Сийлбэрчин Ч.Тогтохбаяр олон улсын тэмцээнээс 2 шагнал хүртжээ

Сийлбэрчин Ч.Тогтохбаяр олон улсын тэмцээнээс 2 шагнал хүртжээ

Сийлбэрчин Ч.Тогтохбаяр олон улсын тэмцээнээс 2 шагнал хүртжээ

Сийлбэрчин Ч.Тогтохбаяр БНХАУ-ын Харбин хотноо зохион байгуулсан 26 дахь удаагийн "Мөс, цасан сийлбэр"-ийн олон улсын тэмцээнд амжилттай оролцож, шагнал хүртжээ. Тэрбээр цасан баримлын төрөлд мөнгөн медаль, мөсөн баримлын төрөлд "Галт шувуу" бүтээлээрээ Тусгай байрын шагналыг хүртсэн байна. Уран бүтээлч Ч.Тогтохбаяр нь Баянхонгор аймгийн Баянговь суманд 1986 онд төрсөн бөгөөд 2003-2005 онд Мэргэжил сургалт үйлдвэрийн сургууль, 2005-2009 онд СУИС-ийн харъяа Дүрслэх урлагийн дээд сургуулийг зураач уран сийлбэрч мэргэжлээр төгсчээ.

Үзэсгэлэн арга хэмжээ:
  • 2014 он “Монгол сийлбэрчдийн нэгдсэн үзэсгэлэн”, Монголын Урчуудын Эвлэлийн Галерей
  • 2015 он “Монгол сийлбэрчдийн нэгдсэн үзэсгэлэн”, Монголын Урчуудын Эвлэлийн Галерей
  • 2017 он “Дөрвөлжин Дугуй ” залуу уран бүтээлчдийн нэгдэлийн гишүүн, Монголын Урчуудын Эвлэлийн Галерей
  • 2018 он Монгол сийлбэрчдийн нэгдсэн “Цой 2018” үзэсгэлэн, Монголын Урчуудын Эвлэлийн Галерей
  • 2018 он БНСУ-н Канн хотод Монгол Солонгосын хамтарсан “Солонго” үзэсгэлэн,
  • 2019 он “Дөрвөлжин Дугуй” залуу уран бүтээлчдийн нэгдсэн хамтарсан үзэсгэлэн, Монголын Урчуудын Эвлэлийн Галерей
  • 2019 он Монгол улс Хэнтий аймаг Чингис хотод модон барималын анхдугаар фестивальд 3-р байр
  • 2020 он “ЦОЙ 2020” Монголын сийлбэрчидийн нэгдсэн үзэсгэлэн, Монгол Арт Галерей
  • 2021 он “ЦОЙ 2021” Монголын сийлбэрчидийн нэгдсэн үзэсгэлэн, Монголын Уран Зургийн Галерей
  • 2022 он “ZUUN ART” CONTEMPORARY олон улсын солилцооны хөтөлбөр, Монголын Урчуудын Эвлэлийн Галерей
  • 2023 он “Бугант Нандин” Уран Сийлбэрчдийн Фестиваль 2023 – Сэлэнгэ аймаг, Бугант сум
  • 2023 он “Сийлбэрчдийн 10 жилийн ойн Үзэсгэлэн” – Монголын Урчуудын Эвлэлийн Галерей
  • 2024 он “35 дахь удаагийн Хятадын Харбин Хотын Мөсөн Баримлын Олон Улсын Уралдаан” БНХАУ, Харбин хот
  • 2024 он “26 дахь удаагийн Хятадын Харбин Хотын Цасан Баримлын Олон Улсын Уралдаан” БНХАУ, Харбин хот
Шагнал:
  • 2019 он Монгол улс Хэнтий аймаг Чингис хотод модон барималын анхдугаар фестивальд 3-р байр
  • 2024 он “35 дахь удаагийн Хятадын Харбин Хотын Мөсөн Баримлын Олон Улсын Уралдаан” БНХАУ, Харбин хот – Мөсөн баримлын төрөлд Тусгай байр, Шилдэг Зохиомж
  • 2024 он “26 дахь удаагийн Хятадын Харбин Хотын Цасан Баримлын Олон Улсын Уралдаан” БНХАУ, Харбин хот – Цасан баримлын төрөлд 2-р байрны шагнал
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2024-01-16 172.56.105.121

Бурхан хүнийг бүтээсэн, бусдыг нь барилгачид бүтээсэн гэдэг тэгвэл Монгол урчууд хүнээс бусдыг хийнэ шүү.Баяр хүргэе

Avatar

Erdene 2024-01-16 202.131.246.10

Ene humuusiin buteel talbai deer baih yostoi bolhoos neg balai tsagdaagiin oin mus baij bnlee… hend ch hereggui hehe

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж