Төрийн захиргааны албан хаагч хамгийн их дарамт шахалтад өртдөг
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:
-Нэг дарга очоод төрийн албан хаагчийг үзэмжээрээ халдаг асуудалтай хэрхэн тэмцэх вэ.
Нэр дэвшигч Л.Цэдэвсүрэн:
-Төрийн албанд ажиллаж байгаа 225 мянган хүн дотроо захиргааны албан хаагч харьцангуй цөөн. Гэхдээ өмнө нь хийж байсан судалгаануудаас үзэхээр хамгийн их дарамт шахалт, хавчилгад өртдөг хэсэг нь захиргааны албан хаагчид байдаг. Үүнийг судлаад үзэхээр улс төрийн нөлөөлөл байдаг. Байгууллага толгойлж байгаа хүмүүсийн ёс зүйгүй, хариуцлагагүй байдал нөлөөлдөг гэх судалгаанууд байгаа. Дэлхийн банкнаас 2021 онд хийсэн судалгаагаар үүнийг маш тодорхой гарган өгч, тодорхой арга хэмжээ авах нь зүйтэй гэсэн зөвлөмжүүдийг өгсөн.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:
-Хүний эрхийн үндэсний комисстой хамтраад төрийн албанд хүний эрх зөрчигдөж байгаа эсэх талаар судалгаа хийхэд, ажлын байрны дарамт эмэгтэй албанд хаагчид дээр нэмэгдсэн тооцоо гарсан. Түүний илчлэхээр тухайн эмэгтэй албан хаагч буруутай болж, нэр хүнд нь унадаг учраас дуугүй өнгөрдөг зөрчил их гарсан. Та эмэгтэй төлөөллийн хувьд энэ тал дээр ямар ажил хийх вэ. Ер нь үүнийг халах боломж байна уу.
Нэр дэвшигч Л.Цэдэвсүрэн:
-Ажлын байрны дарамт шахалттай холбоотой ТАЗ-д ирсэн гомдлын талаар судалж үзсэн. Жилээс жилд ирж буй гомдлын тоо цөөрч байгаа боловч гурван шалтгаантай гомдол буураагүй. Нэг дэх нь үндэслэлгүйгээр ажлаас халах явдал. Хэн нэгэн дарга ирээд багаа бүрдүүлж байгаа нэрээр хүмүүсийг халдаг. Хоёр дахь нь тохиролцож албан тушаал бууруулах. Гурав дахь нь таны хэлж байгаа ажлын байрны хүсээгүй дарамт. Энэ нь эмэгтэйчүүдэд илүү их тохиолддог. Энэ талаар хуулийн дагуу арга хэмжээ авна. Жендэрийн үндэсний хороотой хамтраад, эмэгтэйчүүдэд нуухаасаа илүүтэй ил тод байх талаар сэдэлжүүлэх шаардлагатай.
Ажил дээрээ покер тоглосон ТАХ-д тухай байгууллага ёс зүйн хариуцлага тооцно
УИХ-ын гишүүд нэр дэвшигчдээс асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг:
-Нэр дэвшигч Б.Пүрэвдагва ТАЗ-ийн ажлын албанд ажиллаж байсан. Төрийн албан хаагчийн талаар гомдол мэдээлэл ирнэ. Мөн УИХ-ын хаврын чуулганаар Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг хэлэлцэнэ. Ер нь төрийн албан хаагч хууль зөрчсөн талаарх иргэдийн гомдол мэдээллийг хэр шуурхай авч хэлэлцэх ёстой вэ. Төрийн албан ёс зүйн талаар гомдлыг хэрхэн шийдвэрлэж ажиллах вэ.
Нэр дэвшигч Б.Пүрэвдагва:
-ТАЗ-ийн ёс зүйн хороонд ирсэн гомдлыг Өргөдөл, гомдлын тухай хуульд заасан хугацаанд нь шийдвэрлэн, хариу өгч явна. Зайлшгүй шуурхай шийдвэрлэх ёстой асуудлууд дээр цаг тухай бүрд шийдвэрлэх болно.
УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг:
-Олон нийтийн сүлжээгээр төрийн үйлчилгээний албан хаагч иргэдэд үйлчлэх явцдаа покер буюу цахим мөрийтэй тоглоом тоглож байсан нь ил болж, шүүмжлэл дагуулсан. Энэ мэт зөрчлийг гаргуулахгүйн тулд ямар ажил хийх вэ. Жишээлбэл, энэ тохиолдол дээр ТАЗ яаж ажиллах вэ.
Нэр дэвшигч Б.Пүрэвдагва:
-Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль 2023 оны тавдугаар сарын 4-нд батлагдаж, мөрдөж эхэлсэн. Покер тоглож байгаа албан хаагч хуулийн дагуу тухайн байгууллагын дэд хороогоор орно. Ёс зүйн дэд хороо журмын дагуу шийдвэрлэнэ.
УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг:
-Монгол Улсад Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль 2011 онд батлагдсанаас хойш 13 жил өнгөрсөн байна. Энэ хуулийн хэрэгжилтийг хангах, төрийн албан дахь жендэрийн болон ялгаварлан гадуурхах томилгоог зогсооход гол хяналт тавьдаг байгууллага бол ТАЗ. Төрийн бүх шатанд Жендэрийн эрх тэгш байдлыг хангах хуулийн тодорхой квотуудыг хагахад ямар санаачилга гаргаж ажиллах вэ.
Нэр дэвшигч Б.Пүрэвдагва:
-Монгол Улсын хэмжээнд 225,205 төрийн албан хаагч ажиллаж байна. Үүний 34.4 хувийг эрэгтэй. Басад нь эмэгтэй албан хаагч эзэлж байна. Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн дагуу Засгийн газрын агентлагийн түвшинд 15 хувьтай, төрийн бусад байгууллагуудад 20 хувьтай, яам газар, хэлтсийн удирдах албан тушаал 30 хувьтай, аймаг, нийслэл, сум, дүүргийн хувьд 40-өөс доошгүй хувьтай байхаар заасан. ТАЗ-өөс гаргасан тайлангаас авч үзэхэд, удирдах албан тушаалд нийт 16,847 албан хаагч ажиллаж байгаа. Эрэгтэй 57 хувь, үлдсэн нь эмэгтэй албан хаагч байна. Гүйцэтгэх албан тушаалд 149,450 төрийн албан хаагч ажиллаж байгаа. Тэдний 29 хувийг эрэгтэй, 71 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Туслах түшмэлийн албан тушаалд 58,900 албан хаагч ажиллаж байгаагаас эрэгтэй 45, эмэгтэй 55 хувийг эзэлж байна. Орон нутгийн түвшинд эмэгтэй удирдах албан тушаалтанд 40-өөс дээш хувийн хэрэгжилттэй байгаа.
ТАЗ-д Л.Цэдэвсүрэн, Б.Пүрэвдагва нарыг дэвшүүлжээ
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос Төрийн албаны зөвлөл (ТАЗ)-ийн гишүүнд нэр дэвшигчдийн сонсголыг зохион байгуулж байна. Төрийн албаны зөвлөлийн гишүүнд Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас Л.Цэдэвсүрэн, УИХ-ын Тамгын газраас Б.Пүрэвдагва нарын нэрийг дэвшүүлжээ.
Л.Цэдэвсүрэн 2021 оноос хойш Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа.
Тэрбээр 2020-2020 онд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга
2017-2020 онд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Хуулийн хэлтсийн дарга
2004-2017 онд Боловсрол, шинжлэх ухааны яам, Боловсрол, соёл,
шинжлэх ухаан, спортын яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга
2004 онд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Хэлтсийн дарга
1994-2004 онд Соёлын яам, Гэгээрлийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд мэргэжилтнээр ажиллажээ.
Б.Пүрэвдагва 2023 оноос хойш УИХ-ын Тамгын газрын Захиргаа хүний нөөцийн хэлтсийн даргаар ажиллаж байгаа.
Тэрбээр 2021-2023 онд Төрийн албаны зөвлөлийн ажлын албаны Хүний нөөцийн удирдлага, аудитын газрын дарга
2020-2021 онд УИХ-ын Тамгын газрын Захиргаа, санхүү
үйлчилгээний хэлтсийн ахлах референт
2019-2021 онд Төрийн албаны зөвлөлийн ажлын албаны Сонгон шалгаруулалтын газрын ахлах референт
2017-2019 онд УИХ-ын Тамгын газрын Байгаль орчин, хүнс,
хөдөө аж ахуйн байнгын хорооны ахлах зөвлөх, Захиргаа, санхүү үйлчилгээний хэлтсийн хүний нөөцийн асуудал хариуцсан ахлах референт
2013-2016 онд Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны Шүүхийн
хүний нөөцийн газрын хүний нөөц хариуцсан референт, ахлах референт, Төрийн албаны зөвлөлийн Шүүхийн ерөнхий зөвлөлийн салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга
2005-2013 Нийслэлийн боловсролын газрын хүний нөөцийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн, Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга
2005 онд Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын хуулийн
зөвлөх
2001-2005 онд Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын тогтоол шийдвэрийн биелэлт хариуцсан зохион байгуулагч, Хороо хариуцсан зохион байгуулагч, Эрх зүйн асуудал хариуцсан мэргэжилтнээр ажилласан туршлагатай аж.
Пүрэвдагва 2024-01-16 202.55.188.35
Энэ Пүрэвдагва гэдэг нөхөр ажлын байран дээрээ архи уугаад байнга л согтуу явж байдаг нөхөр яагаад ийм хариуцлагатай албанд шургалах болов… Хүн өөрийгөө мэддэг баймаар юм даа. Ийм хүн яав ч ёс зүй ярих ёсгүй…
Нэргүй 2024-01-16 66.181.182.83
БЗСанг түйвээсэн Л.Цэдэвсүрэн дэмий биш үү.
зочин 2024-01-16 202.9.47.12
Цэдэвсүрэн гэж хаана очсон хор,хов,явуулага хийж ажил хийлгэдэггүй, дүлгэсэн авгай байдаг юм
зочин 2024-01-16 139.5.218.90
Цэдэвсүрэнгээс өөр олигтой нэр дэвшигч алга уу? Төрийн алба ч хэцүүдэж дээ.
Хүмүүс төрийн албанаас зугатаад байх болсон нь тун ойлгомжтой болжээ.
Нэргүй 2024-01-16 66.181.179.142
Энэ Цэдэвсүрэн бол хамгийн бүтэхгүй этгээд дээ. Жинхэнэ урод.
Нэргүй 2024-01-16 92.203.160.9
Энэ Цэдэвсүрэн гэж хаана очсон хор,хов,явуулага хийж ажил хийлгэдэггүй яайжийлсан там ТАЗ-д очжээ
Нэргүй 2024-01-16 185.220.102.6
Н.Жанцанноровын нуудгай Төрийн албаны толгойд очиж бгам биз дээ, хоржоонтой ч юмаа даа.
Нэргүй 2024-01-16 202.55.191.194
Яаманд сайдаа дагаж ирсэн дарганцаруудын харьцаа хандлага гэж түй ч авах юмгүй гарууд бна шүү. салбарын хяналтын дарганцарууд анхаараарай. дараа удаа нэртэйч бичнэ
Сүхболд 2024-01-16 59.153.87.227
Аль аль шаардлага хангахгүй юм бн.