Кадыровын цэргүүдийн болгоомжгүй байдал Украины олз болж байна

Хуучирсан мэдээ: 2024.01.16-нд нийтлэгдсэн

Кадыровын цэргүүдийн болгоомжгүй байдал Украины олз болж байна

Кадыровын цэргүүдийн болгоомжгүй байдал Украины олз болж байна

Чечень цэргүүд байлдааны бүсэд маш болгоомжгүй үйлдлүүд гаргадаг нь Украины нисгэгчдийн хувьд хялбар бай болж байна. Үүнийг Украины Зэвсэгт хүчний 30 дугаар механикжсан бригадын Купянскийн хэсэгт буулгасан бичлэгээс харж болно. Уг бичлэгт Рамзан Кадыровын цэргүүд тайван гэгч нь тамхи татаж, хайхрамжгүй сууж байжээ. Ингэснээр Украины нисгэгчгүй онгоцнуудын овоо хараанд хялбархан өртдөг аж.

Кадыровын цэргүүдийг дайтах гэхээсээ илүү олон нийтийн мэдээллийн хэрэгслээр жүжиг тавихдаа сайн гэлцэх нь ч бий. Тэд нисгэгчгүй онгоц гарч ирэхэд хариу үйлдэл үзүүлэхдээ удаан, ингэснээрээ ихээхэн хохирол амсдаг.

Нэгдүгээр сарын 14-ний бичлэгээс харахад Кадыровын цэргүүд амиа аврахын тулд Украины нисгэгчгүй онгоц руу пулемётоор бууджээ. Гэсэн хэдий ч энэ нь амжилт олоогүй аж.

Эх сурвалж: THE NEW VOICE OF UKRAINE

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ХахаХаха
5
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж