Исландын галт уулын дэлбэрэлт жуулчдын сонирхох зүйл биш

Исландын галт уулын дэлбэрэлт жуулчдын сонирхох зүйл биш

Исландын галт уулын дэлбэрэлт жуулчдын сонирхох зүйл биш

Исландын баруун өмнөд эрэгт өнгөрсөн оны арваннэгдүгээр сард нэг өдрийн дотор 800 орчим газар хөдлөлтийн чичиргээ бүртгэгдсэн. Улмаар газар хөдлөлтийн чичиргээ хэдэн долоо хоног үргэлжилсний эцэст арванхоёрдугаар сарын 18-нд Рейкьянес хойгт галт уул дэлбэрчээ. Тэгвэл уг галт уул нэгдүгээр сарын 14-ний Ням гаригт хоёр дахь удаагаа дэлбэрсэн билээ.

Галт уулын дэлбэрэлт орон нутгийн цагаар өглөөний 08:00 цагийн орчимд Гриндавик хотоос зүүн хойд зүгт дөрвөн км зайд эхэлжээ. Оршин суугчдыг яаралтай нүүлгэн шилжүүлсэн боловч хэдэн цагийн дараа хотын захын ойролцоо галт уулын хагарал нээгдэж, халуун лаав байшингуудыг чиглэн урсаж эхэлсэн байна. Хагарал ойролцоогоор дөрвөн км үргэлжилж байна.

Даваа гаригийн байдлаар лаавын урсгал бараг зогсч, нөхцөл байдал намжжээ. Хүмүүст төдийлөн мэдрэгдэхээргүй бичил газар хөдлөлтүүд үргэлжилсээр байгаа ч давтамж болон эрч нь буурч байгааг Исландын Цаг уурын алба мэдээллээ. Арванхоёрдугаар сарын 18-ны дэлбэрэлтээс ялгаатай нь энэ удаад лаав маш хурдан урсан гарч иржээ.

Гриндавик орчмын замуудыг хаасан ч дэлбэрэлтийн гол цэгээс ердөө 20 км зайд орших Кефлавик нисэх буудал хэвийн ажиллаж байна. Кефлавик нь Исландын олон улсын гол нисэх буудал. Улс орнууд дотооддоо Исланд руу аялахыг хориглосон анхааруулга гаргаагүй. Тийм учраас агаарын тээврийн компани, аяллын компаниуд хэвийн ажиллаж байна.

Нисэх буудал хэвийн ажиллаж байгаа ч "Галт уулын дэлбэрэлт бол жуулчдын сонирхох зүйл биш" гэдгийг Исландын Иргэний хамгаалалт, онцгой байдлын албаны дарга Видир Рейниссон хэллээ. "Гэсэн ч байгалийн гайхалтай үзэгдлийг хараагүй мэт өнгөрөөх хэцүү. Яг л кинон дээр гардаг шиг байна" гэж америк жуулчин ярьжээ. "Нүдээр харахад гайхамшигтай. Гэхдээ яг одоо гашуун бөгөөд чихэрлэг амт зэрэгцсэн мэдрэмж төрж байна. Энэ хот лаавын дор дарагдаж ч магадгүй байна" гэж Исландад амьдардаг франц хөтөч Аэл Кермарек  хэлсэн байна.

Эх сурвалж: BBC, EURO NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж