023 оны шилдгүүдээ тодрууллаа. Таамаг ёсоор Лионель Месси оны шилдгийн шагналыг хүртэж, Эрлин Холанд, Килиан Мбаппе нар удаалжээ. Харин шилдэг хаалгачийн шагналыг Манчестер Ситигийн Эдерсон гурван цом хүртсэн амжилтаараа авсан аж.

Тэгвэл шилдэг дасгалжуулагчаар Пеп Гвардиола, Пушкашийн нэрэмжит оны шилдэг гоолын эзнээр Бразилын Ботафого клубын тамирчин Гильерме Мадруга тус тус тодров.

Пеп Гвардиолаг шагналаа гардах үеэр Тьери Анри түүнээс өнгөрсөн улирлын Манчестер Сити эсвэл 2008-09 оны Барселона хоёрын аль нь хожих вэ гэж асуухад Пеп хараалын үг хэлэн "Хэлж мэдэхгүй юм. Сайхан тоглолт гарах байх. Хэн дасгалжуулах вэ гэдгийг харах хэрэгтэй биз. Хоёулаа л гайхалтай баг. Барселаногийн тухайн үеийн баг бол гайхалтай, залуу баг байсан. Харин Сити бол Премьер лигт, Англид олон өрсөлдөөнтэй, хүндхэн тэмцээнүүдэд оролцсон. Улирлаас улиралд, гурван цом хүртсэн ч хүчирхэг хэвээрээ байна. Тэдэнтэй хамт хожигдож, хожсон ч хамаагүй хамт байгаа нь л миний хувьд том шагнал. Барса бол миний зүрхний баг. Миний энд байгаа шалтгаан. Миний амьдралын нэг хэсэг" гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zochin 2024-01-16 203.23.199.221

pele maradona messi bol domguud busad oduud um

Avatar

б 2024-01-16 103.57.93.168

Аль нэг багийг шууд хэлж чадахгүй байна гэдэг бол одоо байгаа баг буюу Ситиг гомдоохгүйн тулд бөөрөнхийлөөд, харин дотроо бол 2008-09 оны Барселона илүү гэж бодож байх шиг байна даа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж