Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дэлхийн эдийн засгийн чуулганы нээлтэд оролцлоо

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дэлхийн эдийн засгийн чуулганы нээлтэд оролцлоо

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дэлхийн эдийн засгийн чуулганы нээлтэд оролцлоо

Швейцарийн Давос хотноо Дэлхийн эдийн засгийн чуулганы нээлт болж, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцлоо.
Төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн төлөөллүүд дэлхийн болон бүс нутгийн түвшинд тулгарч буй асуудлыг хамтран хэлэлцэж, олон улсын эдийн засгийн ойрын болон хэтийн ерөнхий дүр төрхийг тодорхойлдог энэхүү арга хэмжээнд Аргентин, Бельги, Болгар, Израиль, Ирак, Ирланд, Йордан, Канад, Кени, Колумби, Латви, Литва, Нидерланд, Польш, Серби, Украин, Унгар, Франц, Швед, Шри Ланка, Эквадор зэрэг 30 гаруй орны төрийн тэргүүн, дэд ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд болон олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцож байна.

Дэлхийн эдийн засгийн чуулганыг жил бүр тодорхой сэдвийн хүрээнд зохион байгуулдаг бөгөөд 54 дэх удаагийн чуулган “Итгэх итгэлийг сэргээх нь” сэдвийн дор болж байна.
Монгол Улсын Ерөнхий сайд тус чуулганд оролцох үеэрээ Швейцарын Холбооны Улс, Бүгд Найрамдах Армен, Бүгд Найрамдах Сингапур Улсын Ерөнхийлөгчид тус тус бараалхаж, Бүгд Найрамдах Солонгос Улс, Тайланд Улсын Ерөнхий сайдтай уулзаж хоёр орны харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны талаар ярилцана.

Мөн олон улсын үндэстэн дамнасан корпорациудын тэргүүн нартай уулзаж, хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтын талаар хамтран ажиллах санал солилцоно.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус чуулганд оролцох үеэрээ сэргээгдэх эрчим хүч, хөдөө аж ахуй, аж үйлдвэр, хот төлөвлөлт, цахим хөгжил, мэдээллийн технологи, аялал жуулчлал, олон улсын маркетингийн хамтын ажиллагааны чиглэлээр 30 гаруй уулзалт төлөвлөөд байна.
“Өвлийн Давос” хэмээх энэ арга хэмжээ энэ сарын 19 хүртэл үргэлжилнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2024-01-16 66.181.160.37

Барууныхантай сүжирч байж ЖЕНКО , ПУтин хоёрдоо алуулахньдэ ..

Avatar

Зочин 2024-01-16 139.5.217.139

Шоучин Харвардад дипломын ажлаа хэнээр хийлгэсэн бэ??? Хэлэх хүн байна уу. Сонингийн тасархай ч уншиж чадахгүй хүн яаж Харвардыг төгсөв. Эсвэл Харвард чинь шоуны сургууль юм уу…

Avatar

Хотын унаган залуу 2024-01-16 103.212.119.192

энэ мал бэрх тосгон руугаа ажлын айлчлал хий Давос чуулган чамд унэндээ томдоно. Хоосон Тосгоны данх

Avatar

Нэргүй 2024-01-16 66.181.188.13

Хотын унаган–хог ухаж өссөн хөсрий минь чамайг бодвол хагас дутуу ч гэсэн АНУ-д боловсорсон хархүү шүү !

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж